Fifteenth

514 64 7
                                    

Эра бид хоёрын үерхсэн 3 жилийн ой тохиох гэж байлаа.

Өнгөрсөн хугацаанд бид хоёр тийм ч их дурсамж бүтээлцээгүй ч миний хувьд хамгийн нандин он жилүүд байх болно.

Эра ойрын үед ихээр турж, нүд нь доогуур нь хөх зураас татах болов. Би түүнийг их хичээлд дарагдаад ядаргаанд орж байгаа байх л гэж бодлоо.

Ахх санаа минь зовж байна шүү.

***

Нэгэн амралтын өдөр хаалганы хонх дуугарах дуунаар очоод онгойлговол Эра-ийн аав байх нь тэр.

Ах надтай хальт хульт мэндэлсэн болчихоод шууд л Эра-ийн өрөө рүү ороод хаалгаа тас хийтэл хаачихав.

Эгч бид хоёр гайхсаар ардаас нь харж байтал тэр хоёрын хэрэлдэх дуу сул ч гэсэн сонсогдож байлаа.

- Юу болсон юм бол?

- Мэдэхгүй ээ.

Тэр хоёрын дуу улам чангарч ахын "Чи энэ хүмүүсээс ичихгүй байна уу? Би чамайг юугаар ч дуутаалгүй өсгөсөн байхад ..." гэх нь тэр.

Ахын дуу дахин нэг хадаж "Чи одооноос миний охин биш. Ээж бид хоёр чинь чамаас ичиж байна" хэмээсээр өрөөнөөс гарч ирээд эгч бид хоёрны зүг санаа зовсон харцаар харлаа.

- Төвөг удаж байгаад уучлаарай. Бид охиноо өөр газар ....

Эгч харин ах руу инээмсэглэсээр:

- Зүгээр дээ. Эра бидэнд огтхон ч төвөг удахгүй байгаа.

Энэ бараг л үнэн байсан юм. Эра гэртээ байхаасаа байхгүй нь их байв.

Эра-ийн аав надад хандсаар:

- Би одоо түүнийг хүч хүрэхгүй юм шиг байна. Чи ч гэсэн түүнд одооноос санаа тавиад хэрэггүй. Өөрийгөө зовоохоос цаашгүй.

Тэгж хэлчихээл ах гараад явчихав. Ах ингэтлээ уурласан байхыг бодвол Эра үнэхээр том хэрэг тарьждээ.

Би ахыг гарсны дараа Эра-ийн өрөө рүү орвол тэр орон дээрээ буруу хараад хэвтэж байх нь тэр.

- Юу болсон юм?

Намайг ийнхүү асуутал тэр эргэж харалгүйгээр:

- Сүртэй зүйл биш болохоор гар даа. Би ганцаараа баймаар байна.

Би ч дахиж юм асуулгүй үг дуугүй өрөөнөөс нь гарлаа.

ForeverWhere stories live. Discover now