•43•

10.3K 449 14
                                    

Тэднийг хэлэхэд өнөөх охин хачин царайлсаар "Гэхдээ энэ 2 чинь өөрсдөө---"

Кай "Энэ гээд байгаа хүмүүс чинь миний бас" гээд Сэүн рүү заан "энэний найз охин болохоор бид хоёрт юу дуртайгаа хэлж болно битгий хүний хэрэгт хошуу дүрээд бай"

Сура "Хэн чиний найз охин юм"

Кай харин дуугүй л хоолоороо оролдон сууна.

Саяхан эд нарлуу уурлаад байсан хүн Сурагийн үгэнд ээждээ загнуулсан юм шиг л хошуугаа унжуулан суугаа нь хичнээн хөөрхөн харагдаж байна гээч.

Би ч инээд хүрэн инээсээр мартаад зуршлаараа өндөгнийхөө хуймгийг савхаараа аван Сэүний тавганд овоолж байгаад сая өөрийгөө юу хийгээд байгааг ухааран буцаагаад өөрийнхөө тавагруу савхдан авах гэсэн ч Сэүн савхаараа савхыг минь хашаад "Өгчихөөд буцаагаад авах гээд байгаа юм уу?" хэмээн дотроо Сэилийг өхөөрдөн инээдээ барин сууна.

Би нэг амьсгаагаа гаргачихаад "Дураараа л бол"

-: "Болзоогоо хэзээ хийх гэж байна" гэсээр хажууд Мину тавагтай хоолоо барьсаар ирж суув.

-: Юу вэ, жоохон юм байж өөр хүнтэй давхар явалдаад байгаа юм уу? Мину чи таньдаг юмуу? " гэж дахин нэг охин хэлэхэд хамгийн инээдтэй нь

Сэүн, Кай, Хэри, Сура бид хэд бүгд "Чи амаа татаад өгвөл яасан юм? амаа тат! чамд хамаагүй" гэх мэт зэрэг хэлцгээв.

Мину "Ямар гээчийн уур амьсгал вэ, гэхдээ чиний хэлдгээр би энэ охинийг найз залуутайг нь мэдэх ч давхар явалдах гэж хичээгээд болж өгөхгүй л байна" хэмээн хээв нэг хэлэн хоолоо савхдана.

Би "Тэнэг амьтан"

Мину "Сонсогдоод байна"

Би "Сонсгох гэж хэлсэн юм"

Мину "Болзоцгооё л доо энэ олон хүний өмнө намайг эвгүй байдалд орохыг хармаар байна уу?"

Энэ чинь харин бүүр солиорч байх шив. Ичихээ ч больчихож.

Сэүн "Хөөе би энд байгаа юм бишүү" тэр Мину руу харсаар хэлэхэд Жэбом "Та нар ч ёстой хөгжилтэй хүмүүс юмаа бүүр цадчихлаа" гэж хэлэхэд Хэри түүнийг тохойгоороо нударч байв.

Мину "Чамайг байгааг харж л байнашд"

Би "Бүгдээрэж солиотой тэнэгүүд" гэж хэлэн толгойгоо сэгсэрчихээд цүнхээ аван ширээнээс бослоо.

Сарын найз минь миний өглөөг бусниулсан болохоор хараал тавьсаар доош буун эм уун гэрийнхэн хооллож байгаа ч би идэж чадалгүй хий дэмий цай уун сууна.

[Completed] The taste of life Where stories live. Discover now