•7•

10.5K 532 4
                                    

Дахин долоо хоног өнгөрч Сэүн бид хоёр ч яг л үерхээд олон жил болсон хосууд шиг дотно болсон юм. Энэ нь бид хуучин бие биенээ их сайн мэддэг болсонтой холбоотой байх. Багаасаа л гэр бүлийн найзуудын хүүхдүүд гэж гэрээрээ орж гарч, нэг хэсэг бас л дурлалцаж явсан үе байсан шүүдээ.

Сургууль даяараа л бид хоёрыг мэдэж  хосуудын эгнээг нэгээр нэмсэн юмдаа. Урьдын л адил усанд орчихоод гарч ирэн формоо өмсчихөөд доош буун цайгаа ууж байтал Сэүн ирснээ мэдэгдэн би гэрийнхэнд баяртай гэдгээ хэлэн гэрээс гарав.

Сэүн хаалга налчихсан зогсож байснаа намайг харан цэх зогсоод хоёр гараа дэлгэв. Би ч түүндээр гүйж очиж энгэрт нь тэврүүлэхэд "Бид хэзээ цуг амьдрах юм би өглөө чиний царайг харж сэрж, орой унтахдаа ч бас хармаар байна"

Би "Юу вэ дөнгөж үерхэж эхлэж байж. Надаа лав ингэж байх таалагдаж байна. Байнга цуг байгаад залхчихвал яах юм"

Сэүн "Би лав чамаас залхахгүй чи залхах юм уу?"

Би "Магадгүй ээ"

Сэүн гэнэт л намайг тэврэхээ болин явъя гэж хэлчихээд гараа халаасандаа хийгээд урд гараад алхчихав. Би зүгээр л тоглож байсан юмсан.

Би ч араас нь гүйсээр сугадан хоолойгоо эгдүүтэй болгосоор "Убба Сэил тоглож байсан шдээ. Уучилчих тэгэх үү"

Сэүн чимээгүй л хувиралгүй царай гарган алхаж би дахин нэг оролдлого хийв. "Убба Сэил гомдлоо шүү"

Гэнэт л Сэүн явж байсан газраа зогсон над руу хараад "Чи ямар муухай зальтай юм бээ. Бас наад хоолой чинь яагаад байгаа юм"

Би "Болих л үгүй юу тэгээд" гэсээр урагшаа харан  алхахад Сэүн ардаас тэврэн хацар дээр үнсээд "Чамайг ингээд байхаар би бүр уурлаж ч чадахгүй нь яагаад ийм эгдүүтэй байгаан мммм"

Би эргэж харан уруул дээр нь үнсээд тэврэлдэн зогсож байтал "Хөөе та хоёр ингэж нялуурч зогсоод сургууль дээрээ нэг мэдэхэд оччихно гэж бодоод байгаа юм уу?" гэсээр Хэри, Жэбом хоёр ярвайчихсан зогсож байв.

Бид ч сургуулийн зүг цуг явсаар ангидаа орон сууж байтал ангийн багш орж ирэн жил бүр зохиогддог 3 шөнө 4 өдрийн аялалын тов гарсанг зарлахад хүүхдүүд бүгд хашгаралдан ширээ нүдэцгээж байв. Би ч гэсэн дотроо баярлаж байлаа. Мэдээж энэ бол Сэүн болон найзуудтайгаа байх сайхан боломж шүүдээ.

Сэүн "Баяртай байна уу" түүнээс зурвас ирэхэд "Үгүй ээ олигтой унтаж чадахгүй нь"

Сэүн "Би чамайг зөндөө унтуулна"

[Completed] The taste of life Where stories live. Discover now