Eighth

540 79 3
                                    

Өвлийн амралт эхэлж бид ч бөөн баяр боллоо. Гэхдээ хоёрдугаар ангийнханы хувьд бол тэдний аймшигт жил удахгүй эхлэнэ.

Элсэлтийн шалгалт, их сургууль гээд л үстэй толгой арзайм асуудлууд ар араасаа босч ирэх тул энэ амралтаараа амарсан шиг амраад авах хэрэгтэй.

Амралтын эхний өдөр жаахан уйтгартай байв. Жүнмён Сөүл явчихсан. Нөгөө хэд нэг л дүнсийсэн юмнууд. Ямартай ч гэртээ суугаад байх уйтгартай байсан тул ганцаараа гадуур гарахаар шийдлээ.

Өвөл дуусахаас өмнө сайн гулгаж авъя гэж бодсон тул цананыхаа тоног хэрэгсэлийг шинэчлэхээр шийдсэн юм.

Гэрээсээ гарчихаад Эра-ийн цонх руу харвал хөшиг нь хаалттай байх нь тэр. Тэр ихэвчлэн унтаж байгаа үедээ хөшгөө хаачихсан байдаг юм  л даа.

Унтамхай охин. Ханатлаа унтаж байгаа байхдаа.

Гудамжаар алхаж явахдаа би нэг эмээ нэхмэл зүйлс зарж байхыг харлаа. Бүтэн жил цайны мөнгөнөөсөө хураасан хэдэн төгрөгөөрөө болвол шинэ цана аваад чадахгүй бол хуучин цанаа сайжруулаад л унахаас гэж бодов.

Мөнгө хадгалаж сурахыг эгчээсээ сурсан учир үр шимийг нь амсдаг л юм байна.

Ганцаараа явж байгаа учир олон юм бодсоор техникийн захын гадаа иржээ. Тэндээс хэрэгтэй зүйлээ цуглуулчихаад гартал мөнгө маань овоо хэдэн юм үлдсэн байв.

Авсан юмнуудаа чирсээр буцан гэрийнхээ гудамжаар алхаж явахдаа нөгөө эмээг санан тийшээ очих үзлээ.

Эра бээлийгүй байсан. Мөнгө үлдсэн юм чинь аваад өгчихдөг ч юм бил үү. Омо омо бид хоёрын анхны бэлэг болох нь ээ.

Ороолт, цамц оймс гээд янз бүрийн л зүйлс байв.

Эра хар өнгөнд дуртай. Хар өнгөтэй бээлий харагдахгүй байх юм.

Ягаан өнгөтэйг авах гэж байснаа болин нүдэнд туссан алтан шаргал өнгөтэйг аван барьж үзлээ. Тэгтэл тэр эмээ:

- Хүү минь наадах чинь оймстойгоо хос. Тэгэхээр жаахан үнэтэй.

- Хэд вэ?

- 30000₩

Энэ бээлий ягааныгаа бодвол хамаагүй зөөлхөн байсан ч жаахан үнэтэй санагдав. Эра-д бээлий авчихаад үлдсэнээр нь нөгөө хэдтэйгээ гадуур гарах гэж байсан юмсан.

Авах эсэхтээ эргэлзсэн ч Эра-ийн даарчихсан гар нүдэнд харагдаад байсан тул эмээ рүү харж инээн, буруу харж уйлан байж авав.

ForeverWhere stories live. Discover now