🎻Арван дөрөвдүгээр хэсэг🎻

2.1K 190 17
                                    


Инёон Чаёныг арагш нь татан суулгаад : Яа! Чаён! Одоо болно шдээ. Тэхён Минаг яав л гэж дээ
Чаён элгээ тэврэн: Өчигдөрхөн л Мина энэ нэг юмтай уулзана гээд бид хоёртой ч олигтой юм ярихгүй яваад өгсөн шдээ.
Инёон: Тэгээд энэ Тэхёнтой ямар хамаатай юм?
Чаён: Тэгвэл яагаад Мина утас нь холбогдохгүй, хичээлдээ ч ирэхгүй алга болчиж байгаан?
Инёон үсээ зулгаан: Ёохх чи толгойгоо цохисноосоо хойш сонин болчиж ээ. Тэхён чи юу болсноо хэлчих л дээ. Тэгэхгүй бол энэ ангид үүрд хадагдах нь гээд Чаён руу муухай харахад Тэхён санаа алдан: Бид зүгээр тоглоом тоглоод дараа тэр явах ёстой болсон. Бид зайрмаг идэнгээ алхсан тэгээд би...
Чаён ухасхийн өндийн: Тэгээд би би..тэгээд яасийн?
Инёон түүнийг татан: Тэр ярьж байна шдээ
Тэхён: Би зүгээр л өөрийн эрхгүй түүн рүү ойртоод
Чаён: Чи түүнийг үнсчихсэн юм уу? Инёон түргэн дууд. Яах аргагүй Минагийн зүрх нь хаагдчихаж гэхэд Инёон нүдээ эргэлдүүлэн түүнийг татан суулгаад: Битгий тэнэг юм яриад бай. Мина арай ч тэгэхгүй
Тэхён: Үнсээгүээ
Инёон: Тэгээд яасан юм? гэж сонин царайлсаар асуухад Тэхён толгой сэгсрэн: Үгүээ тийм юм болоогүй. Тэр зүгээр л гүйгээд яваад өгсөн.
Чаён: Юу? Чамайг үнсэх гэж байхад Мина зугтаад яваад өгсөн юм уу?
Тэхён мөрөө хавчин, толгой зөөлөн сэгсрэхэд Инёон: Заза Минагийнд очицгооё.
Тэхён: Би өглөө очсоон. Тэр байгаагүй. Гэрийнх нь гадаа зарагдсан гэсэн бичиг байсан
Чаён амаа ангайн: Зарагдсаан?!
Тэхён: Тэр эмээгийнхээ л тухай яриад байсан. Эмээгийндээ байгаа юм болов уу?
Инёон: Аан. Бусан явчихаж. Минагийн эмээгийнх чинь Бусанд байдаг шдээ.
Чаён: Тэгвэл яагаад байшингаа зарж байгаан бэ?
Инёон утсаа гаргаж ирэн гэнэт дуу алдан: Мина мессэж илгээсэн байна.
Тэр Бусанд байна гэнээ. 2,3 сарын дараа очно гэнээ.
Чаён гонгиносоор: Юу вэ? 2,3 сар түүнгүйгээр яаж байх юм бэ? гээд Инёоныг цохиж эхлэхэд Инёон ёолсоор цохиулсан газраа үрнэ. Харин Тэхён: Тэр ирнэ гэсэн үг үү?
Инёон толгой дохисоор: Тийм ээ. Чамаас болоогүй юм байна. Ээж нь гэнэт л авч явсан гэнээ. Санаа зоволтгүй гээд Чаёныг зөрүүлэн цохино. Цайны цаг дуусах дөхөхөд Тэхён анги руугаа яван, хүүхдүүд шуугилдсаар орж ирээд будаг нь урссан Чаёныг харан цочих нь цочоод зарим элгээ хөштлөө дооглоно.



Минагийн талаас
Шөнөжингөө Тэхёнтой хамгийн сүүлд байсан агшнаа бодсоор унтаж чадалгүй өглөөг угтлаа. Нүүр гараа угаачхаад доош буухад ээж болон танихгүй хүмүүс ачаа зөөн гэрт оруулна. Би ч тэдэнд туслах гэсэн ч тэд ихэнхийг нь оруулчихаж. Би нэг хайрцаг аван ороход ээж тэдэнд мөнгө төлөн гаргалаа.
Ээж: Өглөөний цай бэлдэх хүнс алга. Хоёулаа энэ хажуугийн бялууны дэлгүүрт хооллочих уу?
Би толгой дохин: Тэгсэн ч яах уу дээ. Надад хамаагүй гэж сулхан дуугаар хэлэхэд ээж: Тэгвэл хувцсаа өмсөөд буугаад ир.
Би: Ингээд гарчихад болноо. Хажууд байгаа юм чинь гэхэд ээж толгой дохин цүнхээ аван хамт гарлаа. Хашаанаасаа гараад хэдхэн алхмын зайд ягаан өнгөтэй байшин харагдах ба ээж намайг дагуулсаар тийшээ орлоо. Биднийг ороход сайхан үнэр үнэртэж ходоод хонхолзож эхлэв. Ээж идэх юм авахаар кассан дээр очоод нэг эмэгтэйтэй нэлээд дотно ярилцана. Энэ газрын эзнийг ээжийн эртний найз гэж сонссон. Тэр л байх. Удалгүй нэг охин орж ирэн: Ээжээ өндөг аваад ирлээ гэж цовоо сэргэлэн цангинасан хоолойгоор орилсоор орж ирлээ. Тэр охин маш аз жаргалтай нь аргагүй инээмсэглэсэн байх ба би түүнийг дагаад инээчихсэн байв.
Кассан дээр зогсох эгч: Өө миний охин ирчихсэн үү? Өндгөө дотогш оруулчих гээд ээжтэй дахин ярилцаж эхэллээ. Тэр охин ч над руу нэг харснаа дотогш оров. Удалгүй миний урд ирж суун: Сайн уу гэж эелдэгхэн мэндэллээ. Би гайхсандаа толгой дохиход тэр инээн: Намайг Еэрин гэдэг. Чамайг Мина биз дээ. Ээжээс чамайг их сонссон гээд над руу ойртон: Чи алдартай нууц од гэсэн биз дээ гэж чихэнд минь шивнэлээ. Би инээн: Үгүй дээ. Би од биш гээд толгой сэгсрэхэд
Еэрин: Чи манай сургуульд орно бас манай хөрш болохоор хоёулаа сайн найзууд болно гэж найдаж байна гээд гараа сунгахад би гарнаас нь барин: Би ч бас. Гэхдээ бид 2,3 сарын дараа Сөүл рүү буцна л даа
Еэрин гайхан: Ээж тийм юм яриагүй дээ. Гэхдээ зүгээрээ. Маргааш хамтдаа сургуульдаа явна шүү гээд дахин нөгөө гэрэл цацруулсан инээмсэглэлээ гаргахад би: Мэдээж

- M E L O D Y -Where stories live. Discover now