1

1K 66 0
                                    




Psycho boyfriend

1 хэсэг:

Инагийн талаас-

Гудамжаар ганцаараа алхана. Гэвч хэн нэгэн намайг дагаад байгаа юм шиг санагдаж эхэллээ.

Би гүйх хэрэгтэй эсвэл зүгээр л тайвшраад удаанаар алхах хэрэгтэй. Ашш би гүйх хэрэгтэй.

Би түүнээс холдохын тулд гүйж эхэллээ. Гэвч тэр залуу ч бас намайг даган гүйж байгаа мэт мэдрэгдэнэ. Тэр эрэгтэй эсвэл эмэгтэй. Тэр намайг хөөж байна. Би гэр хүртлээ гүйгээд дараа нь хурдхан гэрлүүгээ орон хаалгаа түгжлээ.

Би амьсгаагаа дарахыг хичээж тэр хүн хэн байсан талаар бодно. Сэмээрхэн гэрийнхээ цонхоор харвал өнөөх залуу тэнд зогсож байлаа. Тэр хар хувцас болон маск зүүсэн байв. Түүнийг эрэгтэй хүн гэдгийг мэдлээ. Учир нь түүний бие болон ерөнхий байдал эр хүнийг илтгэнэ.

Тэр манай гэрийн ойр хавиар тэнүүчилж дараа нь утсаа гаргаж ирэн хэн нэгэнлүү ямар нэг зүйл бичиж байлаа.

Энэ бол анх удаа тэр намайг дагаж байгаа тохиолдол биш.

Тэр үргэлж миний ажилладаг газар болох кафелуу явах үед намайг дагадаг.

Гэвч тэр зүгээр л намайг дагадаг. Дагахаас хэтэрдэггүй. Намайг айх хүртэл дагаад дараа нь ямар ч хор хөнөөл үзүүлдэггүй.

Хэсэг хугацааны дараа тэр явсан байлаа.

Би түүнийг хэн гэдгийг мэдэхгүй. Тэр үргэлж намайг дагаж айлгаж бас цочролд оруулдаг.

Гэнэт утас минь дуугаран харвал Жүно залгаж байлаа.

Би үл тоомсорлосон маягаар: Яасан?

Тэр "Утсыг чинь авахад хэцүү байлаа. Ашш үнэндээ..." гэж хариулав.

Би: Би завгүй байна. Битгий надад саад болоод бай.

Тэр хариуд нь: Ойлголоо. Унт даа. Маргааш кафед уулзацгаая.

Би утсаа салгаж орхив. Тэр манай ажлын газар болох кафед ажилладаг нэгэн. Тэр яг л миний найз залуу шиг жүжиглэдэг эсвэл үгүй ч байж магад.

Тэр үргэлж миний уурыг бардаг ба энэ нь надад үнэхээр таагүй санагддаг.

Жүнод би таалагддаг гэсэн боловч тэр надад таалагддаггүй. Эсвэл надад таалагддаг хүн нэг ч байдаггүй байх. Би өмнө нь найз залуутай байж үзээгүй.

Би санаа алдан сууна. Амьдрал үнэхээр баргар байна. Миний утас дахин дуугарлаа. Би хэн залгаж байгааг харалгүйгээр утсаа авав.

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now