🎻Наймдугаар хэсэг🎻

2K 182 3
                                    

*?* инээсээр: Намайг оролдсон хүн ч тайван амьдрана гэж байхгүй дээ. Найдвартай юм хийсэн биз. Утасны цаанаас нааштай хариу өгөхөд тэр тааламжтай нь аргагүй инээмсэглээд: Маргааш харж л байя гээд утсаа таслахад ангийн хаалгаар Хусог шагайснаа: Өө Хэмин энэ орой юу хийж байгаан заза тэр яах уу Тэхёныг хараагүй биз?
Хэмин инээсээр: Үгүээ хараагүй


Өглөө
Нүдээ нээхэд, яг цагтаа сэрлээ. Амаа ангайсаар босоод, шүлсээ арчин ариун цэврийн өрөө рүү явлаа. Толь руу харан цагтаа сэрсэндээ өөрөөрөө бахархан инээж байтал доороос ээж сэрээрэй гэж ориллоо. Би бэлэн болоод буухад ээж гайхсаар: Чи хэзээ сэрээв?
Би инээсээр ширээнийхээ ард суунгаа: 30 минутын өмнө.. Яг цагтаа
Ээж: Өчигдөр сайхан амарсан бололтой. Тийм дээ миний охин удалгүй
Би яриаг нь таслан: Ээжээ наадхаа нэг өдөр ч болов ярихгүй байж болох уу? гэж нухацтай хэлэхэд ээж инээсээр: Заза гэхдээ... Заза

Ээжээр хүргүүлээд, сургууль руу ортол өмнөхөөсөө нэг л өөр мэдрэмж төрлөө. Энэ харц өмнөхөөсөө илүү зэвүүцсэн харц. Би гайхсаар шүүгээ рүүгээ алхахад ахлах ангийн эгч нар ч гэсэн муухай харцгаана. Жэнни урдаас ирэхэд нь мэндлэх гэтэл тэр над руу нэг харчихаад л тоохгүй яваад өглөө. Би тэндээ таг гацан гайхан зогсож байгаад, шүүгээ рүүгээ алхаж эхлэлээ. Бангтан хажуугаар өнгөрөхөд бүгд л над руу харах ч үгүй зөрлөө. Хий үзэгдэл аятай. Жонгүк харин над руу үнэхээр муухай харж буй нь дотор сонин болголоо. Намайг харсан хүн болгон л хийж байсан үйлдлээ зогсоон, цоо ширтэнэ. Шүүгээгээ нээхэд, баахан хог асгарлаа. Би гайхсаар амаа ангайж байтал Инёон Чаён хоёр шүүгээгээ онгойлгохоор ирээд, намайг хараад Чаён: Чи бидэнд хэлэх хэрэгтэй байсан
Инёон: Биднээс нуудаг байсан шигээ сайн нуух хэрэгтэй байсан юм
Тэдний яриа яг л намайг хэн гэдгийг мэдчихсэн юм шиг байна. Гэхдээ намайг мэдлээ гээд ингэж хүлээж авах нь зүгээр гэж үү. Энд тэндгүй үзэн ядалт, жигшсэн харц бас энэ хог хоолны үлдэгдэл. Би: Юу нуусан гэж? Чаён утсаа оролдон: Энэ гэж байтал ангийн багш ирэн: Чамтай ярилцах юм байна гээд багш нарын өрөө рүү явлаа. Багш нарын өрөөнд ороход багш, эцэг эхийн зөвлөл бас захирал байв. Жон багш урд нь сандал дээр суусан байх ба хажууд нь бас нэг сандал байлаа. Ангийн багш тэр сандал руу намайг суу гэж дохиход би гайхсан ч очиж суув.
И хатагтай намайг дээрээс доош хараад: Эее иймэрхүү хүүхдүүд энэ сургуулийн нэрийг гутааж байгаан! гэхэд нь би: Юу? гэж уулга алдлаа. Хан хатагтай: Бас хүмүүжилгүй. Эцэггүй болохоороо ямар ёс жудаг, эрээ цээр байхгүй
Жон багш: Та бүхэн буруу ойлгоод байна
И хатагтай: Юу буруу ойлгосон гэж бүх юм баримт нотолгоотойгоо байхад гэж уцаарлахад би юу ч ойлгохгүй Жон багш руу харна.
Ким хатагтай: Би чамайг арай ч ийм охин гэж бодож явсангүй. Миний охины хэлснээр чамайг их л сайн охин гэж дуулсан гэтэл үгүй байжээ
Тэхёны ээжийг ингэж хэлэнгүүт нь би: Юу? Эгчээ би яагаачгүй шдээ. Ер нь юу болоод байгаа юм бэ?
И хатагтай: Ямар ч хүндлэлгүй гэдэг нь ёстой нээрээ. Жон багшаа таныг арай жоохон охины толгой эргүүлээд явдаг хүн гэж бодож байсангүй
Би сандлаасаа босон: Юу? Та нар чинь юу яриад байгаа юм бэ? гэж дуугаа өндөрсгөхөд Жон багш гараас минь татан суулгаад: Би Минаг өөрийн охин шигээ л боддог. Бид хоёрын хооронд ямар ч гүнзгий харилцаа байхгүй
Хан хатагтай таблетээ асаан, нэг зураг харуулаад: Тэгвэл энэ юу юм?
Би таблетийг нь аваад зургийг гүйлгэн харвал, багш бид хоёрын зураг байлаа. Тэврэлдэж буй бичлэг, гэр лүү орж байгаа, гэрээс гарч буй, сургуулийн гадаа намайг тосч буй зураг нь ч байна. Би толгой сэгсрэн: Үгүээ энэ.. энэ худлаа та нарын харж байгаа шиг юм болоогүй.
Хан хатагтай гарнаас минь таблетаа шүүрч аваад: Энийг харчихаад үгүйсгээд нэмэргүй л байх

- M E L O D Y -Waar verhalen tot leven komen. Ontdek het nu