13

454 43 1
                                    

Psycho Boyfriend

13 хэсэг:

Гэртээ ирээгүй үнэхээр удаж.

Явахаас өмнө ямар байсан яг тэр хэвээрээ байна. Би өөрийгөө жаргалтай байсан гэж бодсон ч үгүй байж дээ. Тэхён... Тэр намайг үзэн ядаж байгаа. Түүнийг Синдиг үнсэж байхыг харсны дараа тэр явсан. Синди наашаа хараад инээмсэглэж байсан. Тэр надлуу хараад инээсэн!? Синди найз залууг минь булаачихлаа!

Синди: Би чамайг гэрт чинь хүргээд өгье

Би зүгээр л толгой дохив.

Тэр надаас дахин зүгээр эсэхийг асуухад бас л толгой дохив.

Би ингэж байхаар түүнийг оронд нь алгадчих юмсан! Синди надад сайн хандаж байгаа юм шиг харагдахыг хүсэж байна уу? Эсвэл? Солиотой юм! Би юу хийж чадахгүй шүү дээ. Тэхён намайг ядаж байгаа...

Дараа нь Синди намайг гэрт минь хүргэж өгөв. Би яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэр... Миний найз залууг үнсчихээд одоо надад хамгийн сайн найз шиг минь харьцаж байна. Ер нь би Тэхёныг миний найз залуу гэх нь зөв үү?

Миний уншсан өгүүллэгүүд дээр гардаг шиг Синди миний найз залууг булуучихаад надтай яг л *л*гчинтэй харьцаж байгаа юм шиг байсангүй.

Дараа нь тэр явж, би аюулгүй гэртээ ирлээ.

Бүлээн ваннд оров. Энэ л надад амрахад хэрэгтэй байсан бололтой.

Болж байгаа бүх зүйлсээс залхаж байна. Хүмүүсийг үхэхийг харж чамайг гэмтээдэг сэтгэцийн өөрчлөлттэй залууд дурлах... Энэ бүхэн яав ч хэвийн зүйл биш.

Гэнэт хэн нэгэн хаалга тогшлоо. Би хурдхан хувцасаа өмсөөд үүдлүү явав.

Хаалгаа онгойлговол Синди зогсож байлаа.

Би залхсан байртай: За?

Синди: Энийг машинд үлдээчихэж

Тэр ингэж хэлээд гарт утсыг минь бариулав. Би орхисон гэдгээ мэдсэнгүй.

Би: Өө баярлалаа

Синди: Чи надад дургүй, тийм биз?

Би: Чи яагаад тэгж бодов?

Синди: Царайнаас чинь мэдэгдэж байна. Чи надаас залхсан харагдаж байна. Гэхдээ яагаад? Би чамайг будуулахаас аварсан. Жинд цохиулахаас чинь ч гэсэн. Би чиний амийг аварсан.

Синди миний амийг олон удаа аварсан гэдгийг би мэднэ.

Би: Тиймээ. Би чамд уурлаж байна. Учир нь... Чи Тэхёныг юу ч болоогүй юм шиг үнсчихсэн. Би тийм байхад яаж-

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now