🎻Аравдугаар хэсэг🎻

2K 181 4
                                    

Өнгөрсөнд
2 хоногийн өмнө
Бямба гараг
Жон багш: За амжилт!
Би хийлээ барьсаар: Миний ээлж хэзээ вэ?
Жон багш: Одоо Хэминий дараа
Тайзан дээр Хэмин байх ба сэтгүүлч нар маш их зураг дарцгааж байлаа. Би бага зэрэр түгшүүртэй байсан ч гүнзгий амьсгаа аван, үзэгчид рүү харлаа. Инёон Чаён хоёр сууж байна бас ээж. Хэмин дууссан бололтой. Хүмүүс алга ташин, тэр тайзнаас буулаа. Надтай тулж зогсоод: Чи намайг ялэ яадахгүй. Тэгж чадах байсан ч би чиний сул талыг мэднэ.
Би хөмсгөө зангидсаар: Юугаа яриад байгаан?
Хэмин: Тэхён биздээ. Сул тал чинь. Чи түүний хувьд хэн ч бмш гэдгээ мэдвэл юу ч хийж чаддаггүй гэж сонссон. Аймхай охин минь
Би: Чи чадахгүй
Хэмин: Харин л дээ яах бол гээд яваад өгөв. Гар гэнэт салганан, бие чичрэж эхлэлээ.
Хөтлөгч: Пак Минаг уръя
Би түүнтэй зөрөн тайзан дээр гарахад олон хүмүүсийн царй сонин болсон байлаа. Гайхсан төрх. Энд тэндээс камерын гэрэл гарч, толгой бага зэрэг эргэнэ. Тэгсэн ч олон хүмүүсийн дунд зогсох Тэхёныг олж хараад, бүх зүйл зүв зүгээр болсон мэт. Хийлээ барин, мөрөндөө хавчаад тоглож эхлэлээ. Инээмсэглэн, нүдээ нээн Тэхён руу харвал тэр над руу харж байлаа. Би өөрийн эрхгүй догдлон, түүнээс өөр юу ч харагддаггүй тэр газарт иртэл Хэмин Тэхёны хажууд ирснээ над руу ёжтой инээн, түүнийг өөр лүүгээ харуулан үнслээ. Бүх юм харанхуйлж, гар мэдээгээ алдсан мэт хийлээ унагаалаа. Бүх хүмүүс чимээгүй болж над руу харна. Хэмин Тэхёноос салан түүн рүү ширтэхэд Тэхён ч бас түүн рүү харан нэг юм хэлнэ. Хэмин инээмсэглэхэд миний зүрх тал тал тийшээ бутрах шиг л болов. Би тайзнаас гүйн буугаад, арын хаалгаар гарлаа. Дотор минь байгаа бүх зүйл нурж, үнс нурам болж байгаа мэт. Оюун бодол минь бүгд замхран хийсч, алга болжээ. Бүх зүйл өвдөж байна. Бие махбодь ч сэтгэл зүрх минь ч.

