•55•

9.6K 376 9
                                    

Хичээл таран залуусыг Сэүний гэр лүү очин юмнуудаа бэлдэж бай гэж бид хоёр хэлчихээд Сэүний аав ээж болон манай гэрийнхний уулзах ресторанд ирцгээв. Сэүний аав ээж түүнд шинэ машин авч өгсөн бол манайх зуны амралтаар хүссэн газар луу минь явуулахаа амалсан юм.

Шинэ машинаа унасаар бид Сэүнийд ирэхэд залуус ямар сайхан эд болохыг нь ярилцаж харин охидуудад юу яриад байгааг нь ойлгох ч хэрэг байсангүй. Цаг шөнийн 10 өнгөрч байхад бага зэрэг халсан орилж хашгачсан охид залуусыг Сурагийн өвдөлтийн чимээ эрүүл бас чимээгүй болгоцгоов.

Би "Юугаа гөлрөөд сууцгаачихав, өргөөд машинд хурдан суулгаач" гэхэд бүгд хөдөлгөөнд орцгоон уугаагүй Кай, Кёнсүү хоёрын машинд хуваагдан сууцгаан эмнэлэг рүү явлаа. Замд Сурагийн ус нь гарсан тул бүр ч их сандралдан арай гэж эмнэлэгийн бараа харж эмчийн гарт даатгав.

Өмнө нь Нами биднийг унтаж байх хойгуур үүрээр өвдөж биднийг ирэх гэсээр байтал төрчихсөн байсан болохоор одоогийн түүний дууг сонсоод ямар их өвдөж байгааг нь дор бүрнээ нааш цааш холхин чих тавин сонсоно. Удалгүй 2 талын аав ээжүүд нь ч ирэн бидэнтэй нэгдэж бараг 3 цаг гаруй өвдөсний эцэст төрөх өрөөнөөс нялх хүүхдийн дуу гарахад бид бүгд хаалгаруу шавж харин Кай аавыгаа тэвэрч аван уйлав. Нэг сувилагч гарч ирэн "Баяр хүргэе та 2,900грамм хөөрхөн охинтой боллоо. Эх хүүхдийн бие хоёулаа сайн байгаа эхнэр дээрээ орж болно."

Бид бүгд түүнд баяр хүргэн тэвэрч аваад Сураруу оруулав. Өөрийн нүдээр энэ их сэтгэл хөдлөлүүдийг харсан болохоор толгой дотор намайг дотор байхад Сэүн хэрхэн сандарч бас хүүхдийн уйлах дуу гарахад хэрхэн баярлах талаар бодон түүнийгээ хэсэг тэврэн зогсов.

Би "Үнэнээ хэлээрэй атаархаж байна уу"

Сэүн "Бага зэрэг л гэхдээ үнэхээр маш жоохон шүү"

Хүүхдийн талаарх бодол минь Намигийн бяцханыг харах болгонд бага багаар өөрчлөгдөөд байгаа.

Би "Одоо дахиад жоохон хүлээчих за"

Сэүн "Надаа чи байхад зүгээрдээ өөрийгөө хүчлэх хэрэггүй"

Би "Тэгээгүй ээ зүгээр л бодсон төдий"

Шалгалтууд дуусаж хичээл хаагдан нэгдүгээр курсээ ийм хурдан дуусгасандаа итгэж өгөхгүй нь. Аль хэдийнээ амралт эхлэсэн ба 2 гэрээрээ уулзалдах хэрэгтэй талаар Сэүний аав, ээж хэлэн өнөө орой тэднийд цуглан хооллоцгоохоор болов. Үе үе 2 талаараа ингэж уулзацгаадаг болохоор онцын юм ч бодолгүй замаараа Мина эгч болон ахыг авчихаад гэрлүү нь орлоо.

[Completed] The taste of life Where stories live. Discover now