•3•

12.1K 656 8
                                    

Цаг хугацааг хэн нэгэн зогсоогооч. Хоёр хоногийн дараа хичээл орж миний гунигтай хэдий ч аз жаргалтай зуны амралт дуусаж байна.

Харин өнөөдрийн хувьд галзуу охидынхоо хүслийг биелүүлэхээр тэр утгагүй үдэшлэгт нь явах гээд сууж байх гэж. Тийм задгай үдэшлэгт дургүй учир зүгээр л энгийн хар үл ялиг бариу өвдөгний дээгүүр татсан даашинз хар өндөр өсгийттэй хослуулж өмсөөд нүүрээ үл ялиг будан үсээ ороогоод Сураг залгахыг хүлээв. Тэднийг ирсэн гэдгийг мэдсээр доош буухад зурагт үзэн сууж байсан ээж над руу харан "Тааруулж уугаарай"

Би "Ойлголоо ээж. Би угаасаа уухгүйг та мэдэж байгаашдээ."

Ээж "Сануулга илүүдэхгүй охин минь одоо явдаа"

Намигийнх бид нар дундаас хамгийн чинээлэг нь тул тэр хувийн жолоочтойгоо биднийг нэг нэгээр нь авж буй нь энэ.

Бид явсаар өнөөх үдэшлэг болж буй газарт нь ирэхэд л барилгын гаднаас эхлээд л зүс таних бас үл таних хүүхдүүд хоорондоо инээлдэн гарч бас орцгоон холхилдож байв.

Үүдэнд зогсох хүнээс бид бугуйндаа зүүх таксаа авчихаад насанд хүрээгүй хүүхдүүдийг цуглуулж үдэшлэг зохиож буй Чанёолыг бас энэ газрын эзэн болох түүний ахыг хичнээн эрх мэдэлтэйг нь  ойлгохдоо толгой сэгсрээд амжлаа.

Замдаа зүс таньдаг нэгэнтэй нь мэндлэн уулзаагүй удсанаа ярилцаж ийш тийш салж алга болохоосоо өмнө бид захиалсан ширээндээ суун тухалцгаав.

"Ээе, цуг сууцгаах уу охидуудаа" гэх танил атлаа танил бус хоолойны эзэн рүү ч харалгүй хамгийн түрүүнд би "Үгүй ээ" хэмээн хэлсэн ч дараа нь харамсав.

"Сэил ч ширүүн байх чинь ээ"

Би "Жэксон би зүгээр энэ бүдэг гэрэлд таньсангүй"

Жэксон "Тэгээд суухад дургүйцэхгүй биздээ" гэсээр жуумалзан Намигийн хажуугаар орж суугаад түүний хацар дээр үнсэн үлдсэн ангийнх нь гэх хальт таньдаг залуус ч бас энд тэнд шингэцгээж байлаа.

Хэри "Одоо ч өнгөрсөөн" гэж дуу алдах ба гайхан харвал манай ширээний зүг Жэбом буюу Хэригийн алдарт хартай найз залуу чиглээд ирж байлаа.

Жэксон бол Намигийн найз залуу. Тэд найрсаг эвтэй хосууд бол Жэбом болон Хэри нар юунаас ч юм шалтгаалан үргэлж муудалцаж байдаг ч бие биенээ хайрласаар байдаг хосуудын төрөл.

Одоо магадгүй тэдний хэрүүл эхлэх байх хэмээн таамагласаар би ширээнээс босон доод давхарт бүжиглэх хүмүүс дундаас таньдаг нэгэн байгаа эсэх тэднийг хэрхэн хөгжилддөгийг ажиглахаар шийдэн түшлэг налан зогсоно.

[Completed] The taste of life Where stories live. Discover now