🎻Төгсгөлийн хэсэг🎻

2.8K 288 47
                                    

Тэр өдрөөс хойш би хэд хоног л шинэхэн сургуулийнхныхаа нүд рүү харж чадаагүй юм даа. Тэд намайг харах болгондоо л бие биентэйгээ шивнэлдээд л.. Муу атаархагчид. Гэхдээ сайн мэдээ гэвэл би Сөүлд ирчихсэн.Бүрмөсөн. Ээжид нэлээд их цалинтай ажлын санал ирсэн учраас тэр татгалзаж чадаагүй. Бид сургуультай минь ойрхон байшин авч бас машинаа сольсон. Намайг Бусанаас ирэхэд бүх зүйл өөрчлөгдчихсөн юм шиг л байсан. Жонгүк тэр яг л амьд мануухай болчихсон байна лээ. Нэг тийшээ хараад л гөлөрчихнө. Ерөнхийдөө бол Инёон руу. Тэхён бид хоёр тэдний хажууд байхдаа хадны дунд хавчуулагдсан халиуны зулзагууд шиг л юм болно.
Инёон тэр гаднаа л Жонгүкийг тоохгүй байх дотроо бол үхэж байгааг би мэдэж байсан юм. Тэр инээж байгаад Жонгүкийг хараад л сонин болчихдог.
Чаён тэр намайг ирэхэд их л хэцүү байдалд орчихсон байсан. Эцэст нь тэр Гаюлтай ам мурийж, тэвчээр нь барагдан түүнийг түлхсэн. Харин Жимин Гаюлыг өмөөрөн түүнд хатуу үг хэлснээр тэр явчихсан. Дахиж тэвчиж чадахгүй нь гээд яваад өгсөн. Өвөө эмээгийнх рүүгээ Дэгү рүү явчихсан.
Жимин тэр зүгээр л хулганы хор идчихсэн байх. Гаюл гэх тэр хүүхэнтэй л нийлчхээд яваад байна. Долоо хоногт нэг бол Гаюл хаяна эсвэл Жимин хаяна. Энийг нь харахаар л өмнөөс нь боогоод үхчихмээр...
Хэмин тэр зүгээр л навс доош унасан. Би эргэж ирээд, бүхнийг дэлгэсэн. Харин тэр намайг ТэМи байсныг мэдээд эрүү нь мултрахаа дөхсөн. Одоо ч тэр Тэхёны араас гүйсээр л байгаа. Тэр сургууль дээрээ ч тэр нэр хүндгүй болсон.
Бангтан тэд цомоо эргүүлэн авч чадсан. Сургуулийн ойн баяраар Сөүл хотыг доргиосон. Арай л хэтрүүлчихсэн байж магадгүй гэхдээ л үнэхээр гайхалтай байсан.
Тэхён Ммм. Миний хэлж чадах ганц л зүйл байна. Тэр миний boyfriend. Цаг хугацаа өнгөрөх тутамд түүний зан араншинг би илүү их таниж мэдэж байгаа. Тэр зүгээр л гэгээлэг нэгэн. Сахиусан тэнгэр шиг л.


Би хийлээ дахин тоглож байгаа. Бас Францаас санал дахин ирсэн ч би яваагүй. Надад энд байх илүү их таалагдаж байна. Маш их. Энд найз нөхөд, ээж минь, мөрөөдлийн залуу минь байна. Бүх хүсч байсан зүйл минь. Илүү ч үгүй, дутуу ч үгүй.


Тэхён+Би= Бид
Бид хоёр үнэхээр аз жаргалтай байгаа. Бүхнийг хамт хийж, бас хамт суралцаж байгаа. Хэдий бидний харилцаа удаагүй байгаа ч маш их дурсамжтай болсон. Бид хамтдаа хийхийг хүссэн зүйлсээ цаасан дээр жагсааж бичсэн. Эхний өдрөө Тэхёны хүслээр паркад тоглож, бас тагтаа хооллосон. Дараа нь аймшгийн баярын үдэшлэг рүү явсан. Тоглоомын талбайд ухаанаа алдталаа тоглосон. Сүүлчийн бороо гээд бусдаас санаа зоволгүй гудманд бүжиглэн хөгжилдөж, гутлаа норгон ус дундуур туулсан нь бидний хамгийн хөгжилтэй үе байсан. Ээжээс гуйж байгаад чөлөө аван бид хамтдаа наран жаргаж нэг өдөр дуусч, дахин шинэ өдөр эхэлж байгааг харсан. 1 ут гурилаар тоглон оройн хоолгүй болсон үе ч тэр үнэхээр хөгжилтэй. Заримдаа зүгээр л халуун шоколад уунгаа элдэв бусын юм ярьж инээлддэг. Зовсны эцэс жаргал аа гэж.. Одоо эргээд харахад би үнэхээр тэнэг байж. Зүгээр л үнэнийг хэлчихсэн бол үүнийг эрт мэдрэх байсан байх. Гэхдээ бас маш олон зүйлийг харж мэдэрсээр энэ хүртэл хүрсэндээ өөрөөрөө бахархах шиг. Хэрвээ анх бууж өгчихсөн байсан бол одоо би энд инээгээд л байж байхгүй л байсан байх. 🖤🖤

Тэмдэглэлийн дэвтрээ хаан, доош буухад тэд бүгд пирхийтэл инээд алдацгаана. Энэ нь яг л вирус шиг нүүрэнд минь инээмсэглэл тодруулна. Намайг бууж ирснийг Тэе хараад шууд л уруулаа унжуулан: Хайраа эд нар намайг дээрэлхээд байна гэхэд одоо ч зүрхний цохилт минь хэмнэлээ алдана. Түүний энэ байдлыг харан бүгд л улам илүү инээлдэхэд, би түүн дээр очин, хөөрхөн уруул дээр нь шобхийтэл үнсэхэд л тэр ярзайтлаа миний өөдөөс харан инээнэ.

Зиак их юм болсны эцэст ингэж нэг юм Melody өгүүллэг маань 20 хэсэгтэйгээр дууслаа. Энэ хүртэл хамт байж, дэмжсэн бүх уншигчдадаа баярлалаа. 💜💜

- M E L O D Y -Where stories live. Discover now