6

496 46 3
                                    

Psycho Boyfriend

6-р хэсэг:

Синди-гс юу яриад байгаа талаар нь лавлан асуулаа.

Синди: Муу мэдээ хэдий ч тэр бол сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн. Тэр өөрийнхөө хүссэн хүнийг алж чадна гэдгийг чи мэдэх үү? Чамайг ч бас.

Би: Би мэднэ ээ. Тэр миний найзыг алсан.

Ингэж хэлэхдээ Жүног алсан хүн бол Тэхён гэдгийг саналаа.

Синди: Би чамд зүгээр л анхааруулах гэсэн юм. Тэглээ гээд түүнээс битгий урваж, зугтаарай бас шархлуулаад хэрэггүй. Үгүй бол чи хариугаа хүртэх болно шүү.

Би үнэхээр цочирдож орхилоо. Синди-гн хэлснийг сонсоод шууд л зугтчихмаар айдас дотрыг минь бүрхэв.

Би: Тэр яагаад ингээд байдаг юм бэ?

Синди: Тэр өнгөрсөнд муу дурсамжтай. Чи түүнээс өөрөө энэ талаар асуусан нь дээр байх.

Удалгүй Тэхён надад уух зүйл авчран хүрч ирлээ.

Тэхён: Та нар юу ярьж байв?

Синди инээмсэглэн: Юу ч биш дээ. Охидын яриа.

Тэхён ᠌᠌᠋᠋"Хонгор минь нааш ир᠌" гэж хэлэн намайг будилд байх хооронд өргөн хөлөн дээрээ суулгалаа. Дараа нь тэр араас минь бүсэлхийгээр тэвэрч байв.

Түүний амьсгал хүзүүнд минь мэдрэгдэнэ.

Би: Чи юу хийгээд байгаа юм бэ?

Тэхён: Үнэрийг чинь мэдэрч байна. Чи улам л намайг өөртөө дурлуулаад байх юм.

Түүний хэлсэн энэ үгс намайг ичээж орхилоо. Би энэ сэтгэцийн өөрчлөлттэй нэгэнд дурлаж чадахгүй нь.

Би: Ямартай ч төрсөн өдрийн мэнд Тэхён. Харамсалтай нь надад өгөх бэлэг алга уучлаарай.

Тэхён: Зүгээр дээ. Чи надтай хамт байвал надад хангалттай. Чи миний өмнө авч байгаагүй хамгийн сайхан бэлэг.

Ахх тэр миний царайг бүр улайлгаж орхилоо.

Би: Чамд бэлэг өгөхийг хүсэж байна.. Би гарч болох уу?

Миний хэлсэн энэ үгс алдаа байсныг түүний тэвэрсэн гар чангарч, надлуу ууртайгаар ширтэж байсан нь надад ойлгуулав.

Тэхён хатуу хоолойгоор: Үгүй! Эндээс битгий гар. Надаас битгий холд.

Синди одоо хүртэл надлуу харж байгааг би мартаж орхисон бололтой. Тэр надлуу харан толгойгоо сэгсрэн ᠌"Битгий түүнийг эвгүй байдалд оруул᠌" хэмээн амаа хөдөлгөж байлаа.

Би юу ч хийж чадахгүй нь. Синди надад тусалж магадгүй!

Би удаанаар шивнэн: Ойлголоо. Намайг уучлаарай Тэхён.

Тэхёны хоолойны өнгө аяс намуусан: Зүгээр дээ. Зүгээр л надаас битгий яв.

Би түүнд хариу толгой дохив. Тэхён хацрыг минь илэн гэнэтхэн уруул дээр минь үнсчихлээ.

Тэр бол сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн. Би яах ёстой юм бэ? Яаж хэвийн амьдралдаа буцаж орох уу?

...

Түүний төрсөн өдрийн үдэшлэгний дараа би өрөөлүүгээ явлаа. Үнэндээ ядарсан байна.

Синди-гн хэлсэн зүйлс одоог хүртэл бодогдсоор... Түүний ийм хандлагатай болсон нь муу дурсамжтай нь холбоотой гэсэн үг байх нь...

Тэр дурсамж нь юу юм бол?

Усанд орсныхоо дараа унтах хэрэгтэй.

Орон дээр хэвтэж байх зуурт хэн нэгэн хаалга тогшлоо.

Би: Жин ахаа

Жин: Тиймээ би байна. Хүсвэл би чамд жимс авчирлаа.

Тэр тавган дээр жимс тавин барьсаар орж ирлээ.

Би: Би юм асууж болох уу?

Жин: Юу юм?

Би: Тэхёны өнгөрсөны талаар. Түүнийг ийм болохоос өмнө Тэхёнд ямар нэг муу зүйл тохиолдсон тийм үү?

Жин надлуу ширтэн: Би хэлж чадахгүй нь. Тэхён үүнийг чамд өөрөө хэлэх хэрэгтэй.

Би: Гэхдээ тэр надад хэлнэ гэж үү?

Жин: Мэдэхгүй ээ. Хэлж магадгүй.

Тэр ингэж хэлэн өрөөнөөс гарч байлаа.

Би түүнийг арагш татан: Хүлээ. Би ярьж дуусаагүй байна.

Жин санаа алдан: За тэгээд?

Би: Чи Синди гэж мэдэх үү?

Жин: Тэр Тэхёны найз.

Би: Тиймээ гэхдээ Синди Тэхёны талаарх бүх зүйлсийг мэддэг юм шиг харагдсан. Чи надад хэлэх хэрэгтэй. Би яагаад энд байгаагаа бас яагаад эндээс гарч чадахгүй байгаагаа мэдэх хэрэгтэй байна!

Жин ᠌"Тайвшир᠌" гэж хэлэн толгойн дээр минь гараа тавилаа.

Би: Чи яагаад байгаа юм?

Жин: Чи үзэсгэлэнтэй юм. Тэхён яагаад чамд сайн гэдэгт эргэлзэх зүйл алга.

Жин ингэж хэлэн хацрыг минь илж байлаа. Дараа нь уруулыг минь бас эгэмний яс...

Жин: Үзэсгэлэнтэй

Тэрээр ингэж хэлэн надад маш ойрхон зогслоо. Би түүний халуун амьсгааг мэдэрч байна.

Тэр намайг үнсэх үү?

Би яагаад түүнийг түлхэхгүй байгаагаа ойлгох юм алга. Яг л ховсдуулчихсан юм шиг санагдана.

Тэр дахин ойртоход хаалга гэнэтхэн онгойж гаднаас Тэхён орж ирлээ.

Тэхён: Энд юу болоод байгаа юм?!

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now