🎻Арван наймдугаар хэсэг🎻

2K 177 8
                                    

Хэлсэн үгэндээ бага зэрэг ичсэн ч харамсахгүй байна. Яг одоо Ким Тэхён намайг тэвэрч байна шүү дээ. Надад маш эрхэм энэ хүн. Тэхён мөрнөөс минь барин намайг өөр лүүгээ харуулаад: Пак Мина надтай үерхэх үү? гэж хэлээд миний нүд рүү ширтэнэ. Би доошоо харан, толгой дохиход тэр эрүүг минь дээш өргөн, өөрлүүгээ харуулаад ярзайтлаа инээгээд: Зөвшөөрсөн гэж ойлголоо. Одооноос чи миний найз охин. Би чиний найз залуу. Одоо тэр Жихүүн мэтийн хөвгүүдээс хол яваарай. Яагаад гэвэл чи зөвхөн минийх
Би түүний гарыг цохиод, өөр тийшээ харан: Чи ч гэсэн охидуудаас хол яваарай. Ялангуяа Хэмин мэтийн охидоос гэхэд тэр инээн мөрөөр минь тэврээд: Ээе хатантан минь. Ойлголоо. Одооноос өвгөн болтлоо чамайг л харж явна
Би: Тэгвэл би эмгэн хүртлээ чамайг харж явахнээ
Тэхён: Дургүй байна уу?
Би толгой хурдан сэгсрэн, Тэхёны бэлхүүсээр тэврэн: Үгүээ. Таалагдаж байна. Харин харж явах биш хайрлаж явцгаая гэхэд Тэхён инээгээд: Наадах чинь илүү их таалагдаж байна. Хоёулаа одоо шууд бөгж авъя
Би: Чи одоо явах хэрэгтэй шөнө боллоо. Дараа авъя. Намайг Сөүлд очихоор гэхэд тэр хошуугаа унжуулан толгой сэгсрээд, ээждээ эрхэлж байгаа хүүхэд шиг хоолойгоор: Мм Би чамайг бүх хүмүүст найз хөвгүүнтэй гэдгийг мэдүүлмээр байна. Тэгэхгүй бол чи ийм хөөрхөн, ухаантай болохоор хөвгүүд чамтай ойртохыг хүснэ шдээ. Болдог бол чамайг аваад явмаар байна.
Би толгой дохин, амыг нь дараад: Ойлголоо ойлголоо. Авъя.

Бид хосын гудамжаар алхан, өөрсдийн сэтгэлдээ нийцэх хос бөгж хайна. Үгүээ Тэхёны сэтгэлд юм уу даа. Тэр юм л болвол нарийхан байна, жижигхэн байна, сонин, муухай, хөгшин загвартай, энгийн юм гээд л. Гэхдээ тэр үнэхээр сэтгэл гаргаж байгаа нь илт байна. Бас хошуугаа цорвойлгоод бөгжийг эргүүлж тойруулан харах нь үнэхээр эгдүүтэй. Яагаад ч юм базаад чимхээд бүр хазчихмаар санагдаад байх юм эсвэл бүр үүрд наалдаад тэврээд байж баймаар. Ёохх би хэзээ ийм болчихов оо?? Энэ бүхэн зүүд юм биш биз дээ. Нэг л бодит бус юм шиг. Би түрүүнээс хойш өөрийгөө хэдэн арван удаа чимхэж үзсэн ч энэ бүхэн бодит бус юм шиг санагдаад байна.

Тавхайгаа эргэтэл явсан ч хос утасны гэр, цамц л авлаа. Харин Тэхёны хайгаад байгаа тэр бөгжийг л олсонгүй. Бид кафед суун, тэр миний зургийг дарсаар л байлаа. Бид хамтдаа хэд хэдэн сэлфи хийн, халуун шоколадаа уун гарлаа. Тэхён надад хавчаар зүүж өгөн: Бид заавал бөгжтэй болноо. Одоо оройтлоо. Ээжийн чинь санаа зовж байгаа.
Би уруулаа унжуулан: Чи ч гэсэн явдаа. Эцэг эх чинь бас санаа зовж байгаа. Бас маргааш хичээл орно. Хичээлээ тасалдуулаад дэмий бүр надаас болоод..
Тэхён толгой дохин: Би чамайг хүргээд өгье.

