9

453 41 2
                                    

          

Psycho Boyfriend

9-р хэсэг:

Тэхён тэр даруй ᠌"Тиймээ, болно.᠌" хэмээн хэллээ.

Би: Гэхдээ би буйдан дээр унтах болно

Тэхён толгой дохин зөвшөөрөн дараа нь эргэлзсэн бололтой:

-Буйдан дээр унтах юм бол яагаад заавал манай өрөөнд унтахыг хүсэв?

Би түүнд сэжиг төрүүлчих шиг боллоо...

Би: Тэр өрөөнд үнэхээр тухгүй бас хүйтэн. Хэрвээ чи намайг унтуулахыг хүсэхгүй байвал... зүгээр дээ. Би буцаад явж болно.

Тэхён: Зүгээр дээ. Чи миний найз бүсгүй. Чи намайг уучилтал би юуг ч хийх болно.

Би: За тэгвэл явцгаая!

Би сандралаа нуун ингэж хэлээд цааш эргэтэл Тэхён намайг гар дээрээ өргөн тэвэрлээ.

Тэхён: Гүнж минь, би чамайг хүргээд өгье

Тэр үед намайг яаж ичсэныг Тэхёноос өөр хүн хараагүй нь аз.

Тэхён намайг өргөсөн хэвээр лифт хүртэл явлаа. Энд лифт байдаг гэж мэдсэнгүй.

Тэхён: Энэ лифтээр зөвхөн би өөрийнхөө өрөөлүү явахдаа ашигладаг. Гэхдээ... Чи бол онцгой нэгэн шүү дээ.

Би зүгээр л толгой дохилоо.

Лифтэнд маш чимээгүй нөхцөл үүссэн байв. Гэхдээ эвгүй байдал биш шүү.

Миний толгой түүний чээжинд наалдаж байв. Түүнийг инээмсэглэж байгааг харахдаа түүнийг сэтгэцийн эмнэлэгрүү явуулах гэж буйдаа гэмшиж байв.

Лифт ч зогсон бид түүний өрөөлүү орлоо. Түүний өрөө үнэхээр, бүр үнэхээр том юм.

Би: Ваа, чиний өрөө үнэхээр том юм

Тэхён инээмсэглэсээр намайг орон дээр хэвтүүллээ.

Тэхён: Би буйдан аваад ирье.

Би: Байзаарай

Тэхён зогсон нааш харлаа.

Би: Би одоохондоо унтмааргүй байна

Тэхён буцан миний хажууд ойрхон ирж суулаа. Дараа нь гэнэтхэн намайг өргөн өвөр дээрээ суулгачихав.

Би: Яагаад намайг өвөр дээрээ суулгаад байгаа юм? Энд хоосон зай зөндөө байна шүү дээ

Тэхён: Би үргэлж чамтай ойрхон байхыг хүсдэг. Надаас битгий холд гэж хэлсэн шиг.

Түүнээс ходох? Үгүй ээ. Би энд төлөвлөгөөний дагуу байна. Би түүнийг сэтгэцийн эмнэлэгрүү хүргэх хэрэгтэй.

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now