Twelfth

499 68 7
                                    

Сүёон, Эра хоёр хөтлөлцсөөр бидний зүг гүйж ирэв. Кёнсүү үнэхээр их уурласан бололтой өөр юм ярилгүй биднийг орхин явах нь тэр.

Сүёон ирэнгүүтээ л саяхан цохиулаад улайсан Жунины хацрыг илэн юу болсныг асуух аж.

Харин Эра над руу гэрэвшингүй харсаар, гараа оролдон зогсож байлаа.

Бекхён, Сэүн хоёр биднийг ээлжлэн харж байгаад:

- За тэгээд учраа олцгоон биз. Бид хоёр явж Кёнсүү-г тайвшруулъя даа.

- За ...

Жунин Сүёонийг дагуулаад явахаасаа өмнө над руу хараад:

- Уучлаарай хөгшөөн! түргэн зан гаргачихаж.

- Намайг ч бас ...

- За за тэгээд тэгж байгаад яръя. Сүёон бид хоёр явлаа.

- За

Одоо харин Эра бид хоёр л үлдэв.

- Хаана байсан юм?

- Толгод дээр байсан юмаа ... чи надаас залхаж байна уу?

Би түүнд хариу хэлэлгүй оронд нь зүгээр л гарнаас хөтлөн гэр лүүгээ алхцгаалаа.

Чи ингээд буруугаа ухаараад хажууд хүрээд ирж байгаа чинь л хангалттай.

***

Эра дахиж хичээлээ таслахаа больсон ч тэрний дүн байхгүй хойгуур нь үнэхээр мууджээ.

Эра-аас нууцаар би ангийн багшаас "түүнд илүү их анхаарал тавьж өгөөч" гэж гуйсны хүчинд тэр хоцрогдсон хичээлүүдээ нөхөж авав.

Тэрнийг дотроо дургүй байгааг нь мэдэж байгаа ч түүнийг хүчилсээр байгаад надтай цуг давтлаганд явдаг болгосон юм.

Гадаа аль хэдийнээ зун болж Эра ахиад л задгай хувцаслаад байдаг болчихож.

Манай сургууль дахин засварт орж, хоолны танхимтай болсон юм. Тиймээс дахиж хоол хийж авчрах шаардлагагүй гэсэн үг.

Бид хоёр өдрийн цайны цагаараа сургуулийн хоолны танхим руу алхаж явтал доод ангийн хөвгүүд Эра-ийн бие рүү ширтээд байгааг анзаарлаа.

- Эра ... чиний дүрэмт хувцас чинь багадаад байгаа юм биш үү ...

- Үгүй ээ. Харин ч томдоод байхаар нь оёдолчинд өгч хасуулдаг юм уу гэж бодож байхад.

ForeverWhere stories live. Discover now