🎻Арван зургаадугаар хэсэг🎻

2.1K 197 8
                                    

2хоногийн өмнө....
Шөнийн 2цаг
Тэхён орон дотроо хөрвөөн, нэг бол хөнжлөө нөмрөөд нэг бол тийрнэ. Тэр босч суун, үсээ сэгсийлгээд: Ашш Пак Мина чи намайг яачихваа?? гэж хэлэн арагшаа орон дээрээ тэрийн хэвтлээ.

-Ким Намжүүн!
-Ким Согжин!
-Мин Юнги!
-Жон Хусог!
-Пак Жимин!
-Ким Тэхён!
-Жон Жонгүк !
Охидын хоолой заалаар нэг цуурайтан, энд тэндгүй шаар, цаас барьсан охид гүйлдэнэ. Жин алдарт үнсэлтээ илгээх тэр агшинд охидын хашгирах хоолой сонстон, зарим хүмүүсийн чих дүнгэнэтэл орилно.
Хөгжөөн дэмжигчид энд тэнд үсчиж, харайн зүгээр зогсоно гэж үгүй. Шүгэлний дуу дуугарахад тоглолт эхлэлээ. Шийдвэрлэх үе тул бүгд анхаарлаа төвлөрүүлнэ. Эсрэг талын баг бөмбөгийг шийд рүү шидэхэд Намжүүн хамгаалан, залсаар Жонгүкт шилжүүлэхэд тэр цааш хурдтайгаар залан гүйлээ. Хэдэн минутын турш ийш тийш гүйлдсний эцэст нөгөө тал завсарлагаагаа авав. Тэхён үе үе өөрийн эрхгүй л гөлрөн, нэг хүний тухай бодож эхлэхдээ өөрийгөө гайхна.

- Ким Тэхён!! гэж Юнги уцаарлан түүн рүү харахад тэр ухаан эргэн тойрноо хартал аль хэдийн тоглолт дуусчээ. Нөгөө талд залуус хөхрөлдөн баясахыг хараад ялагдсан гэдгээ ойлгон доош харна. Тэр яг юу болсныг мэдээгүй. Бид нөгөө залуустай гараа цохилцон заалнаас гарахад Юнги таг чимээгүй байсаар хувцас солих өрөө рүү орлоо. Би Жиминээс: Тэр яагаав? гэхэд Жимин над руу яг л галзуу хүн рүү харж байгаа юм шиг харснаа: Чи мансуурчихаа юу? гэж асуухад нь би толгой сэгсрэхэд тэр санаа алдан: Тэхён чиний сүнс тэр үед юугаа хийж байсан юм бэ? Чи Юнгигийн дамжуулсан бөмбөгийг авчихаад гэнэт үзэгчдийн суудал руу хараад таг зогсчихсон.
Би нэг юм ойлголоо. Бөмбөг барьсан байснаа санан амаа даран, нүдээ бүлтийлгэлээ. Тэгэхэд Жимин толгой сэгсэрсээр мөрөөр минь тэврэн хувцас солих өрөө рүү оров.

Тэд Жиминий гэрт цуглахад Тэхён бүх болсон бас ойрд болоод байгаа зүйлээ хэлэхэд тэд ойлгон,
Жимин мөрөөр нь тэврэн: Эегүү манай Ви охинд дурлачаа юу гээд хацрыг нь чимхэхэд Тэхён ёолсоор: Боль л доо
Юнги: Тэгээд тэр хэзээ ирэх юм?
Тэхён мөрөө хавчин, санаа алдаад: 3 сарын дараа ирж магадгүй гэсэн
Хусог уулга алдан: Магадгүй?? Ахх Мина хөөрхөн болохоор одоо ч ардаасаа залуус хуйлруулж байгаа даа гэхэд Жонгүк түүнийг тохойлдон худлаа чанга чанга инээн: Мина тийм ч хөөрхөн биш шдээ. Хэн ч тоохгүээ гэхэд Тэхён Хусог руу бус Жонгүк рүү муухай харан: Хэн тэгж байна!! гэж Жонгүк нүдээ бүлтэгнүүлэн өөр лүүгээ заагаад: Ч..чи над руу хараад байна уу?гээд Хусог руу заан: Чи яагаад над руу ингэж хараад байгаан? Түүн рүү л муухай хар л даа. Жин инээсээр: Жонгүк хэрвээ Тэхён Инёоныг царай муутай гэсэн бол чи яах вэ
Жонгүк: Шууд л цох.. Аан Тэхён надад уурлаад байгаа юм байна шдээ гээд инээхэд бусад нь Жонгүк Жин хоёр луу нухацтай харан, Жимин: Чи Инёонтой үерхээд байгаа юм уу??
Жонгүк амаа ангайснаа, эвшээж байгаа юм шиг дүр эсгэн, сунайгаад: Ахх ядарч байна шүү. Гэртээ харьж унтдаг юм уу? гэтэл урдаас нь бангтан суух нь суугаад, зарим зогсон зэрэг толгой аажуухан сэгсэрлээ. Жонгүк эргэж суугаад, гараа савчуулан: Ойлголоо ойлголоо би яръя аа яръя
Залуус өдөржингөө Жиминийд байсны эцэст Гаюл ( Жиминий найз охин) ирэн тэд гарлаа. Гудамжаар алхаж байтал Намжүүн: Энэ Жимин хэдий болтол Гаюлтай зууралдах гэсэн юм болдоо гэж нүдээ эргэлдүүлэхэд Жонгүк: Нэгийг нь үнэгнээс салгахаар нөгөөдөх нь нэгийг олоод авчих юмаа гээд шогширч эхлэхэд Хусог: Чи Юнгигийн өвчинг авчихаа юу?
Юнги муухай харсаар: Юу?! гэж нухацтай хэлэхэд тэд бүгд чимээгүй боллоо. Тэхён гэртээ ирэхэд ээж нь арагшаа харан хоол хийнэ. Харин аав нь буйдан дээр зүйрмэглэн сууна. Тэхён ирснээ мэдэгдэн мэндэлчхээд өрөө рүүгээ орон, орон дээрээ тэрийн хэвтлээ. Тэр таазан дээр оддыг харангаа: Ахх Пак Мина~ гээд чээжин дээрээ гараа тавин: Энэ нэрийг хэлэх болгонд л дотор хачин болоод байх юм. Сонин юмаа.
Тэхён нүдээ анин хэвтэхэд чихэнд нь Хусогийн үгс дахин дахин урсан орж ирлээ.

- M E L O D Y -Where stories live. Discover now