Thirteenth

529 63 6
                                    

Аяа цаг хугацаа үнэхээр хурдан юм.

Цаг хугацааг гүйцэх гэсээр байтал жил ирэх тусам хөгширч байна.

Бидний гэнэн томоогүй, дүрсгүй найзууд маань бүгд 19 насны босгыг алхаж байна. Хүүхэд нас минь алгуурхнаар биднээс холдож байна даа.

Элсэлтийн шалгалт болж сайн биш ч гэсэн би нэгэн их сургуульд орж чадсан юм. Энэ миний хувьд чамлахааргүй амжилт.

Харин Эра-ийн хувьд .... тэр шалгалтандаа тэнцээгүй.

Үнэхээр харамсалтай зүйл болсон ч Эра аав мөнгөтэй, бага зэргийн эрх мэдэлтэй хүн шүү дээ. Тэр охиноо яаж ийгээд их сургуульд оруулж дөнгөсөн юм.

Хэдийгээр бид хоёр нэг их сургуульд орж чадаагүй ч тэрэнтэй цуг Сөүл явах нь байна шүүдээ.

Бидний дундаас хамгийн бахархмаар хүн нь Кёнсүү байх шивдээ. Тэр анагаахын сургуульд орж чадсан. Бид нар гэлтгүй бидний аав ээжүүд хүртэл түүнээр бахархаж байгаа. Харин ээж намайг "ийм ухаантай хүүхэдтэй найзладаг байсан юм бол дагаад хичээлээ хийхгүй яасан юм бэ" гэж билээ.

Нөгөөдөр Сөүл явах учир ачаа бараагаа цэгцлээд байж байтал миний утсанд дуудлага ирлээ.

Нээх юм бодолгүй ачаагаа цэгцэлсэн чигээрээ утсаа аван:

- Байна уу?

- Өө Чанёол~аа Эра-ийн ээж байнаа!

Тэгж хэлэхэд нь миний нүд томрон юу ч хийлгүй Эра-ийн ээжийг ярихыг сонслоо.

- Сайн байна уу та!

- Сайн сайн уу? Чи завтай бол манайд ороод ирээч!

- Юу ... одоо юу?

- Тиймээ! Завгүй байгаа юм уу?

- Үгүй ээ ... би одоо орлоо.

Утсаа тасалчихаад хэсэг орон дээрээ гайхаж суув. Яасан юм бол доо.

Малгайтай цамцаа тайлж шидчихээд энгийн ноосон цамц өмслөө. Мөн үсээ янзлахаа ч мартсангүй.

Хөрш учир тэднийх руу явахад цаг зарцуулсангүй. Хаалгыг нь тогшвол тэд намайг хүлээж байсан бололтой тийм ч удсангүй хурдан онгойлгов.

Эра-ийн ээж намайг замчилсаар зочны өрөөнд оруулж өгвөл харин Эра-ийн аав намайг суухыг урилаа.

Буйдан дээр суугаад тэднээс:

- Эра хаана байгаа юм?

- Найзуудтайгаа уулзана гээд гарсаан. За би цай бэлдээд аваад ирье

ForeverWhere stories live. Discover now