5

540 49 5
                                    

Psycho boyfriend

5-р хэсэг:

Тэхён: Энэ хутга уу? Чи үнэхээр үүгээр яах гэж байгааг мэдмээр байна уу? тэр ингэж хэлэн хүйтэн хөндийгөөр инээмсэглэлээ.

Гэнэт Тэхён Жин хён хүрээд ир хэмээн хашгирав.

Жин айсан янзтай харагдаж байлаа.

Би: Тэхён чи Жин-р яах гээд байгаа юм?

Тэхён: Чи миний хэлснийг үргэлж дагах болно. Чи миний найз бүсгүй болно.

Намайг "Яагаад би гэж?" хэмээн хашгирах хооронд Тэхён Жин-ий гарыг урт гэгч нь зүсэж орхилоо.

Цус түүний гарыг даган урсана.

Би: Болилдоо гуйя! Яагаад ингээд байгаа юм?

Би түүнлүү хамаг байдгаараа хашгиран уйлж эхэллээ.

Харин Тэхён хариуд нь "Миний найз охин бол!"

Би үг дуугарч амжаагүй байхад Тэхён дахин Жин-ий нөгөө гарыг урт гэгч нь зүсэж орхилоо.

Жин орилон газарт уналаа. Түүний нүдний гал бөхөж найдвар тасарсан мэт харагдана.

Би: Ойлголоо. Би чиний найз охин больё. Одоо түүнийг гэмтээхээ боль. Би чамайг гуйя

Тэхён: Гэмтээхээ боль? Чи түүнтэй ямар нэг харилцаатай юм уу?

Тэр дахин зүсэхээр Жинд ойртох зуур түүний гарнаас амжиж барилаа.

Надад яагаад түүний нүдлүү харах зориг байгааг мэдэхгүй юм...

Би: Үгүй ээ... үгүй. Би чамд хайртай

Тэхён бага зэрэг тайвширлаа. Мэдээж би чамд хайргүй хөгийн новш минь!

Тэхён Жинд хандан: Жин явж өөрийгөө цэвэрлэ.

Жин гуйвсаар өрөөнөөс гарч одов. Тэр үнэхээр айсан байна. Харин цус энд тэндгүй...

Тэхён: Би үүнийг цэвэрлэх хүмүүс явуулна. Хонгор минь амарч ав. Өнөө шөнө болох миний төрсөн өдөрт бэлдээрэй. Чамайг хамгийн сайхан хувцасыг өмсөнө гэж найдаж байна.

Тэхён ингэж хэлэн нүдээ ирмэн уруул дээр минь үнслээ. Шоконд оруулна гэж энэ байхдаа.

Муу хөгийн галзуу амьтан!

Би энэ галзуу амьтанд дурлачихав яах бол?

Би Тэхёны өмсөхийг санал болгосон даашинзыг өмслөө. Хамгийн сайн зүйл нь задгай биш юм.

Улаан өнгөтэй ба шагай хүртэл минь шүргэх урт аж.

Өнөөдөр Тэхёны төрсөн өдөр. Тэр намайг өвтгөхвий гэхээс айж байна.

Хаалга онгойн Жин орж ирлээ. Тэрээр гараа боолтоор боосон байв.

Би: Жин! Чи зүгээр үү? Намайг уучлаарай. Би хэрвээ түүний хэлснийг хийвэл тэр дахиж чамайг гэмтээхгүй

Би түүнд аль болох халуун дулаан инээмсэглэл бэлэглэв.

Жин: Чиний буруу биш ээ. Явцгаая. Тэхён чамайг хүлээж байгаа

Би түүнийг даган доош шатаар буулаа.

Дүүрэн хүмүүс цугларчээ. Охидууд эрчүүдтэй яг л галзуу юм шиг бүжиглэнэ.

Би Жинг явсны дараа Тэхёныг хайж эхэллээ. Дараа нь түүнийг харлаа.

Тэхён нэгэн охины бэлхүүсээр нь тэврэн зогсоно. Би тэр эмэгтэйн хэн гэдгийг мэдэхгүй. Харин ч хараагүй юм шиг жүжиглэв. Учир нь... Надад муухай санагдаж байна. Хүлээгээрэй. Би түүнийг хардаад байгаа юм байхдаа?

Тэхён: Би түүнтэй явна

Тэр дээш харан надлуу инээмсэглэлээ.

"Хонгор минь чи үзэсгэлэнтэй харагдаж байна" Тэхён ингэж хэлэн өнөөх эмэгтэйгээс холдлоо. Харин тэр эмэгтэй надлуу үхлийн харцаар ширтэнэ.

Тэхён шивнэн: Би чамайг иймэрхүү даашинз өмссөн байхад дуртай. Би л зөвхөн чиний тачаангуй төрхийг харна. Өөр хэн ч бш.

Яагаад тэр надад богино даашинз өмсгөөгүйг ойлголоо.

Тэхён: Ямартай ч энэ бол миний сайн найз Синди. Энэ бол Ина. Миний дур булаам найз бүсгүй.

Тэр зүгээр л түүний найз. Би санаа алдлаа.

Тэхён үүнийг анзаарсан бололтой надлуу ийнхүү шивнэнэ:

-Санаа зоволтгүй. Би чинийх. Чи минийх. Би хэзээ ч өөр охидлуу харахгүй. Чи ч бас тэгэх ёстой. Үгүй бол чи түүний булшыг ухна шүү.

Тэхён: Зза би чамд идэх зүйл аваад ирье.

Тэр ингэж хэлээд Синди бид хоёрыг үлдээлээ.

Синди: Тэр чамд дурлавал чи хар дарсан зүүдэнд байна гэсэн үг.

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now