3

613 49 2
                                    

          

Psycho Boyfriend

3-р хэсэг:

"Өөртөө Latte харин чамд Mocha" Тэхён ингэж хэлэн надад Mocha өглөө.

"Би Mocha-д дуртай" гэж хэллээ. Харин тэр хариуд нь "Би мэднэ ээ" гэж хэлээд кофеноосоо балгав.

Би тvvнлvv гайхсан бас айсан харцаар "Чи яаж мэдсэн юм?"

Тэхён хариуд нь мөрөө хөдөлгөн мэдэхгүй хэмээн биеээрээ үзүүлж байлаа.

Үүнээс өмнө Тэхён надаас цуг кафе явах эсэхийг асууж бид энд ирцгээсэн байв. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч түүний хажууд байхад надад тухтай санагдаж байна.

Тэр гайхмаар бас үнэхээр хөгжилтэй.

Бид хэсэг ярилцаж сууцгаав.

Би: Бие минь тавгүй байна. Би ингээд явлаа

Тэхён: Ойлголоо. Би чамайг хүргээд өгье

Би: Өө зүгээр дээ. Би ганцаараа алхаад оччихно. Манайх эндээс холгүй байдаг.

Тэхён: Гэхдээ би чамайг хүргэж өгмөөр байна. Аль хэдийн оройточихож. Бас чамайг гэмтээсэй гэж хүсэхгүй байна.

Авв... Сэтгэл булаам юм.

Би ямар ч байсан түүнд зөвшөөрчихөв.

Бид манайхлуу хамтдаа алхацгаав. Хэсэг зуур чимээгүй бас эвгүй санагдаж байлаа. Яагаад эвгүй байсан бэ гэвэл бид зүгээр л нэгнээ таних төдий шүү дээ.

Тэр гэнэтхэн гараас минь атгачихлаа. Надад ичих бас эвгүй санагдах мэдрэмж зэрэг зэрэг төрж байлаа. ><

Мэдээж таних төдий хүнтэйгээ ингээд явах эвгүй. Тийм учраас би бушуухан гараа авлаа.

Тэхён: Чи найз залуутай юм уу?

Би хэсэг хугацаанд гацалтанд орчихов. Үнэндээ юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Би: Тиймээ. Би найз залуутай.

Түүний царай гэнэтхэн хувирлаа.

Тэхён: Хэн юм?

Түүний хоолойны өнгө жихүүцэм хөндий сонсогдож байлаа.

Тэхён гарнаас минь маш чангаар барив. Үнэхээр өвдөж байна.

Би түүнд өвдөж байгаагаа хэлээд түүнээс гараа авах гэсэн боловч түүний атгалт улам хүчтэй болсоор...

Би айж байна. Энэ түүний жинхэнэ дүр төрх үү?

Тэхён гэнэтхэн "Хэн юм бэ?!" хэмээн чангаар хашгирлаа.

『TRANS』 Psycho BoyfriendDove le storie prendono vita. Scoprilo ora