Тэр өдрөөс хойш орондоо хэвтлээ. Бүх зүйлийг сайхан болно гэж найдаж, итгэж бас залбирсан. Гэвч юу ч бүтээгүй. Санаснаар минь болоогүй. Ээж аль хэдийн багласан ачаануудаа задлаад эхлэчихсэн. Жон багш хэд хэдэн удаа надтай ярилцах гэж оролдсон ч би юу ч дуугарч чадаагүй. Өдөр шөнөжингүй л хүйтэн харанхуй өрөөнд бүгдэг болсон. Бүх юм дуусчихсан болохоор. Дахин сургуульдаа явах боломж олдсон ч одоохондоо би гэрийн багш хөлсөлсөн. Үгүээ би биш ээж хөлсөлсөн. Багш ирвэл л энэ орноосоо хөндийрнө. Ээж хөшгийг минь нээн: Одоо болно. Хэдий болтол хэвтэх гэсэн юм. Бос!
Би: Би ганцаараа баймаар байна
Ээж санаа алдан: Ингээд байж болохгүйг чи өөрөө ч сайн мэдэж байгаа биз дээ. Ингэж хэвтлээ гээд асуудал шийдэгдэхгүй.
Би: Би зүгээр л амармаар байна
Ээж: Хонгор минь хоёулаа эсвэл нүүж болно. Бусан, Инчон, Дэгүг гээд л гэхэд би: Надад бол аль нь ч байсан зүгээрээ та шийд.
Ээж: Заза би гаръя даа гээд гарахад би хөшгөө хаан, дэрнийхээ доороос Тэхёны урсан зургийг харан, базаад хогийн саванд хийн: Чи наанаа үлд. Би чамайг дахиж авахгүй. Бас дахиж шаналахгүй. Хөшгөө буццааж нээгээд, доош буухад ээж алга байлаа. Хүйтэн ус залгилчихаад, өрөөндөө орох гэтэл хаалга дуугарлаа. Би очиж нээвэл Жонгүк байлаа.
Жонгүк инээсээр: За хатагтай. Юу хийж байна?
Би хөлөө чирсээр түүнд жүүс хийж өгөн, буйдан дээр суухад тэр миний хажууд суугаад: Энэ зомби царай чинь одоо юу вэ? Нойргүй хоносон надаас ч амьгүй харагдаж байна
Би: Миний бүх зүйл салхинд хийсээд алга болчихсон болохоор л тэр.
Жонгүк: Боль доо. Хоёулаа гаръя. Чамд шинэ хийл авъя. Хуучинд чинь их асуудал гарсан бас найзууд чинь аваад явчихсан.
Би: Одоо надад хийл хэрэггүээ
Жонгүк уулга алдсаар: За арайчдээ. Энэ чинь арай л бишээ. Чи дахиж хийл тоглохыг хүсэхгүй байна гэж үү
Би: Үгүй дээ би хийл тоглож чадахгүй байх гэж бодож байна
Жонгүк: Наадах чинь юу гэсэн үг үү?
Би мөрөө хавчин: Бараг л тоглож чадахгүй байх
Жонгүк: Яагаад?
Би түүн рүү харан: Миний дотор дайн болж байна. Нүдээ анихад л тэр хоёр харагдаад... гээд нули с унагахад тэр: Тэхён Хэмин үү
Би: Би уул нь Хэминий сэтгэл зүйн дайралтыг тэвчиж гарахыг хичээсэн ч чадаагүй. Тэгээд л бүх зүйлээ баллачихлаа гээд уйлж эхлэхэд тэр намайг тэврэлээ. Жонгүк: Би уул нь чамд хоёр гэнэтийн бэлэг авчирсан юмсан гэхэд би түүн рүү харлаа. Жонгүк инээмсэглээд: Эргээд хардаа би нулимстай нүдээр хойшоо харвал Инёон Чаён хоёр зогсож байлаа. Би босон тэдний урд очиход тэд нмайг тэвэрлээ. Би тэднийг зөрүүлэн тэврээд, уйлж эхэллээ. Жонгүк биднийг орхин гарав. Хэсэг хугацааны дараа би тайвшран: Над дээр ирсэнд баярлалаа.
Чаён: Чи муу хатуу сэтгэлтэй охин. Яаж ийм юм ийм олон жил нуудаг байнаа?
