15 [END]

702 60 3
                                    

Psycho Boyfriend 

15 хэсэг:

Тэхён буу гарган Жонгүг-н толгойнд тулгав. 

Жонгүг айсан бололтой: Тайвшир. Буугаа буулга!

Тэр мэдээж айсан нь тодорхой.

Би Тэхёнд хандан: Яаж байгаа юм? Тэр намайг ягаачгүй.

Жонгүг: Нүүна, би түрүүвчээ олсон. Угаалгын өрөөнд байсан юм байна. Удсанд уучлаарай. Харин та одоо энэ залууг миний толгойнд тулгасан буугаа буулга гэж хэлээд өгөөч!

Би: Тэхён... Гуйя. Чи надад дахиж хэнийг ч гэмтээхгүй гэж амласан шүү дээ.

Тэхён: Тэр чамтай цуг явахыг хүссэн.

Жонгүг: За ойлголоо. Хэрвээ чи намайг түүнтэй цуг явуулахыг хүсэхгүй байвал би явахгүй. Би түүнээс дахиж хөгжилдөх талаар асуухгүй.

Тэхён: Сайн байна. Ямартай ч энэ буунд ямар ч сум байхгүй.

Тийм байлгүй дээ! Дараа нь бид гэнэтхэн инээж эхэлцгээв.

Жонгүг инээж байсан ч гэсэн дахин чухал царайлж эхэллээ. 

Жонгүг: Гэхдээ толгойнд минь буу тулгах хөгжилтэй байсангүй.

...

-2 сарын дараа-

Би Тэхёны гэрт байна. Тэхён намайг энд нүүж ирэхийг хүссэн учраас би энд нүүж ирсэн. Үнэхээр өхөөрдөм. 

Тэхён намайг лаатай ширээ зассан өдрийн хоолонд урьсан. Үнэхээр романтик! Хэдий энгийн мэт санагдаж болох ч сэтгэцийн хувьд асуудалтай байсан нэгэн надад ингэж хандах үнэхээр өөр бас сайхан санагдаж байна.

Би: Нээрээ Жин Синди хоёр яасан бэ?

Ийнхүү асуух үеэрээ би түүний өвөр дээр үргэлж суудаг шигээ суугаад хоол халбагадан өгч байсан юм. Тэр надтай ойрхон байх үнэхээр дуртай.

Тэхён: Синди Австралид найз залуутайгаа цуг байгаа. Жин болсон бүх зүйлсийг мартаад буцаад өмнөх амьдралдаа дасахыг хичээж байгаа.

Би толгой дохив.

Жин одоо ямар ч гэр бүлгүй болсон гэдгийг санах бүрт үнэхээр хэцүү байдаг юм.

Тэхён: Одоо байгаа цаг хугацаа бол бидний цаг хугацаа. Би сайн нөхөр, сайн аав байх болно.

Би инээмсэглэн: Би сайн эхнэр байх болноо.

Тэхён зөөлнөөр уруул дээр минь үнсэв.

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now