2

736 57 2
                                    

          

Psycho Boyfriend

2-р хэсэг:

Болж байгаа хачирхалтай зүйлсийн талаар бодохын оронд зүгээр л орон дээрээ хэвтэхийг чухалчиллаа. Өөрийн мэдэлгүй нулимс минь урсаж эхлэв. Жүно... Хэдий тэр намайг уурлуулдаг байсан ч гэсэн тэр надад үнэхээр их санаа тавьдаг байсан...

Хэн түүнийг алж зүрхэлдэг байна? Намайг байнга дагадаг тэр залуу хэн юм бэ?

Гарч агаар амьсгалж энэ бүхнийг мартах хэрэгтэй. Цамцаа мартаад гадаа гарчихлаа. Гадаа хүйтэн байна. 

Тэр хавиар алхаж эхлэв. Гэнэт хэн нэгэн намайг дагаж байгаа мэт санагдаж эхэллээ. Одоо л биш шүү. Гуйя!

Би хурдан алхаж эхлэв. Гэвч тэр залуу ч бас намайг даган хурдаллаж байлаа. Гадаа хүйтэн байсан учраас маш их даарч байв.

Нулимс хацар даган урсаж эхэллээ.

"Хатагтай" гэж хэн нэгэн араас дуудлаа. Хөгшин эмэгтэй миний хариу үйлдэлд гайхсан янзтай нааш ширтэж байлаа. Тэр сая намайг дуудсан нэгэн байна.

"Юу болоо вэ? Ямар нэг зүйлээс айгаа юу?" гэж тэр надаас асуулаа.

"Өө үгүй ээ... Би зүгээр л дасгал хийж байсан юм" гэж би түүнд худал хэлчихэв. Тэр эмэгэй хариу толгой дохилоо.

"Би чамаас хаяг асуух гэж байсан юм" гэж хэлээд надад нэг цаас үзүүллээ. Харвал тэр цаасан дээр байшингийн хаяг бичсэн байлаа.

"Ойлголоо би таньд заагаад өгье" гэж хэлээд эелдгээр инээмсэглэн түүнийг дагуулж явлаа.

Би түүнийг цаасан дээр бичсэн хаяган дээр авчирч өглөө. Манай гэрээс бага зэрэг хол юм. Гэхдээ зүгээр дээ.. Би түүнд туслах хэрэгтэй.

Бид янз бүрийн зүйлсийн тухай ярилцлаа. Тэр эмэгтэй нэг хүүтэй байсан талаараа надад ярилаа. Гэвч тэр хүү нь ослоор амь үрэгдсэн гэдгийг надад хэлэв. Би түүнд эмгэнэл илэрхийлж байгаагаа хэллээ.

Энэ манай эмээгийн хаяг. Гэж хэлээд түүнд байшинг харууллаа. Энэ байшин бусад байшинтай ижилхэн энгийн байшин байв.

"Маш их баярлалаа. Завтай үедээ ирж байгаарай" гэж тэр эмэгтэй надад хэллээ. Би хариуд нь толгой дохин зүгээр л инээмсэглэв.

Дараа нь би харанхуй болж байгааг анзаарлаа. Би хурдхан гэрлүүгэ харихыг хүслээ. Тэр эмэгтэйн хаягаас манай байшин хүртэл нилээн хол бас тэр эрэгтэй дахиж намайг дагаагүй гэдэгт найдаж байлаа.

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now