Seventh

569 73 2
                                    

- Чшшш яагаад уйлаад байгаа юм бэ?

Эра одоо ч намайг тэврэн уйлсаар байлаа. 

- Хоёулаа ядахнаа охидын ариун цэврийн өрөөнөөс гаръя тэгэх үү?

Тэр уйлахаа болиогүй ч түүнийг 00-оос гаргаж чадав. Түүнийг дагуулан явсаар гадаах хүн байхгүй сургуулийн арын талбайд авчраад юу болсныг асуувал арай гайгүй тавйширсан бололтой нулимсаа шувтарснаа  ярьж эхэллээ.

- Б-би ... т-тэр ө-өрөө э-эхэлсэн. Б-би б-буруугүй. Т-тэёоныг д-дээрэлх-хээд б-байхаар нь б-би .....

Тэр дахиад л уйлаад эхлэв.

Ишш миний бяцхан охин. Иймхэн юмнаас болж уйлаад.

Түүнийг энгэртээ наан тэврээд нуруун дээр нь зөөлөн товшлоо.

- Тэгээд яагаад уйлаад байгаа юм айн?

- Б-би т-тэр охиныг санаатай гэмтээгээгүй. Ч-чи намайг үзэн ядаж байна уу?

- Ийм юманд л санаа зовоод уйлаад байсан юм уу?

Эра миний энгэрт улам шигдээд амандаа аяархан "тиймээ" гэж бувтналаа.

- Одоо тайвширсан уу?

- Мхан

- Гэхдээ би чамаас жаахан айчихлаа. Сая чамайг тогтоож барих ямар хэцүү байсан гэж санана. Яасан ч хүчтэй юм.

Тэрээр хошуугаа унжуулсаар миний гар луу зөөлхөн алгадав.

- Хоёулаа орцгооё доо. Чи хичээл рүүгээ яв. Би харин сургалтын алба руу эртхэн очдог юм уу дөө.

- Тийшээ явж яах гээд байгаа юм?

- Би хүүхэд зодсон шүү дээ. Тэр хүүхэд аль хэдийнээ гомдол гаргачихаа биз.

Эра намайг орхин түрүүлээд сургууль руу орлоо.

***



Тэр өдөр Эра-г сургалтын албанаас дуудаагүй юм. Сурагчдын дунд хэсэгхэн яриа гараад өнгөрсөн билээ. Харин Эра-аас бараг эрэгтэй эмэгтэй гэлтгүй ихэнх сурагчид айдаг болсон юм.

- Чи тэр өдөр хамгийн сүүлд тэр охиныг дагуулж явсан шдээ.

Жунин миний хэлэх үгийг ч тоолгүй ам нь задрах нь уу гэлтээ инээж утсаараа хэн нэгэнтэй мсж бичилцэнэ.

- Хөөе!

Тэр одоо л нэг юм над руу анхаарлаа хандууллаа.

ForeverOnde histórias criam vida. Descubra agora