Би: Уучлааарай. Гэхдээ яаж мэдсэн юм бэ? Жонгүк хэлээ юу?
Инёон: Үгүй дээ. Тэр өлөр бид хрёр хийлийг чинь авч явсан. Харин хийлэн дээр чинь ТэМи гээд сийлчихсэн байсан.
Би: Та хоёр үнэхээр мундаг шүү
Чаён: Тэгээд одоо яах гэж байна?
Би: Би одоо яаж ч чадахгүй гацчихсан. Урагшаа алхах гэсэн ч, ухрах гэсэн ч хөл минь яг л цавуудчихсан юм шиг хөдлөхгүй байна. Гэртээ сууж байх нь л хамгийн зөв сонголт шиг л санагдаж байна. Бас Тэхёны хувьд түүний бүрмөсөн мартаж, бүхнийг шинээр эхлэхийг хүсч байна.
Инёон: Сургууль дээр чиний л тухай баахан яриа
Чаён: Бас Хэмин дүрдээ орчихсон үдэшлэг уулзалтанд ТэМи гэж очоод л үнэхээр ичгүүр сонжуургүй хүүхэн юмаа. Интернэт дээр хүртэл Хэминийг ТэМи гэчихсэн байх ч гэж дээ
Би: Тэгээд хүмүүс итгэж байна уу?
Тэр хоёр удаанаар толгой дохиход би: Ингээд орхичих уу?
Инёон: Солиороо юу? Тэрэнд бэлэн будаа өгөөд байж болох зүйл үү?
Би: Би одоо юу ч хийж чадахгүй шдээ. Би дахиж хийл тогломооргүй байна бас чадахгүй
Чаён: Чи сая л тоглохыг хүсч байгаа ч чадахгүй гээд байсан биз дээ
Би: Би сая бууж өглөө. Хэмин ялсан. Тэр миний бүх мөрөөдлийг авсан бас үнэ цэнтэй хүнийг минь ч... Би бууж өглөө.
Чаён: Гэхдээ Тэхён Хэминээс салаад удаж байна шдээ
Би: Яаж? Яагаад?
Инёон мөрөө хавчин: Мэдкүээ. Чамайг багш нарын өрөө авч явдаг өдөр Тэхён аймар уурлаад, Хэминийг шүүгээнд нааснаа нэг юм ярьж байснаа Хэминий хажуу талын шүүгээг тас хийтэл цохиод л яваад өгсөн. Тэрний дараа тэднийг салсан гэсэн.
Би: Тэгвэл миний хийл тоглодог өдөр тэр хоёр салчихсан байсан гэсэн үг үү?
Чаён толгой дохин: Тиймээ. Чамайг тайзнаас гүйж буусны дараа хүмүүс чам руу нэхх их анхаарал хандуулаагүй. Харин Тэхён Хэмин хоёр хэрэлдсэн нь л их сонирхолтой байсан. Тэхёны харц нь яг л Хэминийг алахад бэлэн байсан
Инёон: Гэхдээ чи ёстой муухай юмаа. Бид хоёрт хэлэхгүй гээд хошуугаа унжуулахад Чаён: Анх мэдээд энэ бараг хагас мэдрэлтэй болсон шүү. Юу ч ярихгүй ойлгохглй. Царай нь гэж хөсрийн гээд инээхэд Инёон: Мина~ Би ч яах уу! Энэ Чаён бүр галзуу солиотой юм яриад эхлэсэн. Шоконд орсноосоо болоод гэхэд Чаён: Би тэгээгүй!
Инёон: Би ч бас
Чаён: Амаа тат
Инёон: Хнн чиний хүссэнээр ч амаа хамхина гэж байхгүй шүү *хэлээ гаргах*
Чаён: Муу хэрүүлч авгай. Мина чи энэнд хэл л дээ
Би: Би Тэхёныг хармаар байна гээд хана ширтэнгээ хэлэхэд Инёон: За бүсгүй минь чи мартана энээ тэр гээд байгаагүй билүү?
Би: Зүгээр л хармаар байна.
Чаён: Больж үз! Тэрнийг харвал сэтгэл чинь бүр л үймрэнэ
Би: Би үдэшлэг зохиомоор байна. Би нэг ч удаа үдэшлэг зохиож байгаагүй.
Инёон: Хммм........Энэ их яршигтай л даа. Бэлдэх юм их бий.
Би: Хамаагүэээ

Түүнийг л хармаар байна.

- M E L O D Y -Where stories live. Discover now