7

500 48 3
                                    

          

Psycho Boyfriend

7-р хэсэг:

Би: Юу-Юу ч биш дээ. Бид зүгээр л ярилцаж байсан юм

Тэхён: Ярилцсан уу? Үнсэлцсэн үү?

Жин: Би түүнд жимс авчирч өгсөн юм.

Жин ингэж хэлэхдээ үнэхээр айсан харагдаж байлаа.

Тэхён: Би чамд Ина-д жимс өг гэж хэлээгүй.

Бурхан минь. Юу болох нь энэ вэ?

Тэхён: Хён нааш ир

Жин түүнийг даган өрөөнөөс гарлаа. Би юу ч хэлж чадсангүй. Тэр Жин-г яах бол?

Тэхён надлуу эргэж харан жихүүцмээр инээмсэглэн: Би удахгүй хүрээд ирье. Надад хийх зүйл байна.

Дараа нь тэр өрөөнөөс гаран хаалгыг цоожиллоо.

Үгүй ээ! Би яг тэнэг байх аа. Жин аюулд орчихлоо шүү дээ. Яах хэрэгтэй вэ? Өөрийн эрхгүй хацрыг минь даган нулимс урсаж эхлэв. Хэрэв Тэхён түүнийг алчихвал яана?

Би гадаа юу болоод байгааг сонсож чадахгүй нь. Бүх зүйл зүгээр л байдаг байгаа даа.

Нүд минь анилдах хүртэл би энэ талаар бодсоор л байлаа...

...

Хэн нэгэн намайг ширтээд байгаа мэт мэдрэмж төрөн сэрлээ.

Дараа нь хашгирав.

Би: Чи яагаад харанхуйд сууж байгаа юм? Намайг айлгачихлаа

Тэхён харанхуйд сандал дээр суун намайг харж байлаа. Би түүнийг сүнс байна гэж бодлоо бурхан минь.

Тэхён хөндий хоолойгоор: Чи шийтгэсээр л байна шүү бяцхан бялуухан минь.

Дараа нь тэр босон гэрэл асаалаа. Одоо л түүний царай тод харагдаж байна.

Түүнийг хувцас бүхэлдээ цусанд будагджээ.

Би: Хэний цус вэ? Жин-ийх?

Тэхён орон дээр надад ойртон ирж суулаа. Би ч мөн түүнээс аль болох зай барихыг хичээж байв. Тэр одоо үнэхээр аймар харагдаж байна.

Тэхён: Бяцхан бялуухан минь, чи намайг шархлууллаа. Чи Жин-г үнсэж бас түүнийг убба гэж дууддаг. Харин намайг тэгдэггүй бас одоо надаас зайгаа барьж байна.

Тэрээр удаанаар ийнхүү хэлэв.

Би: Би түүнийг үнсээгүй. Бид үнсэлцээгүй. Одооноос би чамайг убба гэж дуудья?

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now