Ninth

540 73 4
                                    

Бид өглөөний цайгаа чимээгүйхэн ууцгаан сууж байлаа. Өчигдөрийн явдлаас болоод Эра-ийн царайг ч харах аргагүй болох нь тэр.

- Миний хүү чинь хэдэн настай билээ?

Би доош харсан чигээрээ аавд амандаа бувтнан "18" гэж хэлэв.

- Сайхан нас ....

Аавыг шүүрс алдахад гайхан дээш харвал аав нүүрэндээ ойлгомжгүй инээмсэглэл тодруулах аж.

Тэгснээ хаанаас ч юм жижиг хайрцагтай зүйл урд гаргаж тавив.

- Юу юм ...

Хайрцагтай зүйлийг эргүүлж, тойруулан хараад гайхсаар аав руу харвал:

- Хэдий залуу ч гэсэн бид нар та хоёрыг хориглохгүй. Гэхдээ хамгаалах хэрэгтэй шүү хүү минь.

- Юун хамгаалалт вэ? Юунаас хамгаалах гээд байгаа юм?

- Юу байхав дээ. Бэлгэвч л байхгүй юу ...

Гартаа барьж байсан хайрцагтай зүйлээ гайхсандаа хол гэгч нь шидэж орхилоо. Энэ үеэр ч гал тогоонд ээж орж ирж таарав.

- 18 хүрчихсэн юм чинь .... бас чи найз охинтой ....

- ЭЭЖЭЭ! ААВЫГ БОЛИУЛ Л ДАА. Та одоо юу яриад байгаа юм.

Хамаг нүүр минь улайсаар ичсэндээ хаашаа ч хамаагүй шургаад алга болчихмоор санагдах аж.

- За ханиа! Хүү чинь дургүй байна боль.

Аав ч юуг буруу хийснээ нэг ойлгоогүй царай гарган:

- Би тохиромжгүй үедээ ярьчихсан юм уу?

бид хоёроос асуусан харцаар харвал ээж бид хоёр зэрэг толгой дохилоо.

- Би болчихлоо. Гоё амттай хоол байлаа. Баярлалаа.

Нэг л тавгүй санагдаад байсан тул түрүүлж ширээнээсээ босон өрөө рүүгээ зүглэв. Газар хэвтэж байсан хайрцагтай зүйлийг нүдний булангаараа харчихаад хол гэгч нь өшиглөөд "харсангүй" гэж хэлчихээд хурдхан өрөө рүүгээ гүйлээ.

***

Өвлийн амралт дуусч хичээлийн жил айлчлан ирэв.

Аххх цаг хугацаа ч хурдан юмаа.

Өнгөрсөн хугацаанд Эра-с эвгүй байдалд оруулсандаа уучлалт гуйвал тэр харин ч уурлалгүй эерэгээр хүлээж авсан юм. Манай аав түүнд эгдүүтэй санагдсан гэсэн.

Бид хоёр хичээлийн эхний өдөр тул гэрээсээ жаахан эрт гаран хөтлөлцөн алхаж байтал Эра-ийн ээж, манай ээж хоёр гэрийнхээ үүдэнд гарч зогсчихоод ардаас "амжилт" гэж орилсоор үлдлээ.

ForeverWhere stories live. Discover now