4

570 51 0
                                    

Psycho Boyfriend

4-р хэсэг:

Би нэгэн өрөөнд байна. Мэдээж энэ миний өрөө биш. Энэ бол Тэхёны гэр. Байшин гэж хэлэхэд тохирохгүй. Хаус шиг бүх зүйл дээд зэрэглэлийнх юм.

Намайг Тэхён өвтгөх гэж оролдох үед тогооч Жин түүнийг зогсоосон. Бас тэр түүнийг V гэж дуудаж байсан. Яагаад V гэж?

Дараа нь Тэхён энд ирсний дараа намайг тэврээд маш олон удаа уучлаарай гэж хэлсэн. Намайг үнэхээр будилуулж орхих юм. Би түүнийг яг ямар хүн гэдгийг таах арга алга.

Би зүгээр л түүнтэй уулзаад түүний талаар мэдэхийг хүссэн. Гэвч тэр гэнэт л өөр аашилж эхэлсэн. Бүх зүйлийг мэдмээр байна.

Тэхён намайг гэртээ хүчээр авчирж энд үлдэхгүй бол тэр намайг алах байх.

Хэсэг хугацаанд уйлж суухаас өөр хийх зүйл надад байсангүй. Тэр яг хэн юм бэ?

Хаалга гэнэт онгойлоо. Тэхён дахиад ирж байгаа юм биш биз?

"Надаас битгий ай. Би байна" гэсээр Жин орж ирлээ.

Би санаа амран "Жин, надад туслаач. Би эндээс гарах хэрэгтэй. Би яг юу болоод байгааг ойлгохгүй байна." Хэмээн түүнээс гуйв.

Жин гэмшсэн харцаар "Уучлаарай. Би чадахгүй. Чи гэмтэхийг хүсэхгүй байвал Тэхён юу гэж хэлнэ түүнийг дагах хэрэгтэй"

Жин ингэж хэлээд цааш явлаа.

Би түүний гарнаас зууран: Юу? Би түүний боол юм уу? Тэхён гэж яг хэн юм бэ? Намайг яасан болоод тэр надад ингэж хандаад байгаа юм?

Тэр дахиад л өнөөх харцаар намайг харж байлаа. Яг л өрөвдөлтэй гөлөг харж байгаа юм шиг... Түүнийг надад туслахад юу саад болод байгаа юм бол? Мэдээж Тэхён байх.

Жин: Тэхён... Тэр чамд хайртай

Би зүгээр л байсан газраа хөлдөж орхилоо.

Би: Надад хайртай? Энэ намайг эргэлзэхэд хүргэж байна. Хэрвээ тэр надад хайртай юм бол намайг яагаад энд авчирна гэж? Тэхён намайг энд үлдэхгүй гэвэл алах болно.

Жин: Түүнд өөрийн гэсэн шалтгаан байгаа.

Би: Надад хэлээч!?

Жин бугуйнаас нь барьсан миний гарыг холдуулан өрөөнөөс гарлаа. Гарсан даруйдаа гаднаас хаалгыг чоожлов.

...

Би энд 2 хонож байна. Жин өдөр бүр надад хоол оруулж ирж өгдөг. Гэвч би тэдний алийг нь ч идэх байтугай хүрээгүй.

Надад Тэхён хаана байгаа юм бол гэсэн бодол төрж байлаа. Би ойрд түүнийг харсангүй. Тэр намайг энэ өрөөнд ганцааранг минь орхичихлоо. Тэр яалтчгүй эрүүл биш.

Гэртээ харихыг маш их хүсэж байна. Найзуудтайгаа уулзаж ярилцмаар байна. Энд өдөржин уйлж суухыг хүсэхгүй байна.

Жин надлуу өрөвдөлтэй харцаар харахаас өөрөөр яаж ч туслахгүй юм! Тэр үнэхээр л гэмшиж байгаа юм бол намайг энэ сэтгэцийн өвчтэй амьтнаас зугтахад туслах хэрэгтэй!

Би бүгдийг ойлгосон. Тэхён бол үргэлж намайг дагадаг байсан нэгэн. Тэхён надлуу миний талаарх бүгдийг мэддэг аятай зурвас явуулдаг тэр хүн. Тэр манай гэрийн түлхүүрийг хувилж аваад гэрт минь камер байршуулсан. Бас тэр Жүног алсан. Яагаад гэвэл Жүно миний уурыг бардаг байсан. Тэхён хэн нэгэн надад саад учруулахыг харах дургүй юм байна.

Үнэхээр их дургүй минь хүрч байна! Тэр намайг өөрийнх нь хувийн өмч гэж бодоод байгаа юм байх даа? Жин-ий хэлснээр Тэхён надад маш хайртай? Энэ тэр надад хайртайгаа харуулж байгаа нэг хэлбэр юм байх даа? Үгүй дээ... Тэр зүгээр л намайг маш их айлгаж байна. Тэр бусдыг энэрэх сэтгэлгүйгээр алдаг. Тэхён намайг ч гэсэн алахгүй гэсэн баталгаа алга.

Жин: Чи идэх хэрэгтэй. Хэрвээ Тэхён чамайг таагүй байгааг мэдэх юм бол намайг яаж ч магадгүй

Би: Чи яагаад айгаад байгаа юм бэ?

Жин: Чамд ямар нэг зүйл тохиолдвол Тэхён надад юу хийхыг чи мэдэхгүй. Зөвхөн Тэхён л чамайг шархлуулж чадна... Өөр хэн ч биш...

Би: Ямар гээч новш нь вэ?!

"Хэн новш гэж?" удаан хугацаанд хоолойг нь сонсоогүй хэн нэгэн ийнхүү хэллээ.

Жин: Би гарлаа.

Тэхён: Үгүй дээ. Энд байж бай.

Жин үнэхээр айсан харагдаж байна.

Тэхён: Чи яагаад идэхгүй байгаа юм бэ? Турсан харагдаж байна.

Би: Чамд ямар хамаатай юм!

Тэхён: Битгий зөрүүдлэ хонгор минь. Чи удахгүй хариугаа хүртэх болно шүү. Ид эсвэл...

Би: Эсвэл юу гэж?

Тэр галзуу юм шиг инээн халааснаасаа хутга гаргаж ирлээ. Яаж тэр халаасандаа ийм том хутга авж явдаг байна? Гэхдээ энэ одоо хамаагүй.

Би: Чи наадхаараа юу хийх гээд байгаа юм?!

Муу зүйл болох нь дээ...

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now