•71•

7.5K 392 10
                                    

Хүн уурлаж байхад тийм хөгжилтэй байгаа юм байхдаа. Сэүн араас ирэн хаалга тогшоод уучлалт гуйн түгжээ тайлах гэж янз янз болж байв.

Уурласан биш бүүр зүрх дэлсээд эхлэсэн тул тагтан дээр гаран жоол агаар амьсгалж байгаад буйдан дээр унтаад өглөө.

Өглөө сэрүүлгээр сэрэн Сэүнийг явахаас нь өмнө цайг нь бэлдэж өгдөг ч өнөөдөр уур гараагүй тул сэрүүлгээ унтраачихаад буцаад унтах гэсэн ч гэнэт өөрийгөө орон дээрээ унтаж байгаагаа мэдэн хажуу тийш харвал Сэүн гараа тулчихсан надруу хараад хэвтэж байв.

Сэүн "Миний охин ч нилээн уурласан бололтойдог шүү нөхрөө өглөөний хоолгүй явуулах гэж байгаа юмуу?"

Би "Амаа тат" гээд цаашаагаа харж хэвтэх гэсэн ч том гэдэстэйгээ санан "хараал ид" гэж хэлчихээд санаа алдав.

Сэүн гэдсийг минь илэн "Одоо ганцхан сар тэсчих тэгэх үү энэ олон сар тэссэн юм чинь"

Би гарыг нь холдуулаад орноосоо өндийв. Гар нүүрээ угаан Сэүний яриаг бас л тоолгүй өглөөний цай бэлдэж өгчихөөд өрөөрүүгээ орон гадаа дулаахан байсан тул үсээ янзалчихаад даашинз өмсөөд утас түрүүвчээ аван углаашаа өмсөж байхал Сэүн кофэгоо барин гарч ирэн намайг хараад "Хайраа хаачих гэж байгаа юм?"

Би "Биеэ үнэлэгч олж авъя" гэж хэлчихээд хаалгаар гаран лифт хүлээн зогсов. Дотор нь ороход гэрийн хаалга онгойн Сэүн хувцсаа өмсчихсөн гарч ирж байсан ч би хүлээлгэсэнгүй шууд л хаалга хаах товчин дээр даран хаалаа.

Сэүнийг хажуугийн цахилгаан шатаар бууж ирж байгааг мэдэж байсан ч уур минь хэд хоногтоо гарахгүй гэдгээ мэдрэн шууд л хаашаа ч хамаагүй алхаж эхлэв. Гадаа үнэхээр дулаахан цаанаа л нэг гоё байсан тул нөгөө хэдтэй ярихад Хэри, Нами 2 завтай гэсэн тул гэрийнх нь хажуугийн кафэд уулзахаар боллоо. Утасруу Сэүн залгаад байсан болохоор унтрааж хаячихаад кафэ руугаа ороход тэд ирчихсэн бид өглөөний цай захиалан түүнд болсон явдлыг хэлэхэд Хэри намайг үхтлээ шоолов.

Миний нулимс цийлэгнэн "Та нар ямар муухай юм бэ бүгдээрээ л шоолцгоогоод байх юм" гэхэд Нами Хэриг нудраад "Би шоолоогүйшүү, энэ юугаа мэддэг юм би мэднэ шдээ үнэхээр тэсэхийн аргагүй хэцүүшдээ гэхдээ Жэксон Сэүн шиг тэгж маягалдаггүй байсан"

Би "Дахиад уур хүрээд эхлэх нь өөр юм ярьсан нь дээр юм байна"

Нами "Хэри яах гэж байна хэзээнээс ажилд орох гэж байна"

[Completed] The taste of life Where stories live. Discover now