🎻Арван нэгдүгээр хэсэг🎻

2.1K 181 5
                                    

Инёон гараа тулсаар: Би шулуухан хэлье. Чиний үдэшлэгэнд ирэх хүн байхгүй байх даа
Чаён түүнийг тохойлдон: Би чамаас эелдэг хэлж чадах байсан
Би санаа алдсаар: Би нэг хүнтэй уулзаад ярилцчихвал хүмүүс ирэх л байх гэж бодож байна
Инёон Чаён бие биен рүүгээ харснаа над руу харан хэн гэсэн харцаар харлаа.
Гэрээсээ гараагүй хэд хоносон болохоор үнэхээр сайхан санагдаж байлаа. Бүрхэг өдрийг эс тооцвол. Таксинд тэр хоёрын голд сууж явахдаа тэд бие биентэйгээ дохио зангаагаар ярьж байгаа нь мэдэгдэж байлаа. Хэсэг хугацааны дараа зорьсон газартаа ирэн үүд рүү нь алхаж байтал Инёон урд гаран: Чи энд яагаад ирж байгаа юм бэ?
Чаён: Жэнни эгч их урам нь хугарсан. Чамайг сонсохгүй л байх
Би Инёоныг тойрон гараад: Зүгээр дээ тэр та хоёрын мэддэгээс өөр хүн.
Инёон араас алхангаа: За яах уу. Чи тэгээд юу гэж хэлэх гэж байгаан?
Би: Үнэнийг
Чаён: Юу?! Чи бид хоёрт ч хэлээгүй байгаа шүү. Гэтэл яаж хэдхэн хоногийн өмнө танилцсан хүндээ гэж уцаарлахад би түүний хацраас чимхэн: Миний найз намайг харамлаад байгаа юм уу?
Чаён гарыг минь аваад: Тийм ээ.
Инёон: Бид чиний хажууд байнаа. Тэгээд чиний тэр түүхийг чинь сонсоноо. Бас чамд урам өгнөө
Чаён тэнгэр лүү харан: Бороо орлоо орцгооё. Хурдал хурдал гээд Инёон бид хоёрын өгзгөн дээр алгадан гүйлээ. Инёон: Муу донтой ажума гээд араас нь гүйхэд Чаён орилсоор Жэннигийнх рүү гүйнэ. Би инээсээр араас нь гүйн: Яа намайг хүлээж бай. Бороо ч орон, бид гурав бие биентэйгээ ноцолдоно. Эцэст Чаён шонгийн мод мөргөснөөр бүх юм дууслаа. Бид хоёр инээдээ барьсаар , түүнийг түшин хаалганых нь хонхыг дарахад Жэнни их л нойрмог хаалгаа нээснээ биднийг харан: Та нар яах гэж?
Чаён хөл дээрээ гуйвсаар: Надад мөс хэрэгтэй байна гээд духаа даран доош харлаа. Би: Би тантай нэг юм ярилцах гээд гэтэл Чаён шон мөргөчихлөө.
Инёон: Их хүчтэй гэж нэмж хэлэхэд тэр хаалгаа бүтэн онгойлгон, цааш явлаа. Бид орж ирэн буйдан дээр суухад Жэнни мөс авчирч өгөхөд, Инёон Чаёны толгойн дээр тавилаа. Бид хэсэг чимээгүй суусэы эцэст Жэнни ам нээлээ.
Жэнни: Юу ярих гэсэн юм?
Би: Та миний тухай одоо юу гэж бодож байгааг би мэдэж байнаа. Хүн бүр л ерөнхийдөө тэгж бодож байгаа байх. Гэхдээ би залруулга хиймэжр байна. Ялангуяа өөрийн дотны хүмүүсдээ
Жэнни элгээ эврэн хойш суугаад: Аан Тэхёны эгч болохоор уу?
Би толгой сэгсрэн: Үгүй дээ. Найзын хувиар. Хэдий бид хэдхэн хоногийн өмнө танилцаж, нэхх дотно харилцаатай биш ч гэлээ танд энэ тухай яримаар байна. Би энэ тухай найзууддаа ч хэлээгүй байгаа. Одоо ярих түүхийг минь Тэхёнд хэлэх хэрэггүй шүү. Би хийл тоглож чадахгүй байгаа.
Жэннигийн харц нь зөөлөрсөн ч өөр тийшээ хараад: Тэгдээ. Ярь

- M E L O D Y -Where stories live. Discover now