Sixteenth

495 66 6
                                    

Өглөөний нар тусаж, нүүрээ гараараа халхалсаар сэрлээ.

Хажуу тийшээ харвал Эра ч гэсэн сэрж байгаа харагдав.

Тэрээр нойрмогдуу дуугаар:

- Аххх Чанёол~аа хөшгөө хаачих.

- Нар тусаад байгаа бол би биеэрээ хаачихъя!

Түүнийг энгэртээ ойртуулан тэвэрвэл миний цээжинд наалдсан чигээрээ зөөлхөн инээх аж.

- Чи ямар нэгэн романтик зүйлс хэл л дээ. Чамайг чимээгүй байгаад байхаар надад эвгүй байна.

Тэрээр нүүрээ надаас нуусаар зөөлхөн шивнэв.

- Тэгэхээр .... хэрвээ өглөө биднийг олох юм бол би чамайг үргэлж биеэрээ халхлах болно. Миний дэргэд л бай ....

- Гоё болчихлоо ...

***

Оюутан байхын давуу тал нь бидэнд зуны амралт гэж байдаг байв.

Гэхдээ цөөхөн хоног л доо ...

Эра-ийн аав охин руугаа залгахаар утсаа авахгүй байгаа учир миний тусламжыг гуйн миний утсаар ярьлаа.

Ах Эра рүү орилсондоо харамсан охиныгоо амралтаараа хүрээд ир гэсэн учир тэр явахаар болох нь тэр.

Харин эгч намайг цагийн ажилд оруулж өгсөн тул яалт ч үгүй түүнээс хол байхаар болж энд үлдэхээр болов.

***

Миний цагийн ажил ч дуусаж, хичээл ч эхлэх болох нь тэр. Хэдийгээр намар болоогүй байгаа ч шинэ семестрийг намрын семестр гэж нэрлэдэг.

Албан ёсоор 2-р дамжаанд ороогүй ч ерөнхийдөө бол 2-р дамжааны хичээл үзэж эхлэнэ. Мөн зарим нэг 1-р дамжааныхаа хичээлүүдийг хаалгана.

Сайхан байнаа. Ингээд бараг л ... шинэ оюутан нэрнээсээ саллаа шүү дээ.

Эра ч бас ирсэн. Гэхдээ тэр ахиад л ахтай хэрэлдсэн бололтой Эра-ийн ээж над руу залган "Эра-д санаа тавиарай" гэв.

***

Эра заримдаа бүр гэртээ ирж хонохоо ч байв. Эхэндээ тэр над руу шалтгаанаа хэлэн утасддаг байсан бол сүүл рүүгээ утсаа салгадаг болчихсон байх нь тэр.

Дахиад л Эра-г хүлээсээр шөнийн 3 болтол суучихаж.

Түүний утас руу залгавал холбогдох боломжгүй гэлээ.

ForeverWhere stories live. Discover now