Fourteenth

492 68 4
                                    

Их сургуулийн эхний өдөр учир бид бүгд л догдолж хөөрсөн амьтад гэрээс гарцгаалаа.

Эра энгийн даруухан хар хоолойтой цамц болон алтан шаргал өнгийн ноолууран хүрэм өмссөн байв.

Намайг шоотой цамцныхаа захыг товчилж байтал Эра миний гар луу цохин болиулав.

- Ямар хачин юмаа өмсөөд байгаа юм бэ?

Тэр миний эхний 2 товчыг зайдгайлаад өмдөн дотроо хийсэн байсан цамцыг минь гарган дээгүүр нь сул тавилаа. Мөн ханцуйг нь ч хойш шууж өгөв.

- Аххх одоо л хүн шиг харагдаж байна.

- Чамд таалагдаж байгаа бол ашгүй дээ.

Би цүнхээ үүрсээр гэрээс гарах гэж байтал тэр ахиад л духаа алгадан санаа алдах нь тэр.

Тэгснээ миний цүнхний мөрийг суллаж өгөөд:

- Чи ямар бага ангийн хүүхэд бишдээ гэв.

Эгч ажил руугаа явахаасаа өмнө намайг хэдэн номерын автобусанд суух ёстойг сануулж хэлэв.

Би ч толгой дохиод Эра-ийн гарнаас хөтөлсөөр автобусны буудал руу явлаа.

Бидний сургууль өөр зүгт учир автобусны буудлаас салахаасаа өмнө Эра намайг дуудаад:

- Өөр охин луу харж болохгүй шүү. Сөүлийн охид ямар шулам шиг гэж санаж байна. Хэрвээ тэд чамайг урхидах гэж оролдвол шууд зугтаарай.

- Чи ч гэсэн өөр залууд ханд өгч болохгүй шүү.

Бид хоёр инээлдэн бие биендээ амжилт хүсээд салан явах гэж байтал Эра ардаас гүйж ирээд уруул дээр минь хөнгөхөн үнсчихээд явлаа.

Аххх energy full болчихлоо.

***

Анхны өдөр учир хувиараа авчихаад 3 цагийн лекцэнд л суулаа.

Семинарууд нь эхлэх болоогүй учир ингээд л тарчихав.

Сургуулийн кампус дотор хаачихаа мэдэхгүй өөртэйгөө адилхан хэдэн оюутнуудтай явж байтал хэдэн оюутнууд бидний зүг харан шоололдон инээж байлаа.

Тэд "бизнесийн сургууль" гэсэн хүрэм өмсчихсөн байсан нь үнэхээр сүрдмээр харагдуулж байсан юм.

Би ч гэсэн хэзээ нэг өдөр шинэ оюутнуудыг шоолох л байхдаа.

Сургуулийнхаа эргэн тойрныг хэсэг ажиж зогсож байгаад "яваандаа болно биз" гэж бодоод Эра-ийн сургууль руу явахаар шийдлээ.

ForeverUnde poveștirile trăiesc. Descoperă acum