First

2K 123 1
                                    

- Бүгд босоод!

Ангийн багш хичээлийн дундуур гэнэт орж ирэн бидэнд ийнхүү хэллээ.

Бид ч үг дуугүй босон зогстол багш ангийн гаднаас нэгэн охиныг дагуулж орж ирэв. Нэмж хэлэхэд тэр охин үнэхээр царайлаг байсан шүү.

- Өөрийгөө танилцуулаарай!

Тэр охин биднийг нэг тойруулж харчихаад:

- Та нар суу суу! Яагаад босоод зогсчихсон юм.

Тэр охин бидний төсөөлөөгүй үгийг хэлсэнд бид бага зэрэг цочролд орсон ч алгуурхнаар суудалдаа сууцгаалаа.

- Намайг Шин Эра гэдэг. Эри биш Эра шүү. Сөүлээс ирсэн. Дотно болцгооноо!

Манай ангийнхан тэр охиныг дотноор хүлээн авч алга ташив. Багшийг суудал зааж өгөхөөс өмнө тэр охин миний хажууд байх хоосон суудалд ирж суулаа. Багш тэр охин луу гайхаж харчихаад юм хэлэлгүй гаран явах нь тэр.

Тэр охин суудалдаа суучихаад эргэн тойрноо юм хайх мэт харж байснаа харц нь над дээр тогтон:

- Хөөе! дэлдгэрээ наад номоо өгчих.

гээд миний урд байх математикийн ном руу заав.

- Ю-у?

- Наад хоёр дэлдэн чих чинь юм сонсдоггүй юм уу? Номоо өгчих гээд байна шдээ.

Би ч гайхсаар түүнд номоо түүнд сунгавал тэр шүүрч аваад хуудсыг нь хурдтайгаар эргүүлэн харж байв.

Би түүнийг математикийн хичээлээ нөхөх хэрэгтэй байгаа юм байх гэж бодоод цүнхнээсээ дэвтрээ гаргаж ирэн:

- Тэгээд ч намайг дэлдэн биш Чанёол ...

Түүнд нэрээ хэлэх санаатай дэвтрээ сунгасаар түүн рүү харвал номоо урдаа босгож тавиад аль хэдийнээ ширээгээ дэрлээд унтчихаж.


***

Хичээл тарчихаад сургуулийн үүдэнд найзуудтайгаа зогсон өдөр болсон явдлыг найзууддаа ярьж өгвөл тэд намайг татаж унатлаа шоолж инээв.

- Тэр чинь тэгээд тийм царайлаг юм уу?

Жунин надаас утсаараа оролдсоор асуув. Түүнийг утаснаас нь салгаад сургуулийн үүдээр гаран явж буй Эра руу зааж үзүүллээ. Жунинаас гадна бусад нь ч гэсэн бүгд миний зааж буй зүг рүү харцгаав.

- Вуаав хөөрхөн юмаа!

- Бэк чи ингэж бундан нүд гаргаж байж найз охиндоо баригдваа.

- Найз охинтой байхаараа өөр охин луу харж болдоггүй юм уу? Миний хоёр нүд сохорчихоогүй байгаа цагт би өөр охин луу харсаар байх болно.

Бекхёнийг ийнхүү ярьж байтал ард нь аль хэдийнээ найз охин нь ирчихсэн цагаан цамцныхаа ханцуйг шууж байв. Бид нар Бэк-д дохио өгчих санаатай хоолойгоо засан, гар хуруугаа сонин болгосон ч эргүү новш ойлгохгүй үргэлжлүүлэн ярьсаар ..

Тэр ч өнөөдөр алуулах байхдаа.

***

Нөгөө хэдээсээ салаад гэрийн зүг гэлдэрч явтал манай хажуу айлд шинэ айл нүүж ирж байгаа харагдав. Хурдан гүйж очоод юмнаас нь зөөлцөн тусалвал тэр айлын эгч надад үнэхээр их баярлаж буйгаа хэллээ.

Бараг юмнуудыг нь зөөгөөд дуусч байтал айлын эгч нэг охиныг загнаж байв. Царай нь сайн харагдахгүй байсан учир урагшлаад сайн харвал манай ангийн Эра байх нь тэр.

- Өө Эра сайн уу? Энэ танайх байсан юм уу?

Эра над руу харж байснаа:

- Хэн билээ?

Би ч бантсаар хоолойгоо засан:

- Чи өдөр манай ангид шилжиж ирсэн шдээ. Ангийн чинь хүүхэд байна.

Эра юм хэлээгүй ч түүнийг загнаж байсан эгч над руу харан инээн:

- Өө тийм үү. Манай охинд туслаж дэмжиж байгаарай. Шинэ газар ирээд жаахан бишүүрхээд байгаа юм. Ингэхэд танайх хаана вэ? Орой болчихлоо хол бол хүргээд өгөх үү?

- Өө хэрэггүй ээ эгчээ. Би танай хажуу талын байшингийнх. За би ингээд явъя даа.

гарахаасаа өмнө Эра-тай дотно болох санаатай:

- Эра өглөө хоёулаа цуг хичээлдээ явах уу?

- Би яагаад чамтай явах ёстой гэж?

Тэрээр уурлах мэт хөлөө дэвсэлсээр шатаар дээш өгсвөл түүний ээж над руу нэг бөхийчихөөд охиныхоо араас явлаа.


***

- Би Эра-тай донто болмоор байна. Үгүй ээ түүнтэй үерхмээр байна.

Намайг шийдэмгийгээр ийнхүү хэлтэл Сэүн над руу харан:

- Чи бүр солиорчихсон байна. Тэр охин шилжиж ирээд дөнгөж 7 л хонож байгаа биздээ.

- Хүн анхны харцаар дурлаж болдог юм.

Тэр толгойгоо сэгсэрсээр намайг тоолгүй өөр зүйл хийж эхлэв.

- Тэгэхээр та нар надад туслахгүй гэж байгаа юм биздээ. Тэгвэл би өөрөө л оролдохоос. Та нар ч ёстой найзууд юм даа.

Тэднийг үгийг сонсолгүй хурдхан сууж байсан кафе-аасаа гаран явлаа.

Удахгүй би түүнтэй үерхэх болно доо.

Foreverحيث تعيش القصص. اكتشف الآن