12

406 45 2
                                    

          

Psycho Boyfriend

12 хэсэг:

Бид бууны хий буудах чимээ сонслоо. Амьдралдаа анх удаа бууны чимээг сонссон минь энэ удаа...

Алис сандран: Тэд нарыг хэн ч байсан хамаагүй ал!

Би түүнийг яагаад ингэж их айсан талаар бодон дотроо шоолж байлаа... Харин Алис надруу харан үхлийн харц чулуудаж байв.

Алис зэвүүнээр инээмсэглээд: Чиний сэтгэцийн өвчтэй найз залуугаас илүүтэй намайг юу хийж чадахыг чи мэдэхгүй л байна

Би түүнлүү гайхсан янзтай харлаа. Алис гэнэтхэн хамгаалагчаас бууг аван надлуу онилов. Новш гэж! Би амаа татаж сурах хэрэгтэй бололтой.

Жин: Алис битгий ингэ. Чи зөвхөн Тэхёныг алахыг хүсч байна гэсэн тиймээс түүнээс өөр хүмүүсийг битгий гэмтээ.

Алис: Уучлаарай ах аа. Би ядуу байхаас залхаж байна. Би түүнийг алчих юм бол Тэхёны амьдрал сүйрнэ. Яагаад болохгүй гэж?

Жин: Алис... Хэрвээ аав ээж одоо хүртэл байсан бол... тэд ингэхийг чинь харахад таатай биш байх байсан байх!

Алис инээсээр: Фххх... Надад хамаагүй

Жин: Чи арай хэтэрч байна. Би чиний оронд цагдаад баригдсан. Үүний харуй чинь энэ юмуу?

Алис: Хэрвээ би Тэхёны бүх хөрөнгийг авбал танд 4ны нэгийг өгөх болно.

Тэр галзуу юм байхдаа?!

Алис толгойнд минь буу тулгасан хэвээр байлаа. Энэ ямар аймшигтай мэдрэмж гээч?

Гэнэт хэн нэгэн Алис-н толгойнд буу тулгалаа.

Тэхён?!

Би: Тэхён! Чи эргээд иржээ!

Түүнийг энд яаж ирснийг мэдэхгүй ч би үнэхээр баяртай байна!

Гэвч... Тэр надлуу зүгээр л гөлөрч байлаа. Ямар ч сэтгэл хөдлөлгүй... Тэр одоо хүртэл таагүй байгаа нь ойлгомжтой.

Тэхён Алисд хандан: Түүнийг битгий гэмтээх гэж оролд. Эсвэл энэ сум чиний тархинд зоогдох болно шүү.

Тэхён Алис-н толгойнд буу тулгаж харин Алис миний толгойнд буу тулгаж байлаа...

Алис: Тэр ч бас үхэж байвал миний үхэх хамаагүй.

Тэхён: Ингэхээ боль Алис. Би чамайг манай гэрт үйлчлэгч хийж байгааг ойлгоогүй тэнэг байж. Чи намайг алахыг оролдсон бас чи сайн найзын минь дүү.

Тэхён бүх үнэнийг мэдсэн бололтой. Чухам яаж?

Алис сумаа цэнэглэн: Чи одоо л нэг юм бүгдийг мэдээ юу?

Тэхён: Түүнийг явуул!

Алис: Үгүй!

Дараа нь би маш чанга буун дуу сонслоо...

...

Жин Алис хэмээн орилох дуунаар би нүдээ нээлээ.

Алис намайг буудсан гэж бодтол үгүй байж...

Синди... Тэр Алисг буудчихаж. Би түүнийг хэзээ ирсэн байсныг мэдэхгүй ч Алис үхсэн байна. Жин дүүлүүгээ очин уйлж байхыг л харж байна.

Алис Жинд хандан: Ахаа, намайг уучлаарай.

Би дахиад л уйлж байлаа. Би Жин-г юу мэдэрч байгааг ойлгож байна. Тэр гэр бүлийнхээ хамгийн сүүлчийн гишүүнийг алдлаа.

Тэхёнлуу харвал тэр Синдиг тэвэрч байлаа. Миний зүрх... өвдөж байна.

Тэхён надлуу харах ч үгүй байна. Миний алдаа гэдгийг мэдэж байна гэхдээ тэр намайг албаар үл тоож байна!

Жин Синдилүү орилон: Чи муу *л*гчин! Миний дүүг алчихлаа!

Тэр Синдилүү ойртох гэж байснаа болин надлуу харлаа.

Жин: Энэ бүхэн чиний буруу! Чи энэ бүх тэнэг зүйлсийг хийгээгүй бол Алис үхэхгүй байлаа! Би чамайг алах болно!

Жин нааш дөхөн намайг маш хүчтэй алгадлаа... Маш хүчтэй...

Уруулнаас минь цус гарав. Тиймээ, өвдөж байна.

Гэхдээ хамгийн их өвтгөмөөр зүйл бол Тэхён намайг хамгаалалгүй зүгээр л хараад зогсож байсанд юм.

Жин үнэхээр ууртай байв. Тэр намайг цохих гэж оролдоход Синди түүний толгойлуу цохин ухаан алдууллаа.

Би зүгээр л доошоо суун уйлав. Энэ бүхэн миний буруу гэдгийг мэднэ. Синди Жин-г өргөн өрөөнөөс гаргалаа. Түүний биений хаанаас ийм их хүч гараад байдаг гэдгийг ойлгохгүй юм. Синди үнэхээр хүчтэй.

Өрөөнд зөвхөн Тэхён болон бид хоёр байлаа.

Би хамаг чадлаараа Тэхён хэмээн аяархан хэллээ. Би нулимсаа зогсоож чадахгүй нь...

Тэр надлуу нэг л хүйтэн хөндий харцаар харлаа.

Би: Намайг уучлаарай. Хэрвээ... чамайг тийшээ явах юм бол илүү дээрдэнэ гэж бодсон юм. Би чамайг зүгээр л дээрдээсэй гэж хүссэн.

Тэхён надлуу өнөөх харцаараа харсаар л байлаа.

Тэхён: Харамсалтай юм. Зүгээр дээ... Чи намайг энд байлгахыг хүсээгүй тиймүү? Би чамайг явуулья. Өмнө яаж амьдарч байсан шигээ амьдар надад хамаагүй.

Үүнийг сонсоод толгой минь эргэж байгааг мэдэрлээ.

Тэхён дараа нь намайг орхин гарлаа...

Түүний араас гарвал Синди-г үнсэж байхыг харав.

>>>үргэлжлэл бий<<<

Бүх уншигчиддаа шинэ оны мэнд! Маш олон шинэ сонирхолтой өгүүллэгүүдээр 2018 оноо угтах болноо!

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now