•59•

7K 387 18
                                    

Хичээл эхлэн өдөр хоног үнэхээр новшийн өнгөрч байв. Аль хэлийнээ 11 сар болж энэ хугацаанд Сэүн бид хоёр маш цөөхөн сард гурав, дөрөвхөн удаа холбогдон тэгэх бүртээ маш удаан ярилцаж санасан сэтгэлээ дэвтээж авдаг байсан ч би улам дотогшоогоо болж байгаагаа өөрөө ч анзаардаг боллоо. 2 жилийн ойгоороо бид өмнөх ярилтуудаасаа арай удаан ярьж бас тэр минь надад хос цамц явуулсан.

Хүмүүстэй ч нэг их ярихаа байж, найзууд залуустай арай дотно ч гэсэн цаанаа л сонин харьцдаг болчихов. Олуулаа байхаас ганцаараа байх нь илүү амар санагддаг болчихсон юм шиг. Хоолоо хагас дутуу идэж өрөөндөө суугаад хичээлээ хийн бусад цагаар ном уншин бүүр болохгүй бол кино үзэж, өгүүллэг уншсаар яг л хуучны Сэил болчихсон юм шиг. Түүнтэй үерхэхээс өмнө ямар байсан тэрнээсээ ч долоон дор болчихсоноо би мэдэрч байсан ч энэ нь илүү намайг сатааруулж буй мэт санагдаж байлаа.

Өдөр болгон орондоо уйлж, түүнийгээ санахдаа үлдээсэн хувцаснуудыг нь өмссөөр унтаж үнэрийг нь гарчих байх гэж айсандаа угааж ч чадахгүй.

Үнэхээр бэтгэртлээ санаж байгаа ч түүнрүүгээ залгаж санааг нь зовоож уйлж унжихыг хүссэнгүй. Ярих болгондоо уйлмаар байдаг ч санаж ядаж байхад нь улам хэцүү болгочихно гээд уйлж чадалгүй хөмхийгөө зууж байгаад бушуухан ажил гарчихлаа гэж таслаад цурхиртлаа уйлна.

Сургууль дээр залуус хоргоох ч би өөрсдийн хэд Хэригээс өөр хэнтэй ч ярих сонирхолгүй. Үг дуугүй л муухай харан хажуугаар нь үл тоож зөрнө.

Тэр минь л намайг дүүргэдэг байхад энэ хагас дутуу хүмүүс надад хэрэггүй шүүдээ.

Сэүнээс өөр намайг ойлгож, намайг жаргалтай байлгаж, намайг тэгж энхрийлж хайрлаж нандигнах хүн байхгүй. Долоо хоногтоо ганц хоёр өдөр гэртээ хонохгүй Сэүний гэрт ганцаараа хонодог боллоо.

Өрөө булан бүрт л бидний дурсамж бас түүний минь үнэр. Ээж, аав, найзууд минь надтай ярилцахыг хүсэх үед нь санааг нь зовоохгүй гэсэндээ худлаа инээмсэнлэн, хоолоо багаар иддэг ч миний жүжиглэлт бүтэлгүйтчихдэг.

Үнэхээр агаар ус мэт түүнээрээ дутаж алхам бүрт тэр минь бодогдсоор. Урьдын л адил хичээлээ таран Сэүний гэрт ирээд орон дээр нь дэрийг нь тэврээд хэвтэв. Гэтэл хаалганы код хийсээр залуус гартаа шар айраг барьсаар орж ирлээ.

Сухо "Энд ингээд хэвтэж байгааг чинь мэдсэн юмаа"

Кай "Алив ээ босоод ир ууцгаая"

[Completed] The taste of life Where stories live. Discover now