11

405 45 3
                                    

          

Psycho Boyfriend

11-р хэсэг:

᠌"Би Тэхёныг санаж байна.᠌"

Жин: Чи л түүнийг өөрчлөгдөхийг хичээж байхад нь сэтгэцийн эмнэлэгрүү явуулсан хүн шүү дээ.

Би: Чиний гайхалтай дүү чинь байхгүй байсан бол бид энд байхгүй байлаа!

Жин: Хөөе миний дүүгийн талаар битгий дурс. Чи л түүнд итгэсэн.

Би: Чи түүнээр хэрэг хийлгэсэн! Тэр Тэхёныг алахыг оролдсон. Тэр түүний бүхнийг авах гэж оролдсон!

Жин: Түүний талаар битгий муу зүйл хэл хэмээн ориллоо.

"Амаа татацгаа. Та нар хэтэрхий чимээтэй юм.᠌" гэсээр Алис гарч ирлээ.

Би: Би түүнтэй нэг газар баймааргүй байна. Ах чинь ядаргаатай юм... яг чам шиг.

Алис надлуу ширтэнгээ: Хамгаалагчид! Түүнийг өөр өрөөлүү шилжүүл. Би чанга чимээнд дургүй. Жин ахаа та амаа татаад өгч болох уу?

Жин толгой дохилоо. Харин хамгаалагчид намайг өөр өрөөлүү шилжүүлэв. Би Жинлүү харан инээлээ.

Алис үүний дараа явав. Би хаана байна гэдгээ мэдэхгүй нь.

Жин: Битгий бүхнийг сүйрүүлээд бай

Тиймээ... Бид муудалцаж байгаа юм шиг жүжиглэсэн юм. Жин дүүгээ хүмүүс муудалцаж зодолдоход дургүй гэдгийг мэддэг байлаа. Тиймд бид албаар үүнийг хийсэн юм.

Энд би Синдиг дуудаад туслахыг гуйж чадна.

Би хамгаалагчид хандан: Би бие засмаар байна.

Тэд нэгэнлүү харж байлаа.

-Гэхдээ

Би: Та нар намайг дагаж явна гэх гээгүй биздээ

-Битгий удаарай

Тэд хаалгыг онгойлгон гаран дахь хүлээсийг минь тайллаа. Муу тэнэгүүд.

Би угаалгын өрөө орлоо. Энд тэд цонх байдгыг мэдэхгүй. Үнэндээ Жин надад хэлэх хүртэл би ч мэддэггүй байлаа.

Цонхлуу авирахыг оролдож байтал... Хараал идсэн шампунь...

Угаалтуур дээр байх шампунийг түлхээд унагаачихлаа.

-Наанаа юу хийгээд байгаа юм?

Би: Юу ч бишээ. Охидын асуудал. Чи мэдэхийг хүсэхгүй байх.

Дараа нь дахин дээш зүтгэн гарч чадлаа.

Жиний хэлснээр утас байгаа ганц газар бол Тэхёны унтлагын өрөө. Хурдхан тийшээ очин Жиний бичиж өгсөн Синдигийн дугаарлуу залгалаа. Нилээн дуудуулж байсны эцэст тэр утсаа авлаа.

-Синди!

Би хурдхан шиг түүнд: Чи Жин болон бид хоёрт туслах хэрэгтэй байна. Би асуудалд орчихлоо. Үхэх нь!

Хамгаалагчид намайг удаж байгааг сая л анзаарах шиг боллоо.

Синди: Тайвшир. Ина юу?

Би нүдээ эргэлдүүлэн: Тиймээ! Чи бидэнд туслах хэрэгтэй байна.

Синди: Юу болсон юм? Яасан юм?

Тэр хэтэрхий их зүйл асуух юм!

Би: Чамд үүнийг тайлбарлах цаг алга чи-

Хэн нэгэн мөрөн дээр минь гараа тавиад амыг минь хаалаа.

Алис: Синди.. Удаан уулзаагүй юм шив. Алис байна. Бидэнд ажил байгаа болохоор дараа уулзья.

Дараа нь тэрээр утас таслачихав.

Хамгаалагчид намайг барихад эсэргүүцэж байлаа. Ардаас тэвэрч байгаа мэт... Дараа нь миний аманд минь хувцасны хэсэг хийгээд чимээгүй болголоо.

Алис: Унт, Унт өл‍‍*гчин минь.

Толгой өвдөхыг мэдэрлээ. Алис үснээс минь татан нүүрлүү алгадлаа.

Толгой эргэн ухаан алдчихлаа...

...

Сэрсэн хэдий ч юу ч харагдахгүй байна. Би үхчихсэнүү? Эсвэл...

Хэн нэгэн орилохыг сонслоо. Энэ Жин байна.

Жин: Чи төлөвлөгөөг сүйрүүлчихлээ. Чи бүх зүйлсийг илүү төвөгтэй болгочихлоо!

Нүдээ нуухан Жинийг надлуу аймшигтай харж буй харцыг харлаа.

Би буцаад өрөөндөө ирчихэж. Бурхан минь.

Жин: Чи яаж баригдаж чадваа!

Намайг сэрсны дараа хэн нэгэн надлуу орилоход ямар дургүй гээч.

Би: Би хичээсэн! Чиний дүү үснээс минь зулгаагаад намайг алгадсан. Чи амаа татаж болохуу?

Тэр намайг алгадсан ойлгосон уу?

᠌"Тэнэг᠌" Алис намайг нүдээ эргэлдүүлж байхыг хараад ичсэн бололтой.

Би буцаж гарч болохгүй. Учир нь тэр намайг хүссэн цагтаа алж чадна.

Бид нэгэнлүүгээ зүгээр л ширтэж байлаа. Яг нэгнээ идэх гэж байгаа юм шиг.

Дараа нь... Энэ бол жинхэнэ гэнэтийн бэлэг!

Бид маш чанга чимээ сонслоо. Синди... Синди ирж байна!

>>үргэлжлэл бий<<

『TRANS』 Psycho BoyfriendWhere stories live. Discover now