Special chapter •3•

7.4K 423 80
                                    

"Сү миний охион Абба гэж хэлээрэй"

"Ум-мммма"

"Умма биш ээ абба"

"Уммма"

Сэүн духаа алгадан аль хэдийн охиныхоо амнаас "ээж" гэдэг үгийг хэдэн зуу дахиад сонсчихсон учраас шантран амандаа зөөлхөн "Fuck" гэж хараагаад амжив.

"фаааак" Сэүн огцом охиныхоо өөрийг нь дуурайн орилсон хараалын үгэнд цочирдон Сэил ийг сонсчихсон байх вий гэхээс айн хаалга руу харахад Сэил том нүдэлсээр гарч ирлээ.

"Бурхан минь, Сү гүнж минь чи сая юу гэчихвээ"

"Фааак" охин минь ээждээ тэврүүлсээр дахин орилоод амжив.

"Хэн чамд ингээд хэлчихвээ"

"Абба"

Сэүн дахин духаа алгадаж харин Сэил нөхөр лүүгээ муухай харц шидлэж, бяцхан Сү өөрийнхөө хийсэн зүйлд бахархалтай гэгчинь баяссаар.

"Бурхан минь чи охиныхоо хажууд хараал хэллээ гэж үү Сэүн аа"

"Хайраа би үнэхэээр бүр маш сул хэлсэн амлаж байна" тэд өрөөндөө орж ирэн бяцхан ярилцлагаа эхлүүлж байна.

"Би өөрийнхөө охидыг яаж эрүүл хэллэгтэй хүн болгож өсгөхөө үнэхээр мэдэхгүй байна шүү, чи ч гэсэн юувдээ нөгөө хэдэн тэнэгүүдээс охиныхоо чихийг яаж ариунаар нь хадгалъядаа гэж бодож байхад"

"Уучлаарай хайраа би одоо үнэхээр хянамгай байх болно оо битгий уурлалдаа мммн би ч гэсэн охидоо сайн хүн болгохыг хүсэж байна"

"Чамайг хичээж байгааг чинь мэдэж байнадаа би уурлаагүй" Сэил санаа алдаад Сэүний энгэрт наалдав.

"Гэхдээ Чанёол арай дэндүү байна, би дээр түүнийг том өрөөнд унтаж байгаа Сү тэй гуравхан хан минут орхиод ороод ирэхэд хөөрхий охин минь дунд хуруу гаргаад унтаж байсан"

"Дэлдэн новшийн дунд хурууг нь чих рүү нь чихээд өгөх болохоор санаа зоволтгүйдээ"

"Гэхдээ хайраа Сү чамайг дуурайгаад дэндүү зальтай байна тэр түрүү хэргээр намайг чамд загнуулах зүйл хийсэн" гэсээр Сэүн гоншгонож харин Сэил зальтай охиноо өхөөрдөн инээд алдана.

"ээж шигээ үнэхээр зальтай бас үзэсгэлэнтэй" Сэүний хоолой энхрийлсэн аятай болж өөрчлөгдөн орон дээр суугаад эхнэрээ өвөр дээрээ авж, гараа цамцан дотуур нь оруулаад хуруугаараа гэдсийг нь илнэ. Тэгээд цамцыг нь сөхөж байгаад бүдгэрч эхлэсэн сорив дээр нь тонгойн үнсэхэд Сэилийн нүдэнд нулимс хурсан байлаа.

[Completed] The taste of life Where stories live. Discover now