Sixth

610 77 4
                                    

Бид хоёр хөтлөлцөж гүйсээр хотын цэцэрлэгт хүрээлэнд ирээд зогслоо. Жунин, Сэүн хоёр аль хэдийнээ бид хоёроос салан явцгаасан юм.

Нар жаргах дөхөж, тэнгэрийн хаяа ув улаан болж гадаа цаанаа л дулаахан сайхан байв.

Эра хөтлөлцсөн хэвээр эргэн тойрноо ажиглан явах бол би түүнээс харцаа салгаж үл чадна.

- Чи яагаад надад зөвшөөрчихсөн юм?

Тэрээр эргэн тойрноо харахаа болиод над руу дулаахнаар ширтэн хараад:

- Чи юу гэж бодож байна?

- Ммм ..... мэдэхгүй ээ. Санаанд буух юм алга.

- Чанёол~аа гэр бүлийнхээ тухай яриач

Бид хоёрын алхаа удааширсаар. Тэр миний асуултанд хариулалгүй зүгээр л бултах нь тэр.

- Эцэг эх хоёр маань жирийн л нэг ажилчид. Дээрээ нэг эгчтэй. Эгч маань гэхдээ Сөүлд байгаа. Оюутан.

- Аан ..

- Харин чи?

- Би юу? .... ммм ... миний амьдрал ч бас онц сонирхолтой бишээ. Аав маань энд салбар компаниа байгуулах гэж ирсэн. Ээж бол зүгээр л гэрийн эзэгтэй. Би айлын ганц.

- Киахх. Бодоод байсан хоёулаа ерөөсөө би биенийхээ тухай мэдэхгүй юм байна. Яагаад үерчихсэн юм болоо?

- Чи гуйсан болохоор л үерхсэн шдээ.

Эра тоомжиргүйхэн хэлчихээд урагш алхан явах бол харин би түүний араас гомдол тээн харав.

Чи надад бага ч гэсэн сайн биш юм уу?

Эра над руу эргэж хараад:

- За за юунч амархан гомддог юм билээ дээ. Наад хошуу чинь газар унжлаа.

- Гэхдээ чи үнэнээр нь хэл л дээ.

- Тэгж байгаад хэлье! За юу. Хоёулаа өөр зүйл ярьцгаая. Ммм ... ямар улиралд дуртай вэ?

- Би өвлийн улиралд дуртай

Эра бид хоёр буцан гар гараасаа хөтлөлцөөд цааш алхаж эхэллээ.

- Яагаад?

- Өвөл цанаар гулгадаг шдээ. Би цанаар гулгах дуртай. Харин чи?

- Ммм ... намар.

- Яагаад?

- Намрын цаг агаар их гоё шдээ. Халуун ч биш хүйтэн ч биш. Ер нь л сайхан санагддаг юм.

- Ммм ... Харин одоо миний асуулт асуух ээлж. Дуртай өнгө чинь юу вэ?

- Хар

ForeverWhere stories live. Discover now