Eighteenth

1K 99 29
                                    

Дуугаа заавал сонсоод уншаарай!

~~~~~~~~~~~

Аав, ээж хоёрын оршуулгын ёслол эхэлж, эгч бид хоёр зочдыг хүлээн авч байв.

Би ирж цэцэг тавьсан зочидтой бөхийж мэндлэн, шал ширтэнэ зогсоно.

Хэрвээ дээш харвал аав, ээж хоёр минь нүдэнд харагдаад тэсэхгүй байх ...

Эра-ийн аав, ээж ч гэсэн ирж хүндэтгэл үзүүлэв.

Эра чи хаана байгаа юм бэ? ... Одоо чи надад үлдсэн ганц л зүйл ...

Эра-ийн талаас

Байсан мөнгөөрөө буудалд хоноглож байв. Аав ээж хоёр дахиж мөнгө явуулахгүй гэсэн учир хар тамхи олох жаахан хүндрэлтэй байлаа.

Хийх юм олдохгүй орон дээрээ хэвтээ байтал үүд тогшив. Өрөөний үйлчилгээ байх гэж бодоод очтол энэ Сүёон байх нь тэр.

- Яах гэж ирээв?

- Орж байгаад ярилцъя

гэсээр миний хажуугаар түлхэн орлоо.

- За тэгээд юу ярих гэж ирсэн юм?

- Чанёол та хоёрын тухай юм л даа.

- Жунин явуулаа юу?

- Үгүй ээ .... тэр мэдэхгүй байгаа. Эра чи түүнээс салах хэрэгтэй.

Бид хоёр хэсэг чимээгүй байсны эцэст миний уур хүрэн:

- Чиний оролцох хэрэг биш гэж бодож байна.

- Чанёолын аав, ээж хоёр нас барсан гэдгийг мэдсэн үү?

Харин энэ удаад дотор пал гээд л явчихав. Яагаад тэр билээ .... бурхан минь. Чанёолд одоо үнэхээр хэцүү байгаа байхдаа.

- Зүгээр яв! Сүёон. Би ганцаараа баймаар байна.

Сүёон дахиж юм ярилгүй гаран явлаа. Би харин яахаа мэдэхгүй хэсэг тааз ширтэн хэвтэв.

Бие минь дахиад л надаас хар тамхи нэхэж байж суухын аргагүй болгож эхэллээ. Хүйтэн хөлс цувж, гар салагнах аж ...

Хараал ид ...

***

Нэг нүдээ нээтэл дахин нэг өглөө болсон байх бөгөөд танил бус орчин угтан авлаа.

Толгой задрах шахам өвдөж, ам хатаж байв.

Аххх дахиад л тунгаа хэтрүүлчихэж.

ForeverWhere stories live. Discover now