14

483 47 7
                                    

          

Удаан хугацааны дараа оруулж байгаад уучлаарай🙏🏻 Бас егvvллэг маань дуусаж байгаа учраас дараагийн егvvллэгээ эхлvvлсэн. "The Miles Between Us" сонирхоод vзээрэй!
Psycho Boyfriend

14 хэсэг:

Би нүдээ анин: Сайн уу? Гүг. Чи үнэхээр сонин юмаа.

Жонгүг: Сайн уу? гэж эвгүй байна уу?

Би толгой сэгсрэв.       

Тийм ээ.. Тэр үнэхээр хачирхалтай нэгэн. Гэхдээ түүний буруу биш л дээ. Жүногийн талаарх зүйл надад ингэж нөлөөлж байгаа бололтой. Тэхён Жонгүгийг гэмтээхвий гэхээс айж байгаа минь үнэн. Жонгүг үнэхээр цайлган бас бидний асуудалд ямар ч хамааралгүй нэгэн.

Жонгүг: Нүүна, та зүгээр үү?

Би: Үгүй ээ. Би зүгээр. Бид хаашаа явах билээ?

Бид ярилцан түүний машинлуу алхалаа.

Жонгүг: Мм... Би түрүүвчээ орхичихсон бололтой. Та түрүүлээд машинд ороод хүлээж байгаарай. Би авчихаад ирье.

Би: Ойлголоо.

Би түүний хэлснээр машинд орон хүлээв. Тэр удаж байна шүү. Энд хүлээж суух үнэхээр уйтгартай юм. Магадгүй тэр түрүүвчээ хаана тависнаа санахгүй хайж байгаа байх.

Санаа алдан цонхоор харан сууна.

Гэнэтхэн жолоочийн талын хаалга онгойн хэн нэгэн орж ирэн суулаа.

Би: Чи ямар уддаг юм-

Байз... Энэ Жонгүг биш Тэхён байна.!

Би үнэхээр их айж байна бурхан минь.

Би: Чи энд юу хийж байгаа юм? Жонгүг хаана байна??

Тэхён: Сэтгэл чинь ханав уу?

Би: Сэтгэл ханах?

Яагаад сэтгэл ханана гэж?

Тэхён гэнэтхэн: Би чамайг санасан.

Би түүний хэлсэнд итгэлгүй түүнлүү ширтэн сууна.

Би: Чи намайг өөрөөсөө холдуулсан нэгэн. Намайг санаж байна гэх үгээрээ юу хэлэх гээд байгаа юм?

Тэхён: Намайг дээрдэнэ гэж бодсон болохоор тийшээ явуулсныг чинь мэдэж байна. Чи намайг битгий хүмүүс алаасай гэж хүссэн. Гэхдээ би үнэхээр харамсаж байна. Яг л түүний хийсэн зүйл шиг...

Түүний гэж хэн юм бэ?

Би: Чи надад өөрийнхөө өнгөрсөний талаар хэлж байгаагүй. Надад хэлж болохгүй юм уу?

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now