•42•

10.5K 478 12
                                    

Хэд хэдэн хичээл орж дараагийн цаг хичээлгүй  тул  эрчүүдээрээ сургуулийн гадна сандал дээр юм ярин сууж байхад өдрийн урд сууж байсан хэдэн залуус сургуулийн хаалгаар гарч ирэн хажуу сандал дээр сууцгаалаа. Тэдний нэг нь утсаа чихэндээ барьхад удалгүй миний утас дуугарч танихгүй дугаар байсанд авахад "Байна уу?" гэх хоолой давхар хажууд дуулдана.

Сэүн "Байна, хэнтэй ярих гэсэн юм?"

"Энэ Сэилийн утас биш үү?" гэж хэлэхэд сэтгэл минь өөрийн эрхгүй хөнгөрч би тэдний зүг алхсаар "Мөн байна, яах гэсэн юм?"

-: Чи хэн юм

Би "Найз залуу нь байна" гэсээр ард нь очиж зогсов.

Тэд битгий хэл манай хэд ч гайхсаар харна. Тэр залуу утсаа салгасаар "Аан чи нөгөө цуг яваад байсан залуу нь байхнээ"

Би "Үерхдэг гэдэг юм"

-: Найз залуу нь юм шиг харагдаагүйдээ

Би "Тэгвэл чамд амжилт хүсчихэе"

Миний хэлсэн үгэнд тэр юу хэлэх гээд байгааг минь ойлгохгүй хөмсгөө өргөн өөдөөс харахад "Чинийхээр бол бид 2 муудалцчихсан байгаа, тэгээд чамд амжилт хүсэж байна чам шиг хэдэн залуус миний охиноор оролдож хэдэн залуус холоос харж шүлсээ гойжуулдаг гэж бодож байна. Тоохгүй байхаар тэрийг нь ч ойлгохгүй ингээд залгаад яршиг удаад байгаа юм чинь зүгээр оролдоод үз. Хүрч чадахгүй гэдгээ өөрийнхөө биеэр мэдэр гэж байна."

-: Чамд одоо хүртэл хайртай болохоор намайг тоохгүй гэх гээд байгаа юм уу инээдтэй юм

Би "Чи сайн ойлгоогүй юм шиг байна. Чам шиг илжигнүүд угаасаа ойлгодоггүй юм. Тэр чамд миний дугаарыг өгсөн юм шиг байна энэ миний дугаар одоо ойлгоснуу?"

-: Юу болохыг харж л байя

Би "Тийм ээ харж л байя, бүх хүчээ дайчлаарай"

-: Аа чамд бид 2 нэг баг болж бие даалт хийх болсноо хэлээгүй юм байна муудчихсан юм чинь мэдэхгүй байх тийм үү

Би "Өөрийгөө гэмтээх юм хийвээ болгоомжтой байгаарай, би чамайг үнэндээ жоохон өрөвдөж л байна тэр үнэхээр хэрцгий шүү" тэдэнд хэлсээр залуус дээр очиход тэд өлсөж байна гэсэнд өдөр юм идэж чадаагүй тул санал нэгдэн хоолны тэнхим явлаа.

• Сэил •

Лекц тэмдэглэн сууж байхад хажуу сандал дээр нэг залуу ирж суув.

-: "Сайн уу" гэхэд би зүгээр л толгойгоо дохилоо.

-: "Би энэ хичээлд сууж байгаагүй юм л даа тэгээд өнөөдөр анх удаа сууж байна" түүнтыг хэлэхэд би дахиад л толгой дохив.

[Completed] The taste of life Where stories live. Discover now