🎻Арван гуравдугаар хэсэг🎻

2.1K 171 7
                                    

Инээмсэглэл

Түүний инээмсэглэл маш хүчтэй. Зүрхийг минь нэг бол чээжийг минь нэвтэлж гартал нь догдлуулж эсвэл бүрмөсөн зогсоодог.

Түүнд гэрээс гарахаас өмнө болсон явдлыг хэлэхэд, тэр надаас уучлалт гуйсан ч дотроо инээж буй нь илт харагдаж байлаа. Түүнтэй ярих сэдэв олохыг хичээсэн ч толгойд юу ч орж ирэхгүй байгаа нь түр зуурын чимээгүй байдлыг бий болголоо. Бид чимээгүйхэн гэрэлт чимэглэлүүдийн доор алхаж байтал Тэхён усан оргилуурын хажуугаар өнгөрөхдөө: Нөгөө чи Жонгүктэй ямар харилцаатай вэ? гэж нэлээд эргэлзсэн шинжтэй асуухад нь би түүн рүү гайхан харвал тэр өөр тийшээ харна. Би: Мм бид хоёр зүгээр л найзууд л даа. Тэр надад хэцүү асуудлуудыг давахад тусалсан юм гэж инээмсэглэсээр хэлэхэд тэр сулхан дуугаар: Аан. Би зүгээр л асуусан шүү. Дахин чимээгүй байдалдаа эргэн орж надад бага зэрэг эвгүй санагдаж эхэллээ. Усан оргилуурыг тойрон алхаж байтал бидний урд нэг жоохон хүүхэд гүйж байгаад, бүдрээд унатал Тэхён ухасхийн түүнийг босгон, гарыг нь арчаад , хувцсыг нь гөвж түүн рүү харж инээхэд тэр жаал нулимсаа арчиад Тэхёнтой адил ярзайн инээв. Тэхён халааснаасаа иштэй чихэр гаргаж ирээд түүнд өгөхөд, тэр хүү инээмсэглэсээр ээжийнхээ гарнаас атган, саяхан бэлгэнд авсан чихрээ өргөөд ээждээ харуулах нь их л өхөөрдмөөр харагдана. Тэхён өндийн гараа даллахад би түүнийг нудран: Вуаа чамаас бас ийм сайхан ааш гардаг аа гээд өөрийн эрхгүй хэлэн инээчихлээ. Тэхён: Би их сайхан ааштай хүн шүү
Би урагшаа алхангаа: Тийм үү чи чинь хөмсгөө зангидаал л төв царайлаад л яваад байдаг биз дээ гэхэд Тэхён араас алхангаа: Үгүээ. Чи зүгээр л миний ууртай байгаа үед таардаг байх. Бусад үед бол би үргэлж шахуу инээж явдаг. Гэхдээ чи намайг их ажигладаг бололтой тийм үү?

Тийм шүү. Намайг заримдаа харахад тэр их сэтгэл татам бас үргэлж чанга чанга, арагшаа савах шахам инээж байдаг. Бас би түүнийг хаанаас ч хамаагүй өлөн нүдэлж байгаад л олоод харчихдаг.

Би: Заза. Санал нэгдлээ гэхдээ би чамайг ажигладаггүй гэхэд тэр инээн над руу ойртон: Бас сэтгэл татам харагддаггүй гэж үү Пак Мина.
Би чамайг мэднэ шүү.
Би хачин царайлснаа худлаа чанга чанга инээн: Юу яриад байгаан? Юу мэднэ гэж?
Тэхён урагшаа харан алхангаа: Чи үргэлж намайг ширтээд сууж байдаг шд эсвэл зогсоод ч юм уу
Миний хамаг эрхтэн цочролд орчих шиг боллоо. Үнэнийг минь хэлсэн тул нүүр минь шатаж байгаа мэт халуу дүүгж, юу гэж хэлэхээ бодон тархиа ажиллуулна.
Тэхён гэнэт тас тас инээн: Яасан бэ? Яагаад наа нүүр чинь улаан лооль шиг болчихов оо?
Би хацраа барин: Мэдкүээ гэнэт л халууцаад эхэллээ гээд гаднах хүрмээ тайлахад тэр: Аан тийм байлгүй дээ. Би чамайг ичээд байна л гэж бодлоо.
Би: Одоо болноо. Чи намайг албаар ингэж байгаа биз дээ гээд муухай харан, түрүүлэн алхаж эхлэхэд тэр араас ирэн: За уучлаарай. Зүгээр л хөгжилтэй байх гээд л
Би: Надад хөгжилтэй биш байна шдээ гээд биеэ сэгсрэхэд Тэхён нэгюм бодож байснаа миний бугуйнаас атган, нэг тийшээ алхаж эхэллээ. Өнгөрсөн охид болгон Тэхён руу харан, хоорондоо шивнэлдэн аальгүйтэж, үсээ хаялан түүн рүү нүдээ унатлаа ширтэхэд нь би Тэхёны дэргэд очин, гараас нь хөтлөөд: Хаачих гэж байгаан?
Тэхён гар луугаа харан, хэсэгхэн хугацаанд гайхсанаа нүүрэндээ зөөлөн инээмсэглэл тодруулан: Бид хоёр хоёулаа хөгжилтэй байх газар гээд дахин намайг дагуулан алхахад би арагшаа нөгөө охид руу харан, үсээ хаялан инээчхээд Тэхёнтой зэрэгцэн алхана. Нэлээд алхсаны эцэст тэр зорьсон газраа ирсэн бололтой зогсоход автомат тоглоомын газар байлаа. Би түүн рүү харахад тэр намайг чирсээр орлоо. Бид ороход ихэнх нь л хосууд байх ба олон олон сонирхолтой хөгжилтэй тоглоом харагдана. Бид машин,мотоцикл унан уралдаж, мини караокед нь орж хамтдаа далчигнан, дуулж бүжиглэн гарч ирээд, бүх тоглоомоор нь тоглон эцэст нь ганц л тоглоом дээр зөндөө их зоос үрлээ.

- M E L O D Y -Where stories live. Discover now