•32•

10.2K 422 8
                                    

Бүхэл бүтэн 4,5 сар тасралтгүй хичээсэн зүйлийнхээ үр шимийг одоо хүлээх л үлдлээ. Шалгалтуудаа бүгдэнг нь өгч бас эмчилгээгээ ч дуусан эмнэлгээс харъяалагдахаа больсондоо баяртай байна, эм уухыг эс тооцвол шүүдээ. Бүгд л мөрөн дээрээсээ том ачаагаа авч хөнгөрсөндөө сэтгэл хангалуун байгаа. Зуны амралт минь эхлээд аль хэдийнээ талдаа орчихсон. Нэг сонин ч гэмээр сонирхолтой ч гэмээр зүйл бол Сэүн хуурай ахтай болсон. Тэр нь хэн гэж бодож байна?

Пак Хэжин. Өдөр шөнөгүй 2 сар гаруй хэрэлдэж, бие биендээ дургүй мэт байсан 2 сүүлийн эмчилгээн дээр тэврэлдээд унахаар нь сүнс харсан юм шиг л болсон. Даанч сүүлийн хэдэн хоног нь Сэүн эмчилгээ хийлгэж байхад гараад алга болчихно, эмчтэй ч хэрэлдэхээ больчихсон байсан юм. Надаас нууцаар олон удаа цугтаа уулзацгаасан юм гэсэн. Үнэхээр итгэмээргүй.

Бүгд том ачааны ард гарсан тул хэдэн сарынхаа ядаргааг гаргахаар хоног нь тодорхоогүй ч 7-10 гэж багцаалдан найзуудын аялалдаа гарахаар төлөвлөлөө.

Манай 3, Сэүний найзууд, Жэксон, Жэбом хоёрын ч бас найзууд, найз охиудууд нь явах юм гэсэн. Хайртай, хамт байхад тухтай хүмүүстэйгээ байх болохоор би үнэхээр дуртай байгаа.

"Сэрээрэй хонгор минь чамд бэлдэх 1 цаг байна" гэсээр нойрон дунд Сэүн шивнэнэ. Би юу гэж л ганц дуудуулаад сэрхэв мэдээж буцаад унтчихсан дотоожон дотор Сэүний гар орж ирэхэд л сэргэв.

Нойрмог хоолойгоор "Заа ойлголоо бослоо" гэсээр уурлан гарыг нь авч шидчихээд хагас нээлттэй нүдтэй амьтан угаалгын өрөө орлоо. Зэвүүн амьтан сэрэхгүй болохоор сүүлийн үед дандаа иймэршүү аргаар сэрээдэг болчихсон. Шүдээ угаангаа буцан өрөөрүүгээ орж шүүгээгээ нээн Сэүний ганц 2 хувцаснаас подволкыг нь аван дотоожноос өөр юмгүй биен дээрээ углан буцан угаалгын өрөөг зүглэв. Усанд орчихоод гарж ирэхэд Сэүн утсаа оролдон хэвтэж байснаа "Ааш муут минь одоо л нэг сэрсэн байх шив" гэж хэлэн уруул дээр үнсчихээд зөрөн угаалгын өрөө орж би нүүрээ будах ажилдаа орсон юм.

Өчигдөр бүх зүйлээ бэлдчихсэн байсан болохоор бид 2 бэлэн болчихоод доош буун гэрийнхэнтэй хамт өглөөний цайгаа ууцгаан аав, ээжийнхээ болгоомжтой явах талаарх зөвлөмжүүдийг сонсон дуусгаад бяцхан Сэнагаа нэг үнсчихээд гэрээс гарав.

Энэ удаагийн аялал дан машинаар бас хүн нэг их очоод байдаггүй далайн эрэг дээр хонох, байгалийн үзэсгэлэнтэй газруудаар явах учраас бүгд л майхан авч явж байхад даарах дургүй дулаахан машиндаа хононо гэсэн шалтгаанаар Сэүн майхан огтхон ч аваагүй. Сэүний аав, ээж намайг даарна тухгүй хононо гээд аяллын зориулалтай хийлдэг гудас бүүр том зайтай машинаа өгөөд явуулж байгаа нь энэ.

[Completed] The taste of life Where stories live. Discover now