10

458 43 2
                                    

          

Psycho boyfriend

10-р хэсэг:

"Чи юу хийж байгаа юм бэ?᠌" хэмээн эргэлзсэн байдалтай асуулаа.

᠌"Ямар гээч тэнэг охин бэ? Чи зүгээр л цагаа дэмий үрж байна.᠌" хэмээн тэр хэллээ.

Дараа нь Алис хоёр хамгаалагчид хандан:

-Түүнийг хонгилруу аваач гэж тушаав. Өнөөх хоёр хамгаалагч тэр даруйд ирэн миний хоёр гарнаас барилаа.

Тэр хамгаалагчид харшийн хамгаалагч байв. Тэхёныг баригдаж явахад тэднийг юу ч хийгээгүй хараад зогссоныг гайхах юм алга.

Одоо би бүрэн утгаараа түүний хэлдгээр будилсан нэгэн болж хувирлаа. Ойлгох юм юу ч алга. Харин миний мэдэж байгаа зүйл бол би Тэхёныг сэтгэцийн эмнэлэгрүү явуулан хамгийн том алдааг хийсэн гэдгээ л мэдэж байна.

Алис... тэр муу хүн байж, тийм үү?

Хамгаалагчид намайг хонгилруу хүргэлээ. Үнэр нь үнэхээр заваан юм!

Миний бодлоор тэд намайг хорьчих шиг боллоо.

Би орон өвдгөн дээрээ сөхрөн суув.

Би бол зүгээр л нэг тэнэг. Алисд итгэх ёсгүй байсан юм.

᠌"Ина? Энэ чи юу?᠌" үнэхээр танил хоолой ийнхүү хэллээ.

Би хашхиран: Жин убба?

Жин цочирдсон мэт: Чи энд юу хийж байгаа юм?!

Би: Би таныг үхсэн гэж бодсон. Тэхён таныг алаагүй гэжүү?

Жин: Тэхён сэтгэцийн өөрчлөлттэй ч хэзээ ч сайн найзыгаа алахгүй. Гэхдээ юу болсон юм бэ?

Одоо... Бүр их толгой эргэж байна.

Би Жинд бүх зүйлийг хэллээ.

Жин: Чи юугаа хийчихсэн юм бэ?

Би: Мэдэхгүй ээ... Би зүгээр л түүнд туслахыг хүссэн юм.

Жин: Алис Синди хоёр эгч дүүс биш. Миний өмнө хэлж байсан шиг Синди бол Тэхёны найз. Харин Алис.. Тэр бол зүгээр л түүнийг алахыг хүсдэг хэрцгий хүүхэн.

Би: Юу?! Би үнэхээр буруу зүйл хийчихэж!

Жин: Алисд Тэхёны хөрөнгө хэрэгтэй.

Би: Тэхён энийг анзаараагүй гэжүү? Энэ боломжгүй. Тэхёныг алахыг хүсэж байгаа нэгэн байгаа гэдгийг анзаарахгүй байна гэдэг боломжгүй.

Жин: Үгүй ээ! Учир нь... би түүнийг халхалж байсан юм.

Би: Чи яагаад ингэж байгаа юм! Тэхён чиний хамгийн сайн найз. Чамайг гэмтээдэг байсан ч гэсэн. Чи түүний өнгөрсөнд юу болсныг мэднэ. Тэгэхээр чи түүнийг яагаад сэтгэцийн өвчтэй хүн шиг аашилдагыг мэднэ.

Уур минь хүрэн би түүнлүү орилж байлаа.

Жин: Учир нь.. Алис бол миний дүү.

...

Уншигчид минь сэтгэгдэлээ үлдээвэл үнэхээр их урам болдог шүү!

...

Жин: Алис.. Тэхёныг сэтгэцийн эмнэлэгрүү аваачих төлөвлөөгөөг нуурчих байх гээд намайг энд байлгаж байсан юм.

Энэ бүхэн үнэн намайг үнэхээр цочирдуулж байна.

Жин: Алисд Тэхёны бүх хөрөнгө хэрэгтэй. Тэр өмнө Тэхёныг алах гэж маш олон удаа оролдож байсан. Гэвч би үргэлж Тэхёныг авран Алисг халхалж байсан. Хэрвээ Алис Тэхёныг алах гэж оролдож буйг Тэхён мэдчихвэл миний дүүг тэр эргэлзэлгүй ална.

Жин ингэж хэлэхдээ үнэхээр сэтгэлээр унасан харагдаж байлаа.

Тэр надад болон Алисд урам хугарсан байлаа. Жин намайг алахвий гэхээс айж байна.

Би: Одоо бид яах хэрэгтэй вэ?

Жин: Мэдэхгүй ээ.

Би: Чи энд хэр удаан байсан юм?

Жин энэ тухай бодож байлаа.

Жин: Тэхён биднийг үнсэлцсэн гэж буруугаар ойлгосны дараа тэр намайг оффисдоо аваачсан. Тэр надлуу орилон бас яг галзуурчихсан юм шиг аашилж байсан. Гэхдээ тэр намайг гэмтээхийг хүсээгүй. Миний бодлоор... Тэхён өөрчлөгдөж байгаа. Тэр дахиж сэтгэцийн өвчтэй залуу байхыг хүсэхгүй байгаа. Учир нь... чамаас болоод тэр өөрчлөгдсөн.

Би үнэхээр их гэмшиж байна...

Би: Гэхдээ яагаад түүний хувцсан дээр тийм их цус байсан юм?

Жин: Түүний цус байсан юм. Алис түүнийг буудчихаад зугтсан. Сум зөвхөн Тэхёны гарыг оносон учраас тэр амьд үлдсэн.

Би: Би юу хийчих нь энэ вэ?! Би түүнийг сэтгэцийн эмнэлэгрүү явуулаад түүнийг өөрчлөгдөж байх гэж бодож... Тэр аль хэдийн өөрчлөгдсөн байхад шүүдээ!

Тэхён... Намайг уучлаарай.

Би: Бид эндээс зугтаж болохгүй гэжүү?

Жин: Би оролдож байгаагүй. Хэрвээ тэгж оролдлоо ч зүгээр л дэмий оролдого болно.

Би: Чи яагаад дүүгийнхээ үгэнд ороод байгаа юм?

Жин: Би түүнд хайртай учраас. Алис надад үлдсэн гэр бүлийн минь цорын ганц гишүүн.

Би санаа алдав.

Жин: Хүлээгээрэй. Бидэнд туслах хүн байгаа юм байна.

-Хэн?

-Синди.

Би: Яаж бид түүнтэй холбогдох юм.

Жин: Тиймээ. Энэ л асуудал болчихоод байна.

>>>үргэлжлэл бий<<<

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now