Eleventh

500 66 2
                                    

Эра-г арай гэж л үүрсээр сургууль дээр ирэн түүнийг нууцаар нэгэн хоосон ангид оруулаад сандал эгнүүлж тавиад хэвтүүллээ.

Тэр нойрондоо бага зэрэг хөрвөөн цааш харсан ч сэрсэнгүй.

Би түүнийг зүгээр л ширтэн сууна.

- Чи намайг сонсохгүй байгаа ч ярьмаар байна.

- Хоёулаа үерхээд бараг жил болох гэж байна. Аххх цаг хугацаа ч хурдан юмаа. Чамайг анх ангид орж ирэхэд чамаас гэрэл цацрах шиг л болсон.

Би өөрөө ч энэ үгэндээ тэсэлгүй аяархан инээв. Гэсэн ч Эра сэрсэнгүй.

- Би өмнө нь хэзээ ч хэн нэгэнд ингэтлээ сэтгэл алдарч байсангүй. Чиний шийдэмгий, нүүрэмгий байдал намайг ямар их татдаг гээч. Хамгийн хачирхалтай нь чи муу зүйл хийсэн ч надад улам л хөөрхөн харагдаж байна. Би чамд өдөр ирэх тусам дурлаж байна Эра. Хайр гэдэг ийм байдаг хэрэг үү? .... Өөрөөсөө өөр хүнд өдөржин санаа зовно, хараад догдлоно, өөрийн эрхгүй инээмсэглэнэ. Хэн нэгнээс хамгаалахыг маш хүснэ. Чи ямар ч муу зүйл хийсэн би чиний талд байх болно. Чи үргэлж миний нүдэнд миний дурласан сэргэлэн цовоо Эра байх болно шүү. Зүгээр л миний гараас атга. Би чамайг үргэлж хамгаалах болно ....

Сэтгэлд байгаа үгсээ хэлсэн ч Эра сонсохгүй нь харамсалтай ....

Зохиолчийн талаас

Эра ангид орж ирэхдээ л сэргэчихсэн байсан тул Чанёолын хэлсэн бүхнийг сонсох аж.

Тэрээр дотроо Чанёолыг өөрийг нь ямар их хайрладагийг сонсоод чимээгүйхэн нүднээсээ доголон нулимс унагаж байлаа.

***

Чанёол арай гэж л Эра-г чирсээр давтлага авах багш дээрээ ирэв.

Эра-г архи уудаг өдрөөс хойш би түүнээс алхам ч холдохоо байсан юм. Дахиад янз бүрийн зүйлс хийж яваад муу зүйлстэй орооцолдвол яана.

- Намайг тавиач дээ!

- Эра! өөрийнхөө төлөө хичээлээ хийх хэрэгтэй.

- Тонил цаашаа!

- ЭРА! Чи хаанаас ийм муухай үг сурсан юм.

- Больж үз! Чанёол чи ямар миний аав юм уу? Шал хөгийн санагдчихлаа.

Эра ууртайгаар миний гарыг тавиулаад гүйгээд явчихав. Би ардаас нь хий дэмий уруулаа хазалсаар үлдлээ.

ForeverWhere stories live. Discover now