Third

699 92 4
                                    

Сургуулийн хаагуур ч юм явж байгаад анги руугаа орвол тэр ширээн дээрээ байхгүй байлаа. Цүнх нь ч алга.

Өөрийнхөө ширээн дээр очвол миний хоолны савыг эргүүлээд тавьчихсан байв.

"Идээгүй л байхдаа" амандаа бувтнаад саваа бариад үзтэл хөнгөн байх нь тэр. Баярлан тагийг нь нээвэл дотор нь жижигхэн цаасан дээр "баярлалаа" гээд их цэвэрхэн, гаргацтай бичсэн байх аж.

Энийг хараад бүр хөөрөөд ч явчих шиг.

"Бас эмэгтэй хүүхэд гэсэндээ цэвэрхэн бичих юмаа"

***

- Ерөөсөө бүтэхгүй нь ээ.

14 хоногийн өмнө түүнд хоол өгсөнөөс хойш ганц ч зүйл бүтэлтэй болсонгүй. Дэмий л Эра-г харж санаа алдав.

Орой болгон түүнийг нууцаар шахуу дагаж гэртээ харьж л баясах шив.

- Чи өөр аргаар найраад үзээч!

Жунин миний мөр нь дээр цохин ийнхүү хэллээ.

- Өөр ямар аргаар?

- Илүү эрэгтэйлэг аргаар.

- Илүү эрэгтэйлэг гэхээр яах уу?

- Санаачлалгыг гартаа ав!

***

-

Би чадахгүй ээ чадахгүй!

Жунин, Сэүн хоёр миний ардаас түлхэн шүүгээнээсээ юм авч зогсох Эра руу ойртуулж байв.

Жунин аль өглөө эрт л манайд ирэн миний стиллийг өөрчлөн гэх нэрийдлээр урьд өмнө нь огт босгож байгаагүй үсийг мөн босгож, формныхоо зангиаг зүүх гэтэл цамцнаас минь авч хаяад, гадуурх пиджакийг ч гэсэг гэрт орхиуллаа.

Тийм ч их өөрчлөлт хийгээгүй ч гэсэн би нэг л өөр харагдаад байсан юм.

Эцэст нь Жунин намайг түлхэхээс залхсан бололтой гэнэт урд гарч зогсон энгэрээс минь заамдан духаа миний духанд наав.

- Эр хүн л юм бол үүнийг хий! Чи тэр охиныг өөрийн болгохыг хүсч байгаа биздээ? ХАРИУЛААЧ!

- Т-тий-мээ.

- Тэгвэл жоохон зоригтой байгаад өг! Ээрч, гацах юм бол миний гарт үхсэн гэж мэдээрэй!

- За.

- Одоо тэгвэл өчигдөр яаж бэлдсэн түүн шигээ хий!

ForeverTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon