🎻Арван долдугаар хэсэг🎻

2.2K 187 1
                                    

Хичээл тарах цагийг өөрийн эрхгүй л хуруу даран хүлээх өөрийгөө ойлгохгүй бас самбар дээрх хичээлийг ч ойлгохгүй тэнэг хүн шиг хэдэн цагийг өнгөрөөлөө. Орж ирсэн багш болгон л надаас шалгалт авна гэж сүр дуулиан болох ч надад нэхх их юм бодогдсонгүй. Хичээл тарах хонх дуугарахад гарах эсэхтээ эргэлзэн сургуулийн коридороор ийш тийш холхиж байтал Еэрин Бура хоёр ирэн намайг чирсээр сургуулиас гарлаа. Бура: Хорвоо юмаа. Зарим хүмүүс царайлаг халуухан найз залуутай байхад би юу ч үгүй. Хажуугаар өнгөрч яваа нохой ч тоохгүй юмаа. Ганц тоож байгаа нь манай гэрт байгаа ялаа л байна даа гээд худлаа уйлахад Еэрин: Больж үз. Чиний араас олон хөвгүүд л гүйдэг биз дээ
Бура урвайн: Тэд нар чинь миний сонирхдог төрлийн хүмүүс биш.
Би эргэн тойрноо харан, амандаа: Ирээгүй юм байхдаа гэж бувтнахад Еэрин: Яасан? Тэхён алга уу?
Би: Мэдэхгүй надад ямар хамаатай биш дээ. Та хоёр өнөөдөр юу хийх вэ? Математикийн бие даалтаа хэзээ хийх үү?
Бура: Маргааш би амжихгүй. Өнөөдөр хийчихвэл амар л байна.
Еэрин: Ммм өнөөдөр тэгвэл номын санд хийцгээх үү?
Бура зүрхээ дарсаар: Жихүүнтэй хамт нэг баг гэхээр ам задрах гээд бас зүрх сонин болоод байх юмаа гээд галзуу хүн шиг инээхэд Еэрин: Яа чи шар үс бостол инээх юмаа нээрээ гээд толгойгоо сэгсрэхэд би: Тэгвэл одоо шууд хийчих үү?
Тэр хоёр зэрэг толгой зохин, бид номын сан руу зүглэлээ. Коридороор алхаж байтал утас дуугарав.

Бурхан минь! Миний маш их санаж байсан хоёр хүн байна шүү дээ.
Би утсаа аван: Охидоо! Би та хоёрыг хичнээн санав аа! гээд инээхэд Еэрин Бура хоёр сониучирхан хойш харлаа.
Инёон: Мина~~ Чи юу ч дуулгахгүй явчихаад дээр нь бас ерөөсөө холбоо барьчихгүй юмаа
Чаён: Хайраа~~ би чамайг санаад байна шдээ. Хурдан ир л дээ. Энэ Инёон чинь найз залуутай болсон биш намайг жийгээд аймар муухай байнаа гээд жоохон хүүхэд шиг гонгиноход Инёон: Чаён би чамайг ерөөсөө жийгээгүй. Чи өөрөө би илжиг жороолоод яах уу дээ гээд яваад өгдөг биз дээ. Мина чи интернэт орж болох уу? Чамэйг хармаар байнаа. Бас энд Бангтан ч байна.
Би: Заза би одоо нэг интернэт кафе руу явлаа гээд утсаа таслалаа. Би нөгөө хоёрт: Мм бид түр азнаж болох уу? гэхэд тэр хоёр бас л зэрэг толгой дохисноо Бура: Энэ ойр хавьд нэг интернэт кафе бий. Явах уу?
Би толгой дохин инээхэд Еэрин: Сөүлд байгаа найзууд чинь үү?
Би: Тиймээ. Инёон, Чаён бас.... Бангтан гэхдээ тэдэнтэй нэхх отно гэж хэлж чадахгүй л дээ
Бура: Бангтан гэж юу юм?
Би: Мм нөгөө манай сургуулийн алдартай хөвгүүдийн бүлэг гэх юм уу даа. Сагсан бөмбөгийн баг, волейболын баг, бас хамтлаг аан бас хичээлдээ гавал гэж хэлж болно. Манай нөгөө анги л даа
Еэрин амаа ангайн: Вуаа мундаг хүмүүс юмаа
Бура: Царайлаг уу?
Би толгой дохиход тэр алгаа ташин, дахин: Булчин??
Би эргэлзэнгүй аажуухан толгой дохиход тэр дороо үсрэн: Би Сөүл явмаар санагдчихлаа

- M E L O D Y -Where stories live. Discover now