Tenth

529 69 7
                                    

Аав ээж хоёрыг гуйсаар байгаад нэмэлт давтлага авахаар багш хөлсөлж чадлаа. Гэхдээ тэр багшдаа хоёр хүн гэж хэлсэн л дээ. Энэ талаар аав ээж хоёр мэдээгүй.

Эра-г яаж ийгээд хичээлийг нь хийлгэж цуг их сургуульд сурмаар байна шдээ энэ чинь бас.

Манай аав, Эра-ийн аав хоёр их сайн найзууд болох шиг болсон. Амралтын өдөр бүр л загасанд явлаа гэсээр цуг алга болчихно.

Эра-ийн зан ааш улам л хэцүү болоод байх шиг байгаа юм. Надад онц зүйл мэдэгдэхгүй байгаа ч доод ангийн охидоос янз бүрийн л яриа сонсогдох юм.

***



Эра өнөөдөр хичээлдээ ирсэнгүй. Өдөржин түүний хоосон суудал руу ширтсээр өнгөрөөв.

Өнөөдөр уг нь давтлагаа эхлэх ёстой юмсан.

Хичээл ч тарж би сэргэх санаатай ундааны машин руу явж байтал Сүёон-той таарлаа. Тэр ч бас ундааны машины урд ундаа авах гэж бололтой мөнгөө тоолоод зогсож байснаа над руу хараад "Сайн уу" хэмээн мэндлэв.

- Сайн

- Эра өнөөдөр хичээлдээ ирээгүй л биздээ.

Би түүн рүү гайхан хартал тэрээр амандаа "мэдсэн юмаа" гэх нь тэр.

- Чи ер нь Эра-ийн талаар яаж тийм сайн мэдээд байдаг юм? Ямар санаатай надад энэ бүхнийг хэлээд байгаа юм?

- Тайвшир залуу минь! Ямар ч санаа байхгүй ээ. Зүгээр л сайн найзын чинь найз охины хувиар чиний найз охиныг буруу замаар орчих вий гэж л санаа тавьсан төдий.

Сүёон миний хажуугаар ундаагаа барьсаар өнгөрөх гэж байхад нь гарнаас нь татаж зогсоогоод:

- Миний найзын найз охин? .....

- Үүүпс .... ам алдчихаж.

Тэр миний гарыг тавиулаад явах гэж байхад нь дахин түүний гарнаас зуурч аваад:

- Хэн нь юм? Хэлээч!

Тэгтэл бидний ардаас "Энд юу болоод байгаа юм" гэх хоолой гарав.

- Чанёол~аа миний найз охины гараас тавь. Чи түүнийг өвтгөөд байна.

Сүёон руу хартал тэр байдгаараа хөмсгөө зангидчихсан зогсож байхаар нь зуурсан гараа тавьтал тэр гараа барьсаар илэх аж.

ForeverWhere stories live. Discover now