•1•

28.6K 914 38
                                    

Яг яагаад би ийм нэгэн хэвийн амьдралтайгаа сайн мэдэхгүй. Хэдий надад хайр татам найзууд, гэр бүл минь байдаг ч ахлах сургуулийн эд олон зүйлийг сонирхож татагддаг насны охины хувьд хайрлаж, дурлаж бусад охидуудын адилаар догдлол гээч зүйлийг мэдэрч, одоо мэдрэгдэж буй энэ гунигтай мэдрэмжийг алга болгох хэн нэгэн гарч ирээсэй хэмээн дотроо хүснэ. Магадгүй энэ л зүйл надад дутуу санагдаж зүрхэнд минь хөнгөхөн гуниг хуруулдаг байх.

Үүрээр цонхоор шувуу жиргэж нам гүм байх ба гараа дээш явуулж шүүгээнийхээ дээр байх утасныхаа цагийг харахад сэрүүлэг дугарахад 3 цаг дутуу байсанд би нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулан буцаж унтлаа.

Сэрүүлэгний дуу яг л үхлийн симфони тоглогдож байгаа аятай өрөөгөөр нэг хангинахад би хөмсгөө зангидан унтраав. Дөнгөж саяхан сэрээд харахад 3 цаг дутуу байсан байж нүдээ аниад нээхтэй зэрэгцээд сэрүүлэг дугарсанд итгэж өгөхгүй нь.

Боснодоо гэж хэсэг хэвтэж байгаад буцаад унтчихсан гэдгээ ээжийг өрөөнд орж ирэн сэрээхэд мэдлээ.

Нүдээ хаалттай нойрмог хоолойгоор "Ээжээ би ерөөсөө явахаа болилоо та нар явчих"

Ээж "Яаа битгий мангарт өглөөний цай бэлэн хурдан босож ирээд бөөндөө цуг хооллоё"

Сэил "Би зургаахан цаг унтсан ээжээ"

Ээж "Шөнөжин кино үзээгүй бол их унтах байждээ"

Ээж "Пак Сэил надад үнэхээр дахиж зав гарахгүй шүү" түүнийг үсийг минь илбэн орон дээр суусаар хэлэхэд би энэ удаа өндийхөөр завдахад ээж гараас минь төтсаар босгож суулгав.

Бурхан минь зуны амралт ийм хурдан өнгөрч байгаад итгэж чадахгүй нь. Төлөвлөсөн ёсоор ээж болон дүүтэйгээ дэлгүүр хэсэж хичээлийнхээ хэрэгслийг бэлдэх өдөр өнөөдөр юм.

Нүүр амаа угааж байх хооронд ээж орыг минь хурааж, өрөөг минь цэгцэлж шөнөжин кино үзэхдээ идсэн зүйлсийг минь толгой сэгсрэн харна.

Аав "Сайхан амарсан уу унтамхай минь" гал тогоо руугаа орон аавын өвөр дээр суун үнсүүлсээр толгой дохиход "Та хоёр одоо болилдоо. Чи хэдэн настай болчоод одоо хүртэл ингээд эрхлээд байдаг юм" өглөөний хэрүүлийг эхлүүлж буй хүн нь энэ удаа ах минь байлаа. Ихэнхдээ би байдаг юм.

Би түүнрүү муухай харсаар "Өөрөө ч гэсэн хөгширч үхэх гэж байж одоо хирнээ ээжид эрхэлдэг юм байж"

Ээж "Хүнтэй суугаад хүүхэдтэй болсон ч та нар аав ээждээ нялхаараа л байна шүүдээ" гэсээр хамрыг минь чимхсээр урд минь хоол тавих мөчид "Бос" гэх хоолой ард минь гарч би аавын хүзүүгээр тэврэн түүнрүү хэлээ гаргахад тэр "Аав минийх" гэсээр алхаа нь хурдассаар намайг аавын өвөр дээрээс амжилттай босгож чадав.

Аав дүүг үнссээр "Энэ бяцхан сахиусан тэнгэрийн харж байгааг ээ аав нь чамд юу гэж хэллээ"

Дүү хошуугаа унжуулан над руу хараад "Муухай харж болохгүй гэсэн, уучлаарай онни"

Би "Яахав би чамайг эгдүүтэй болохоор уучлаж байна. Энэ ах шигээ царайтай байсан бол чамайг ална уучлахгүй байсан юм"

Ах "Яаааааа энэ царай муутын хэлж байгааг ээ. Их сургууль төгсөн төгстөл охидууд миний ардаас гүйхээ болиогүй юм шүү. Одоо хүртэл ажил дээр намайг тосоод авах зөндөө хүүхнүүд байна" гэсээр өөрөөрөө бахархсан царай гаргахад нь би гараа урдаа барин худал огьж буй царай гаргаад "Тэгээд ч тийм царайлаг юм бол тэр эхнэр чинь хаана байна"

Ах "25 тийм ч хөгшин нас биш тэгээд ч би бэлэн биш байна хүүхнүүд чинь шууд л дарж авчих гээд улайраад байхад" гэсээр гараа цээжин дээрээ авав.

Би "Юунд? Арай бидний үеийнх шиг тийм гэнэн үерхлээр үерхэнэ гээд хамаг залуу насаа үрэн таран хийж байгаа юм биш биздээ"

Ах "Бидний үеийнх шиг гэнэ шүү чиний тэгээд үерхээд байгаа чинь хаана байгаа юм үнсэлцэж ч үзээгүй мангар бацаан"

Ах бид хоёрыг хэрэлдэж байх хооронд тэд хоолоо идэнгээ хоорондоо яг л бид хоёрыг байхгүй мэт инээлдэн ярилцаж байв. Дасчихсан байх л даа.

Ходоодоо ажиллуулахаас илүүтэй амаа ажиллуулсаар өглөөний цай өндөрлөн аав болон ахыг ажилд нь явуулчихаад бид хувцаслан гарахад бэлэн болов.

Дүүгээ тэвэрсээр ээжийн машины хойно суулган бүсийг нь бүслэж өгчихөөд өөрөө ээжийн хажууд орж суув. Ингээд охидын өдөр эхлэсэн юмдаа.

[Completed] The taste of life Where stories live. Discover now