8

529 52 3
                                    

          

Psycho boyfriend

8-р хэсэг:

-Инагийн талаас-

Хоёр гаранд минь өвдөлт мэдрэгдсээр нойрноосоо сэрлээ. Юу болсон талаар санахыг хичээнэ. Энэ муу мангас!

Хоёр гарлуугаа харвал аль хэдийн цэвэрлэн боосон байлаа. Миний цус болсон хувцас гээд бүгдийг цэвэрлэсэн байв.

Тэр хааччихсан юм бэ?

Гэвч одоогоор би түүнийг харахыг хүсэхгүй байна. Тэр намайг айлгасан шүү дээ.

Дараахан хаалга онгойлоо. Дургүй минь хүрэх шиг болно. Тэхён намайг дахиад гэмтээж магадгүй шүү дээ.

Хэн орж ирсныг хараад санаа минь амарлаа. Үйлчлэгч болов уу гэмээр охин орж ирэв.

Тэр: Та аль хэдийн сэржээ.

Би хариуд нь толгой дохив.

Тэр: Чиний гар сайнгүй харагдаж байсан. Удахгүй эдгэрэх болноо. Намайг Алис гэдэг.

Алис ингэж хэлэн маш халуун дулаанаар инээмсэглэв. Тэр надад дотно санагдаж байна.

Алис: Өнгөрсөн шөнө Тэхён чамд юу хийсныг би харсан. Надад харамсалтай санагдаж байна. Чи түүнийг шархлуулах хэрэггүй байсан юм. Яагаад Жин-г үнссэн юм бэ?

Би нүдээ нээн: Чи яаж мэдсэн юм?

Алис: Тэр тийм ч чухал биш ээ. Гэхдээ надад итгэ. Би чамд эндээс явахад чинь туслаж чадна.

Би: Үнэхээр үү? Яаж? Надад хэл л дээ.

Алис: Гэхдээ чи надад туслах хэрэгтэй. Миний төлөвлөгөөг дагах хэрэгтэй.

Би: Ямар төлөвлөгөө?

Би энэ газраас гарах хэрэгтэй. Тэхён намайг дахиад эрүүдэж магадгүй шүү дээ!

Алис: Тэхён намайг хэн гэдгийг мэдэхгүй. Бас түүний сул талыг би мэднэ. Эгч минь надад хэлсэн юм. Бид түүнийг сэтгэцийн эмнэлэгрүү явуулах хэрэгтэй болно.

Би: Сэтгэцийн... эмнэлэг?

Алис: Тэр галзуу шүү дээ. Чи мэднэ. Жин үхсэн.

Энэ эмэгтэй худлаа ярьж байгаа биз дээ? Бурхан минь!

Алис: Хэрэв намайг худлаа ярьж байна гэж бодож байвал чиний буруу. Тэхён түүнийг алсан. Учир нь Жин түүний найз охиныг үнсэхийг оролдсон. Битгий түүнийг тавгүй болгоорой гэж хэлсэн шүү дээ.

Жин... Тэр үхсэн.

Нулимс минь урсаж эхэллээ.

Алис: Ямартай ч Синди миний эгч. Манай эгч болон бид хоёр чамайг зугтаахад туслах болно.

...

Алис: Тэхён чамд үнэхээр хайртай. Тэр чиний төлөө юу ч хийж чадна. Бас энэ байшинд ямар ч гар утас байхгүй. Тэхён бүгдийг нь нуусан.

Би зүгээр л түүний хэлэхийг сонсон толгой дохин сууж байлаа.

Алис: Чи эндээс гаран түүний өрөөнд байх оффисд очоод энэ утаслуу залгаарай. Түүний өрөөнд гар утас бий. Энэ сэтгэцийн эмнэлэгийн дугаар.

Би: Дараа нь юу болох вэ?

Алис: Сэтгэцийн эмнэлэгийнхэн ирээд энэ галзуу алуурчинг байх ёстой газарт нь аваачих болно.

Алис түүнийг галзуу алуурчин гэж хэлэхэд надад эмзэглэмээр санагдаж байв. Яагаад ингээд байгаагаа мэдэхгүй ч түүний бодол зөв.

Би: Бидэнд нотлох баримт байхгүй учраас тэд түүнийг авч явахгүй бол яах юм?

Алис надад нэгэн файл өглөө. Би гайхаж орхив.

Алис: Үүн дээр түүний хийсэн аллагуудын талаарх нотлох баримтууд байгаа. Хутга гэх мэт.

Би: Бид зөв зүйл хийж байгаа гэдэгт итгэлтэй байна уу?

Алис намайг тайвшрууллаа.

Алис: Чи түүнд хайртай биш биз?

Би зүгээр л чимээгүй болов. Би түүнд татагдаж эхэлсэн... Яагаад хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч тийм зүйл болчихсон.

Алис: Хэрэв чи түүнд хайртай бол түүнийг сэтгэцийн эмнэлэгрүү явуул. Чи мэдэж байгаа. Тэр тэнд очих юм бол буцаад хэвийн болох болно. Энэ түүнд ч сайн зүйл болно.

Би: Тиймээ. Тэр хүн алсан бас би түүнийг дахиж хүн алаасай гэж хүсэхгүй байна.

-.-.-.-.-

Тэхён өрөөнд орж ирлээ. Тэр юу ч дуугарсангүй.

Тэр зүгээр л чимээгүй нүдлүү минь ширтэнэ. Магадгүй Тэхён гэмшиж байгаа байх.

Тэхён: Чамд хийсэн зүйлд намайг үнэхээр уучлаарай. Би чамайг гэмтээсэн. Намайг уучлаарай.

Түүний нүд нулимстай байхыг хараад гайхаж орхив.

Тэхён: Би юу хийвэл намайг уучлах юм?

Би: Бүр юуг ч уу?

Тэхён толгой дохилоо. Энэ ч сайхан боломж шүү.

Би: Би чиний өрөөнд унтмаар байна.

》》》үргэлжлэл бий《《《

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now