Fourth

595 82 10
                                    

Эра-ийн талаас

Гадаа үнэхээрийн халуун байсан учир цагаан цамцныхаа дотуур майк өмсөлгүй шууд л өмслөө.

Өчигдөрхөн оёдолчинд өгөн хасуулсан юбка өмсөөд толинд харвал үнэхээр сайхан таарчээ.

"Ахх одоо л нэг юм"

Доош буун цайгаа ууж байтал утсанд минь зурвас ирэх нь тэр.

Чанёол байнаа би өглөө эрт ажилтай болчихсон тул цуг явж чадахгүй нь ээ. Уучлаарай.

"Юун ч сүртэй юм бэ дээ" утсаа доош тавин цайгаа ууж дуусчихаад хурдхан гэрээс гаран сургуулийн зүг явав.

Сургуулийн үүдээр орох гэж байтал Чанёол урдаас гүйж ирэх бөгөөд нүд нь том дээрээ аймшигтай том болчихсон намайг харах аж.

- Юу өмсчихөө вэ?

- Дүрэмт хувцас л байгаа биздээ.

- Бурхан минь! Наад өгзөг чинь ил гарлаа. Бас ....

Түүний нүүр улайн над руу ширтсээр:

- Бас цагаан цамц чинь гэрэлтээд байна.

- Гадаа халуун байна шдээ. Бас чамд таалагдахгүй байгаа юм уу?

- Халууны хувьд ч халуун л байна л даа ... гэхдээ ингэж болохгүй нь ээ.

Тэрээр надад цүнхээ бариулаад өөрөө гадуурх хүрмээ тайлж эхлэв. Хэсэгхэн зуур би түүнийг ийм халуунд яаж дүрэмт хувцасныхаа хүрэмтэй явж чаддаг байнаа гэж бодсон юм.

Чанёол хүрмээ тайлчихаад миний биед хүрэлгүйгээр эвтэйхнээр бүсэлхийгээр минь уяж өглөө.

- Одоо л нэг юм ... Гэхдээ наад цагаан цамцыг чинь яах вэ? Яасан ч аймар гэрэлтдэг юм.

- Зүгээр шдээ Чанёол~аа. Тэгээд бас гадаа халуун байна.

Өөрийн мэдэлгүй хошуугаа унжуулан түүнд гомдоллож орхив.

- Тэгж их халууцаад байгаа юм уу?

Би түүнд толгой дохин хариултал тэр надад бариулсан цүнхээ ухсаар нэг алчуур гаргаж ирлээ.

Тэгээд хаашаа ч юм гүйгээд явчихав. Төд удалгүй тэрээр гартаа нөгөө алчуураа барьсаар амьсгаадан миний хажууд ирж зогсоод:

- Халуун байвал ингээд нойтон алчуураар биеэ арччих. Хамаагүй ийм задгай хувцастай явж болохгүй шдээ. Охин хүүхдэд аюултай. Ямар нэгэн гаж донтон гарч ирээд яачих ч юм билээ.

ForeverWhere stories live. Discover now