Fifth

579 81 2
                                    

Идэж байсан будаандаа хахаж үхэх дөхтөл Эра над руу харан тачигнатал хөхөрч эхлэх нь тэр.

- Яасан бэ? Яагаад инээгээд байгаа юм?

Тэр арай гэж инээхээ зогсоон над руу хараад:

- Чиний хариу үйлдэл үнэхээр эгдүүтэй юмаа

Эра дахиад л инээгээд унав. Уур ч хүрэх шиг.

Хоолны саваа хураачихаад анги руугаа явахаар бостол Эра миний гарнаас зүүгдсээр:

- Үжүжүжү яасан бэ? Чанни уурлачихсан юм уу?

хошуугаа унжуулсаар надад эрхлэх мэт инйхүү хэллээ.

- Б-би я-яаж ч-чамд у-урлаж ч-чадах юм.

нүүр минь улайсаар арай ядан хэлэв. Магадгүй энэ халуунаас болсон байх л даа.

***

Өглөө нь би Эра-тай цуг явсан юм. Өчигдөр яалт ч үгүй сургууль руу түрүүлж явах хэрэг байсан учир хамт явж чадаагүй ээ.

Түүнийг гэрийнхээ үүдээр гарч ирэхэд нь гэнэт нэг зүйл өчигдөр түүнд зориулж авснаа саналаа.

Цүнхээ ухсаар түүнд гаргаж өгвөл тэр над руу гайхан харах аж.

- Ю-юу .... нөгөө ... чиний дүрэмт хувцасны банзал хэт богинохон болохоор авсан юмаа. Энийг өмсчихвөл аюулгүй.

Түүнд өчигдөр ичин барин авсан хамгаалалтын богино өмдөө гарт нь атгуулаад гэр лүү нь түлхлээ.

- Ороод өмсчихөөд ирээ!

- З-за за

Тун удалгүй тэр ихэд баясгалантай гарч ирээд миний урд эргэж үзүүлээд мөн хормойгоо сөхөх гэж оролдоход нь би амжиж гарыг нь барьж авлаа.

- Бурхан минь! Болохгүй шдээ

- Яав л гэж дотроо богино өмдтэй юм чинь

- Тэгсэн ч гэсэн би чинь эрэгтэй хүн. Эрэгтэй хүний дэргэд хамаагүй хормойгоо сөхөж болохгүй шүү дээ.

- Үжүжү үри Чанни яасан эгдүүтэй юм бэ. Эр хүн байх чинь урд нь хормойгоо сөхөх гээд байна уу?

тэр бага зэрэг хэлээ хазсаар миний хацарны хоёр талаас чимхчихээд:

- За явцгаая

хэмээн гараа өгөв. Түүний гараас итгэлгүйхэн хөтлөөд сургууль уу алхлаа.

ForeverWhere stories live. Discover now