Одод түгэж, харанхуй болжээ. Гэрийнхээ гадаа ирээд, би түүнд тэврүүлэн хоёр тийшээ найгана. Би түүнээс салан: Одоо яв даа. Автобуснаасаа хоцорлоо.
Тэхён толгой дохин, духан дээр минь үнсээд: Баяртай. Би амралтын өдөр ирнээ. Чадвал найзуудтай чинь ирнээ гээд дахин нэг тэврээд намайг орохыг хүлээн ажна. Би гэртээ орон, цонхоороо харахад тэр инээмсэглээд гараа даллан цааш явлаа. Өрөөндөө орон, шүршүүрт ороод, унтлагын хувцсаа өмсөн орон дээрээ хэвтэв. Утсаа нээн харахад Тэхёны утас байлаа. Хос гэр хийчихсэн учраас мэдэлгүй авчихаж. Тэхён одоо бараг явах гэж байгаа тул өгөх ямар ч боломж байхгүй. Ер нь бол Тэхёныг санагдуулах ганц ч болов уу юмтай боллоо. Түрүүн утасных нь кодыг харчихсан тул ядах юмгүй түгжээг нь тайлж чадлаа. Чээжлэхэд амархан байсан. Тэхёны утасны код миний төрсөн өдөр байсан нь бага зэрэг хачирхалтай . 0903. Зураг руу нь орон өнөөдрийн зургаа харан сэтгэл санаа сонин болчихов. Гэхдээ багахан догдлол аз жаргал бас гуниг. Маш олон альбумнуудтай юм байна. Бангтан, хичээл, сэлфи, анги, хичээл бас...нил ягаан өнгийн зүрхэн эможи. Хамгийн эхний зураг нь хар өнгөтэй байсан нь хэний зураг болох нь харагдахгүй байлаа. Сониуч зандаа хөтлөгдөн дотогш орлоо. Бурхан минь нүд минь орой дээрээ гаран, золтой л орилчихсонгүй. Нүдэнд нулимс цийлэгнэн шокын байдалд орлоо. Ким Тэхён чи үнэхээр сонин хүн юмаа. Нил ягаан өнгийн зүрхэн эможи энэ альбум дотор миний 1 жилийн өмнөх зураг хүртэл явж байна. Эвшээж байгаа зураг, бие тамирын үеэр, хойноос авсан зураг, автобусанд, автобусны цонхоор миний алхаж буй байдлыг тод авч, замын цаана яваа зураг хүртэл бас ангийн хаалганы хажууд нөгөө хоёртойгоо арзайтлаа инээчихсэн зураг харагдана. Facebook, Instagram, Twitter дээр тавьсан бүх зурагнууд байна. Багын зураг минь хүртэл. Арай Тэхён надад бараг жилийн өмнөөс.. хайртай байсан юм биш биз дээ. Би шууд л цамцаа шүүрэн, доош буун хаалга нээхэд урд Тэхён утсыг минь харуулан: Бид хоёр... гэж үгээ хэлж дуусахаас нь өмнө түүнийг тэврэн авлаа. Тэхён гайхан дуу гаргасан ч удалгүй хөнгөн инээмсэглэх чимээ сонсогдон: Яасан намайг ийм хурдан санаа юу? гээд зөрүүлэн тэвэрлээ. Удалгүй би цурхиран уйлж эхлэхэд Тэхён: Яасан бэ? Мина~ гээд нурууг минь зөөлөн цохин үсийг минь илнэ. Би утсыг нь чанга атган: Би чамд маш их хайртай Тэхёнаа~ гээд улам чанга тэврэхэд тэр: Би бүүр их хайртай Мина~ гээд духан дээр минь үнслээ.



💜🐯

- M E L O D Y -Where stories live. Discover now